Энэ жилээс эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдсэн. Тодруулбал, 74 төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлж өглөө. Чухам яагаад 74 төрлийн ажил үйлчилгээг онцолсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тайлбарлахдаа: -Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагуудын зүгээс хэм хэмжээндээ тохируулан …
нийгэм
January, 2022
-
17 January
“Мөнгөн мод” наадмын бүртгэл маргааш хаагдана
“Мөнгөн мод” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслол энэ сарын 23-нд 13 дахь жилдээ улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. 2008 оноос хойш тайз дэлгэцийн шилдгүүдийг тодруулж ирсэн наадамд Засгийн газрын тогтоолоор энэ жил таван шинэ төрөл нэмэгдэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 салбарыг бүрэн багтаасан юм. Ингэснээр ковидын үед зогсонги байсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамаарах бүтээн …
-
17 January
Айл өрхийн дулаан алдалтыг 70 хувиар багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ
Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд үнэлэлт өгөх ажлыг БОАЖЯ-наас зохион байгуулж байна. Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз нар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа. Европын холбооноос 2018-2021 онуудад хэрэгжүүлсэн “Дулаан шийдэл төсөл нь” нийт 2.1 сая Еврогийн санхүүжилтээр хэрэгжсэн …
-
17 January
Замын-үүд авто замын боомтоор 5200 тонн ачаа нэвтэрчээ
Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хилийн Замын-Үүд авто замын боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, зарим зохицуулалтыг хийж эхэлсэн. Чингэлэг тээвэрлэлт 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 24 чингэлгээр эхэлсэн бол нэгдүгээр сарын 16-ны байдлаар өдөрт 60 орчим …
-
14 January
Эмнэлгийн листийг цахимаар олгож эхэлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад орууллаа. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд энэ сарын 17-ноос эхлэн эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхлэхээр болжээ.
-
13 January
Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр (2022.01.13) болж, 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо. Зургаагийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга амжилттай барилдаж, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав. Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсны …
-
13 January
“Чингис хаан” нисэх буудал дахь шинжилгээний цэгийн тоог нэмэгдүүлж, зорчигчдод шуурхай үйлчлэх үүрэг өглөө
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Тус нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдод дараалал үүсгэж, хүндрэл учруулж буй байдалтай газар дээр нь танилцаад шинжилгээ авч буй цэгийн тоог нэмэгдүүлж, ирсэн зорчигчдыг 2 цаг 30 минутад гаргаж байгааг хурдасгаж 1 цаг 30 минут болгох үүрэг өгөв. Мөн хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой …
-
13 January
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн нээлт боллоо
Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулсан хүрээлэнгийн нээлтэд …
-
13 January
Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо
“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдрийн 10 цагт товлосон. Гэвч шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус …
-
13 January
ОБЕГ:Гамшгаас хамгаалах эрхзүйн шинэчлэлтүүдийг хийж, албаны гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүллээ
Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2021 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Цугларалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, удирдах бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ. Онцгой байдлын байгууллага нь 2021 онд Гамшгаас хамгаалах эрхзүйн …
-
13 January
МҮБХ: Допинг хэрэглэсэн бөхчүүд амин хувийн эрх ашгийг урьтал болголгүй ёс зүйтэй байхыг хүсэж байна
МҮБХ-ноос тайлбар мэдээлэл гаргажээ. Мэдээлэлдээ” Сүүлийн өдрүүдэд хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн сүлжээгээр МҮБХ-ны тэргүүнийг илтэд гүтгэх, хэлээгүй үгийг хэлсэн болгож харагдуулах ташаа мэдээллүүдийг ихээр гаргаж, олон нийтийг турхирах увайгүй үйлдлүүд хийх боллоо. Улсын арслан Э.Оюунболдод МҮБХ-ны 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн цэцдийн зөвлөлийн хурлаас баталсан “Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн долоодугаар бүлгийн гурав дахь хэсгийн “о”-д “…допингийн жагсаалтад …
-
12 January
Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчиллаа
Эрүүгийн цагдаагийн албанаас хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчиллаа. Тодруулбал, 14-16 насны насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж “ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ” үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч нарыг орогнуулж байсан газраас нь дайчлан баривчиллаа.
-
12 January
Дорнод аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 15 хоног хязгаарлана
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын Омикрон хувилбар Монгол улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор зарим шийдвэрийг гаргажээ. Тодруулбал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна. Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагыг …
-
11 January
Мөсний зузаанд хэмжилт хийж, сэрэмжлүүлэг самбар байршууллаа
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх аврах бүлгийн алба хаагчид Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хаялага” нууранд мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор өрөмдлөг хийж зузааныг хэмжиж, даацыг тодорхойлон аюулгүйн зайг тогтоож, мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршуулан ажиллалаа. Хэмжилтээр мөсний зузаан нь эргээс 70 метр зайд 60см, 150 метр зайд 30см …
-
11 January
ЗААВАР: Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлт хэрхэн гаргах вэ?
2022 оны 01 сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг олгох журмыг шинэчлээд байна. Тодруулбал, эхний хагас жил буюу долдугаар сарын 1-нийг хүртэл 100 мянган төгрөгийг бүтнээр нь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах, эсвэл одоо авч буй дансанд шилжүүлж, бэлнээр авах боломжтой юм. Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг …