Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай хуралдааны үеэр Коронавирусийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Тэрбээр “Халдварын тархалт нэг үеэ бодвол буурч, өдөрт дунджаар 300-500 хүн халдвар авч байгаа. Орны ачаалал 40 хувьтай байна. Томуу болон томуу төст өвчин нэмэгдэж, бага насны хүүхдүүд их өвдөж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байгаа. Түргэн тусламжийн дуудлагын 13.7 хувийг …
нийгэм
March, 2022
-
7 March
Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ
2001 онд анхны хувийн цэцэрлэг байгуулагдсан цагаас хойш өнөөдөр 481 хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлд байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг байна. Эдгээр байгууллагын 73 салбар бүлэгт 1893 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг бүрэн хамруулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн …
-
7 March
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковидын сорилт-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, цар тахлын амаргүй үед ажиллаж, эдийн засгаа сэргээхэд манлайлан оролцсон эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр “Цар тахлын эсрэг өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өдөр шөнийг ялгалгүй зүтгэсэн нийт төрийн албан хаагчдын 62 хувь буюу 101 мянга нь эмэгтэйчүүд байсныг миний бие Ерөнхий сайдын хувьд …
-
7 March
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2022 оны 03 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал …
-
4 March
Гэрээний үүргээ биелүүлээгүй замын зарим компанид хариуцлага тооцлоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд хариуцлагын тогтолцоог сайжруулах, чанар стандартыг хангуулах хүрээнд зам барилгын ажлын гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн зарим аж, ахуйн нэгж байгууллагуудтай гэрээний хүрээнд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг “Арц …
-
4 March
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ныг ШИНЭ СЭРГЭЛТ уриан дор зохион байгуулна
“Монголын эдийн засгийн форум” ТББ-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр тус зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд боллоо.Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. “Шинэ …
-
4 March
ЭХЗХ:Эрчим хүчний тарифт 2019 оноос хойш өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй
Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл гарч байгаа учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү хэвлэлийн хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг …
-
4 March
Д.Ууганбаяр: Амжилт ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй хүнд өөрөө шагнал болон ирдэг
Хүн ардын амар тайвны төлөө ямар ч болзолгүйгээр дэд ахлагчаас дэд хурандаа хүртлээ 29 дэх жилдээ зүтгэж байгаа Булган аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Даваагийн Ууганбаярыг энэ удаагийн “Онцлох зочин” буландаа онцолж байна. Алган дээрээ бөмбөрүүлсэн Айлын хооронд үүрсэн Азай буурал ээжийнхээ Ачийг яаж хариулна даа хэмээн гитарын аялгуунд гэр бүлийнхэнтэйгээ хоолой нийлүүлэн дуулан …
-
4 March
Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсэг, болон Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 03 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад …
-
3 March
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улс үзэсгэлэнгээ гаргана
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2022 FIFA World Cup/ 2022 оны 11-р сарын 21-нээс 12-р сарын 18-ны өдрүүдэд Катар улсад зохион байгуулагдана. Энэ үеэр хүн төрөлхтний түүхэнд нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүс бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлалт шинэчлэлтийг илтгэх “On the …
-
3 March
Ногоон бүсийн туруутан амьтдад зориулан найман цэгт хужир, давс байршуулж эхэллээ
Байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Нийслэлийн Байгаль орчны газраас уг өдрийг тохиолдуулан ой, уулын туруутан амьтдын байршил нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх био-техникийн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Өвөл, хаврын тарчиг цагт туруутан амьтад эрдсийн дутагдалд орж, тарга тэвээрэг муудан, идэш тэжээл хайн, суурьшлын бүсэд орж ирдэг. Улмаар зэрлэгшсэн нохойд бариулах эрсдэл үүсдэг билээ. Үүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Халиун буга (Cervus canadensis), Аргаль хонь (Ovis ammon), Бор гөрөөсний (Capreolus pygargus) тархац нутаг болох Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүс дэх найман цэгт хужир, давс байршуулахаар төлөвлөсөн. …
-
3 March
Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо. Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион …
-
3 March
Вирусийн мутацлагдсан хувилбаруудыг дотооддоо илрүүлэх боломжтой боллоо
Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусийн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө. Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна. Манай улсад корона вирусийн дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн …
-
3 March
БЗД-т орц гарц чөлөөлөх “Хашаа” арга хэмжээ эхэллээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд орц гарц чөлөөлөх “Хашаа” арга хэмжээ эхэллээ. Арга хэмжээний хүрээнд орц гарц хаасан хашаа, объектыг буулгана. Үүний дараа төлөвлөлт хийж гарцыг нээх, шинээр зам тавих ажил хийгдэх юм. Ялангуяа автомашин их зорчдог, хөдөлгөөн ихтэй газруудад дээрх ажил хийгдэнэ. Тухайлбал Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сод эрхэс төвийн урд талд байрлах объект болоод хашааг буулгаж, авто зам хийнэ.“Натур” худалдааны …
-
3 March
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл цахимаар явагдана
Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийг цахимжуулж, энэ жилээс эхлэн “e-mongolia” системээр бүртгэж буй. Бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариултыг хүргэж байна. – “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл хэдэн хүртэл үргэлжлэх вэ? – “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 2022 оны 03 дугаар сарын 10 хүртэл “e-mongolia” системээр явагдаж буй. Иймд оюутнууд 03 дугаар сарын 10-аас өмнө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл