Монгол хүний оюун санаа, инновацад түшиглэн бүтээсэн, цахилгаан болон нарны эрчим хүчээр ажилладаг автомашиныг танилцуулах ёслолын ажиллагаа боллоо. “Барс Моторс” компани анхны автомашины төсөл “MOZO”-г гурван жилийн өмнө Монголд танилцуулж байсан бөгөөд тус машин Монголын хатуу ширүүн нөхцөлд амжилттай туршигдаж батлагдсан учир энэ удаад цахилгаан машины шинэ загвар “HERO”-г хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. “Барс Моторс” компани нийгмийн хариуцлагын хүрээнд …
нийгэм
February, 2022
-
28 February
Хил хамгаалах байгууллага, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “Ногоон хэрэм-2” төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хил хамгаалах байгууллага “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж байна. Хил хамгаалах байгууллага, Монгол цэргийн нэгдсэн холбоо “Ногоон хэрэм-2” төслийг хамтран хэрэгжүүлэх батламжид гарын үсэг зурлаа. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг буруулах үндэсний хорооны орлогч дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, цэргийн бодлогын …
-
28 February
Ч.Номин: Галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлах боломжтой боллоо
Монголын уран зургийн галерейд 2009 онд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд шатсан. Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварласан бөгөөд одоогийн байдлаар галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм. Галд өртсөн …
-
28 February
Мөсөн өргөө Азийн шилдэг байгууламжаар шалгарлаа
Степпе Арена буюу бидний нэрлэж заншсанаар мөрөөдлийн Мөсөн өргөө нь 2019 оны 4-р сард шаваа тавьж, цар тахлын хөл хориотой зэрэгцэн баригдаж, 2021 оны 9-р сард нээлтээ хийсэн билээ. Мөсөн өргөө нь монголчуудын, тэр дундаа мөсөн спортынхны 100 жилийн мөрөөдлийг биелүүлсэн түүхэн бүтээн байгуулалт бөгөөд маш богино хугацаанд баригдаж нээлтээ хийснээс хойш гадаад дотоодын олон шагнал авч, олны талархлыг хүлээгээд …
-
28 February
У.Хүрэлсүх: Үндэсний спортынхон эв нэгдэл, ёс суртахуун, жудгаа эрхэмлэн дээдлэх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулагдаж байна. Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын төрлийн өв уламжлагчид, бөх, уяач, харваач, тамирчин гээд 770 төлөөлөгч оролцон үндэсний спортыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм. Анхдугаар их чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрбээр үндэсний спортын холбоод үндэсний спортоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан …
-
28 February
Д.Сумъяабазар: Хөдөлмөр эрхлэх боломжийг Улаанбаатар хотын иргэдэд нээлттэйгээр хангаж өгөх ёстой
Бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд таатай орчин бүрдүүлж байж улсын хөгжил тодорхойлогддог. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид, ялангуяа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг үйлчилгээний салбар хамгийн их уналтад орсон. Үүнд цар тахлын дүрэм, журам, цагийн хязгаарлалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн. Ийм учраас Хотын дарга бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах тухай захирамж …
-
28 February
Каннын кино наадамд илгээх бүтээлийн бүртгэлийн төлбөрийг Соёлын яам хариуцна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-дБүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д Монгол уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болсон билээ. Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-ын дэргэдэх “Marché Du Films” платформд …
-
28 February
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр …
-
25 February
Ё.Жаргалсайхан:БНХАУ-ын талд чингэлэг солилцох талбайг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах зорилготой ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн …
-
25 February
Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөгөөн Сэлэнгэ аймагт боллоо. Сэлэнгэ аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж, ургуулахын зэрэгцээ тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болох зорилт тавьснаа зарлалаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурганы эсрэг мод тарьж ургуулах, байгаль орчноо хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгаа орон …
-
25 February
Н.Мандуул:Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах хүсэлт тавьж байна
Хөгжлийн банкны ажлын явцын мэдээлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаарх мэдээллийг өнөөдөр /2022.02.25/ Хөгжлийн банкны удирдлагууд танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад холбогдох хариултуудыг өглөө. Өнөөдрийн байдлаар 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ “Томоохон зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах, ханшийн хөрвөлт хийе төгрөг рүү хөрвүүлэн төлөе зэрэг хүсэлтүүдийг тавьж байна. Чанаргүй …
-
25 February
Ж.Эрхэмбаатар: Чанаргүй зээл олголтод оролцсон зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 21-ны даваа гарагт Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ. Энэ дагуу Хөгжлийн банкнаас зарим арга хэмжээг авч …
-
25 February
Турк улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ
Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа. “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн дүнд дээд боловсролын салбарт ахицтай үр дүн гарна гэдэгт …
-
25 February
Юрико Коикэ:Тогтвортой хөгжиж буй хотуудын сүлжээг байгуулах ажилд Улаанбаатар нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойн өдөр Токио хотын Захирагч Юрико Коикэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хариу захидал илгээлээ. Тус захидалд Токио хотын Захирагч хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр захидалдаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …
-
25 February
УУХҮЯ: Шатахуун нийлүүлэлт, нөөц хэвийн байна
Улсын хэмжээнд дунджаар 36 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй 162,667 тонн газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 64, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 37, ТС-1 онгоцны түлш 3 хоногийн үлдэгдэлтэй байна. Одоогоор Сүхбаатар боомтоор Аи-92 автобензин 7,824 тонн, дизелийн түлш 18,867 тонн, шингэрүүлсэн хий 607 тонн, бусад бүтээгдэхүүн 154 тонн, нийт 27,453 тонн, Эрээнцав боомтоор А-80 автобензин 178 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл