Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19,5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж …
нийгэм
January, 2022
-
19 January
Б.Бат-Эрдэнэ: Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Шинэ томилогдсон сайдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгыг хүлээлгэн өгөхдөө “Оршихуйн үндэс болсон байгаль дэлхий, хүн зон, ан амьтдын талаар явуулах төрийн бодлого тань мэргэн байг” хэмээлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ “Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана. Цар тахлын …
-
19 January
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Тиймээс иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой юм.
-
17 January
Б.Бямбадорж: Иргэд IV тунд идэвхтэй хамрагдаж байна
Короновируст халдварын омикрон хувилбар манай улсад бүртгэгдэж халдварын тоо шинэ оны дараагаас өсөж, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байна. Тиймээс иргэдийг дархлаажуулалтын IV тунд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа. -Шинээр бүртгэгдсэн омикрон хувилбараас шалтгаалан нийслэлд төдийгүй улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдэж байна. Эмнэлгийн ачаалал хийгээд халдвараас сэргийлэх ажлын талаар …
-
17 January
Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд Хөгжлийн банк, МҮХАҮТ хамтран ажиллана
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар Засгийн газраас хэрэгжүүлэх уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр болон төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна. Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих түүхий эд бэлтгэх, худалдан авахад зориулсан тусгай санхүүжилтийн тогтолцоог …
-
17 January
Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амь насаа алджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн ажиллажээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, бэртсэний долоо нь нийслэлд, зургаа нь орон нутагт байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт гурван хүн амь насаа алджээ. Мөн амралтын өдрүүдэд 6-13 хүртэлх насны гурван хүүхэд …
-
17 January
Зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгоно гэдэг бодит дэмжлэг
Энэ жилээс эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдсэн. Тодруулбал, 74 төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлж өглөө. Чухам яагаад 74 төрлийн ажил үйлчилгээг онцолсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тайлбарлахдаа: -Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагуудын зүгээс хэм хэмжээндээ тохируулан …
-
17 January
“Мөнгөн мод” наадмын бүртгэл маргааш хаагдана
“Мөнгөн мод” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслол энэ сарын 23-нд 13 дахь жилдээ улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. 2008 оноос хойш тайз дэлгэцийн шилдгүүдийг тодруулж ирсэн наадамд Засгийн газрын тогтоолоор энэ жил таван шинэ төрөл нэмэгдэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 салбарыг бүрэн багтаасан юм. Ингэснээр ковидын үед зогсонги байсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамаарах бүтээн …
-
17 January
Айл өрхийн дулаан алдалтыг 70 хувиар багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ
Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд үнэлэлт өгөх ажлыг БОАЖЯ-наас зохион байгуулж байна. Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз нар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа. Европын холбооноос 2018-2021 онуудад хэрэгжүүлсэн “Дулаан шийдэл төсөл нь” нийт 2.1 сая Еврогийн санхүүжилтээр хэрэгжсэн …
-
17 January
Замын-үүд авто замын боомтоор 5200 тонн ачаа нэвтэрчээ
Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хилийн Замын-Үүд авто замын боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, зарим зохицуулалтыг хийж эхэлсэн. Чингэлэг тээвэрлэлт 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 24 чингэлгээр эхэлсэн бол нэгдүгээр сарын 16-ны байдлаар өдөрт 60 орчим …
-
14 January
Эмнэлгийн листийг цахимаар олгож эхэлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад орууллаа. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд энэ сарын 17-ноос эхлэн эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхлэхээр болжээ.
-
13 January
Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр (2022.01.13) болж, 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо. Зургаагийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга амжилттай барилдаж, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав. Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсны …
-
13 January
“Чингис хаан” нисэх буудал дахь шинжилгээний цэгийн тоог нэмэгдүүлж, зорчигчдод шуурхай үйлчлэх үүрэг өглөө
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Тус нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдод дараалал үүсгэж, хүндрэл учруулж буй байдалтай газар дээр нь танилцаад шинжилгээ авч буй цэгийн тоог нэмэгдүүлж, ирсэн зорчигчдыг 2 цаг 30 минутад гаргаж байгааг хурдасгаж 1 цаг 30 минут болгох үүрэг өгөв. Мөн хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой …
-
13 January
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн нээлт боллоо
Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулсан хүрээлэнгийн нээлтэд …
-
13 January
Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо
“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдрийн 10 цагт товлосон. Гэвч шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл