Израил Улсын Элчин сайдын яам, Израилын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад хандив өглөө. 20,000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалтыг хүлээн авах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зохион байгуулагдав. Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Израил Улсаас Монгол Улсад суугаа …
нийгэм
May, 2021
-
21 May
Гол, усны осол иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна
Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүрэгт 18 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 13 хүн амь насаа алдсан байна. Үүний 4 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг …
-
19 May
МҮЭХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлснийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цуцлахыг шаардаж байна
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдрийн хурлаараа НДШ-ийн 2 хувийн нэмэгдлийг долдугаар сарын 1-ний өдрөөс цуцалж мөрдөхөөр хэлэлцэн УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар тогтсоныг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон гишүүн байгууллагууд эсэргүүцэн өнөөдөр /2021.05.19/-д талбайд суулт хийж эхэллээ. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэнээс хойш таван сарын хугацаа өнгөрлөө, анхнаасаа даатгал төлөгчдийн болон тэдний төлөөллийн саналыг …
-
19 May
Хүнсний талоны картыг пин коджуулах ажил 79 хувьтай байна
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа. Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хүнсний талоны картыг пин коджуулж эхэлсэн. Улсын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 42.2 мянган өрхийн картыг пин коджуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар …
-
19 May
Имарт мод тарих өдрөөр 2000 гаруй мод тарилаа
Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулж Имартынхан мод тарьдаг уламжлал тогтоод 3 жил болжээ. Энэ удаад ажилчдынхаа хүүхдийн тоогоор 2000 гаруй мод суулгасан бол “Өрх бүр нэг мод” аяны хүрээнд БЗД-ийн 21-р хорооны 60 өрхийн хашаанд Шинэст 1ш, Чацаргана эр 1ш, эм 2ш, Улаалзгана 1ш, Тэхийн шээг 1ш нийт 6 багц 360 …
-
19 May
Улсын хэмжээнд 82.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл өглөө. Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 4.3 мянган га-д …
-
18 May
Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ
Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр “Монгол Улс …
-
18 May
АТГ:Эрүүгийн 536 хэргийг шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 46 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 546 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас …
-
17 May
Н.Цогбадрах: Өвчтөн эдгэрээд, сэтгэлийн сайхан үгийг нь сонсох л эмч хүний аз жаргал
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрахтай ярилцлаа. -Та Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнагдлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу? -Үнэхээр их баяртай байна. Энэ салбарын бүхий л шатанд ажилласан 30 гаруй жилийн ажил, хөдөлмөрийг минь өндрөөр үнэлж, энэ шагналыг өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Эрүүл мэндийн салбарын эмч, удирдагч хүний хувьд амжилт бүхэн хамт …
-
12 May
Хөнгөлөлттэй нөхцөлөөр 9 сувилагчид орон сууцны батламж гардууллаа
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр нар “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч, ажилтан алба хаагчидтай уулзаж санал бодлоо солилцлоо. Мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд орох эрх бүхий батламжийг 9 сувилагчид, салбарын жуух, дүүргийн хүндэт, мөнгөн шагнал зэргээр нийт 30 гаруй сувилагч, ажилтан алба хаагчдыг шагнажээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ“Цар тахлын …
-
8 May
Д.Тэмүүжин:Идээ ундааг тохируулан хэрэглэхгүй байх нь дархлааг муутгаж, өвчинд амархан өртөмтгий болгодог
“Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн уламжлалт анагаах ухааны их эмч Д.Тэмүүжин уригдан оролцлоо. –Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. –Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. –Ковид-19 халдвараар өвчилсөн хүмүүсийг уламжлалт анагаах ухааны эм тангаар эмчлэн эдгээж байгаа. Тухайлбал “Норов-7”, “Мана-4” “Лидер-7” тан. Тэгвэл …
-
7 May
Л.Оюун-Эрдэнэ:Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллахдаа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байна. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 …
-
6 May
Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгалаа
Автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна. Цагааннуур, Боршоо боомт хуваарийн дагуу ажиллаж бүх төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлнэ. Мөн Эрээнцав төмөр …
-
6 May
Ханой-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 77 иргэн эх орондоо ирлээ
Ханой-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Австрали, АНУ, Перу, Франц, Канад, Португаль улсаас нийт 77 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг “Туушин”, “Кемпински” зочид буудалд тусгаарласан бөгөөд бүрэн дархлаажуулалтад хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. вивус займы zaymi-bistro.ru займ на карту без отказа …
-
4 May
Эмнэлгийн ажилчдад хамгаалалтын хувцас, N95 маск хандивлалаа
НҮБ-ын Хүн амын сан, RioTinto, Оюутолгой хамтарсан “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл 2020 оны 10-р сараас хэрэгжсэн. Нийт 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл юм. Төслийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын 2-р төв эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд 19 тоног төхөөрөмжөөс бүрдсэн PCR-н цогц лабораторийг байгуулж хүлээлгэн өгсөн байна. Улаанбаатар хот болон Өмнөговь аймаг, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл