нийгэм

May, 2020

  • 11 May

    НМХГ: Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийг шалгаж байна

     НМХГ-ын дэд бүтэц, байгаль орчны хяналтын Улсын байцаагч нар арьс шир, ноос, ноолуур угаах, боловсруулах үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийг шалгаж байна.  Шалгалтаар гэрээний хугацаа дууссан, хангагч, хэрэглэгч гэрээгүй, үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанаас гарч буй хаягдал усны шугам сүлжээний тоолуургүй, хаягдал усны чанар байдалд лабораторийн шинжилгээ хийдэггүй зөрчлийг илрүүлээд байна.  Мөн үйлдвэрийн зориулалт, хүчин чадалд нийцсэн ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөлгүй, …

  • 11 May

    З.Энхболдыг “Суруга Монгол”-той холбоотой хэргээр АТГ-аас шалгахаар болжээ

    УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод  прокурорын  газраас  хэрэг үүсгэн шалгах  үндэслэлтэй гэж үзсэнээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлжээ. Ингэснээр түүнийг “Суруга Монгол” компани болон төрсөн дүүгийнх нь нэр дээр шилжсэн их хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан мөрдөн шалгахаар болж байна. Энэ  тухайгаа нийслэлийн   прокурорын газраас иргэн Л.Наранбаатарт мэдэгдсэн байна. Тодруулбал, нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гарын үсэг бүхий хариу …

  • 11 May

    Улсын аварга фермер Ш.Шүрэнцэцэг жилд 252000 гаруй литр сүү зах зээл нийлүүлжээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Ш.Шүрэнцэцэгт “Улсын аварга фермер”-ийн шагналыг гардуулан өглөө. Улсын аварга фермер Ш.Шүрэнцэцэг 16 наснаасаа мал аж ахуйн салбарт саальчнаас эхлэн ажиллаж, эдүгээ 44 дэх жилдээ фермийн аж ахуй эрхлэн ажиллаж байна.  Тэрээр сүүлийн гурван жилд малын зүй бус хорогдол гаргалгүй, мал сүргээ жил дараалан өсгөж, …

  • 11 May

    Т.Батмөнх: Шимтгэлээс чөлөөлж байгаа нь ажил олгогч, даатгуулагчдад бодит дэмжлэг болж байна

    “COVID-19” цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг УИХ, Засгийн Газраас хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дундаас 4-10 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь аж ахуйн нэгж, иргэдийн хувьд бодит дэмжлэг болж байна. Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн талаар иргэдийн тодруулж буй зарим асуултыг бид Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхөөс тодрууллаа. –       Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээ бүрэн хэрэгжиж эхэлсэн …

  • 6 May

    Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудад хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2019 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, мөн 2020 оны төлөвлөгөөг батлах асуудлаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж …

  • 6 May

    МҮОХ-ноос “Спортын сэтгэл зүй” цуврал сургалт зохион байгуулна

    Спортын сэтгэл судлал нь тамирчдыг сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой байлгах, тэднийг уналт, бэртэл, гүйцэтгэлийн түвшин эсвэл сэтгэлзүйн блокийг даван гарахад нь туслах, спорттой холбоогүй асуудлуудыг даван туулахад туслах маш чухал нөлөөтэй байдаг байна. Мөн тамирчдыг ялагчийн сэтгэл зүйг хадгалж үлдэх, бодлоо удирдах, ямар нэгэн зүйлд сатаарахгүй байх, өмнөх гүйцэтгэлийн үр дүнд дүн шинжилгээ хийж цаашдаа хэрхэн урагш …

  • 5 May

    Ухамсаргүй залуучууд, увайгүй хоёр, гуравхан байгууллагаас болоод 10 мянган хүн ажилтай байх боломжоо алдчихлаа

    Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны захирамжаар хаалгаа барьсан 945 баар, караокег нээсэн билээ. Гэвч бямба гарагт залуучууд ангаж цангасан мал усны бараа хараад тоос ухаан мэдрэлгүй дайрдаг шиг л бааранд шавааралдав.  Юун нөгөө цар тахлын үеийн дэглэм журам мөрдөх, олон хүн нэг дор цугларахыг хориглох.  Вирус тархах аюулыг бодолцож байгаа хүн тэнд байгаагүй.  Архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэсэн …

  • 5 May

    М.Энхсайханы шүүх хурал эхэллээ

    Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өнөөдөр /2020.05.05/ өглөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч …

  • 4 May

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 261 иргэн эх орондоо ирлээ

    Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийнхээ өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу европын улс орнуудаас иргэдээ авчихаар болсон билээ. Тэгвэл Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр 261 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран …

  • 1 May

    Д.Нямхүү: Өчигдөр тусгай нислэгээр ирсэн таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул аймгийн болон ХӨСҮТ-ийн лабораторид 217 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд дараах иргэд хамрагдсан: -ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ -Тандалтын 74 …

  • 1 May

    ОБЕГ: Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна.   Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Иймд, …

April, 2020

  • 30 April

    Нийслэлийн прокурорын газарт шинээр томилогдсон прокурорууд тангараг өргөв

    Нийслэлийн прокурорын газарт энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр шинээр томилогдсон прокуроруудын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. УЕП-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Ц.Шагдар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Ц.Буянхишиг, Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Г.Намжил, Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Э.Номин-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Прокурорын …

  • 30 April

    “Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг Төв шуудангийн замын урд байршуулна

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Нийслэлийн Орон сууц корпораци” ХК-ийн харьяа охин компани байгуулах, баталгаажсан хөрөнгөөр үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай зэрэг 11 асуудал хэлэлцэхээр болсон. Хурлын эхэнд Нийслэлд  хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал,  Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг …

  • 29 April

    “Нягтлах тусам аюулгүй” аян зохион байгуулагдаж байна

    Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран 2020 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулсан. Энэхүү аяныг мэргэжлийн байгууллагууд хамтын хүчээр амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд санхүүгийн гэмт хэрэг, луйвар, залилан 15.3%-иар буурсан юм. Тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аян энэ сарын …

  • 28 April

    “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун “Ногоон дуу хоолой”-д нэгджээ

    ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, WFF хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор “Hогоон дуу хоолой” нэртэй нэг сарын аян эхлүүлсэн билээ. Энэхүү аянд “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун нэгджээ. Тус аяны хүрээнд байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх тал дээр олон нийтэд …