нийгэм

December, 2020

  • 24 December

    Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна. Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авахыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

  • 24 December

    ШӨХТГ: Эрээн хотоос хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжоор хангаж өгөх хүсэлтийг УОК-ын даргад хүргүүллээ

    Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, хэрэглэгчдээс нарийн ногоо, жимс жимсгэнэ эрс багассан, хомсдсон тухай гомдол сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн. Хөл хорионы  үед нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдын хувьд тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл БНХАУ-аас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байгаа талаар тайлбарлаж, гомдол саналууд ихээр ирүүлж байна. Үүнтэй холбогдуулан тус газраас Хүнс хөдөө аж …

  • 21 December

    А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 9-нөөс хойш эмнэлгийн ажилчид халдварт өртөөгүй

    ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулав.  – Өнөөдрийн байдлаар хэчнээн эмнэлгийн эмч, ажилтан халдвар аваад байна вэ? А.Амбасэлмаа: Эмнэлгийн эмч ажилчид халдварт өртсөн тохиолдлууд байгаа. Сэлэнгэ аймгаас арван хэдэн тохиолдол гарсан. Сэлэнгэ аймгийн хувьд эмнэлэгт нь эхний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Баянзүрх дүүрэгтэй ойролцоо тохиолдол байсан. Тэр үед хавьтал болсны улмаас эмнэлгийн ажилчид халдварт өртсөн. Таван хүн эмнэлгийн …

  • 21 December

    Улаанбаатарт өргөн хэмжээний том дэгдэлт гарлаа

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Улаанбаатарт коронавирусийн халдварын өргөн хэмжээний том дэгдэлт гарлаа гэж мэдээллээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “2020 оны 12-р сарын 20-ны өдөр 5961 хүнд PCR шинжилгээ хийхэд үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 31  тохиолдол нь БЗД-ийн халдварын голомтоос, 1 тохиолдол нь 19-ний өдөр Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Ингэснээр БЗД-ийн …

  • 21 December

    Баянзүрх дүүргийн иргэдийн шинжилгээ өгөх хуваарь болон байршил

    Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт  өнөөдрөөс буюу 21-28-ны өдрүүдэд нийт 19 цэгт 90 мянган иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулахаар болсон. Шинжилгээг 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулна. PCR шинжилгээнд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, худалдаа үйлчилгээний газарт ажилладаг иргэд болон халдвар олноор илэрсэн хороо, өвчлөх эрсдэлтэй суурь өвчтэй иргэдийг нэн түрүүнд хамруулахаар төлөвлөж байна. …

  • 16 December

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2020 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор …

  • 14 December

    Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг энэ сарын 18-ны дотор явуулна

    Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Үүнээс гадна 12 дугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг …

  • 14 December

    Д.Сумъяабазар: Ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэж байгаа ч иргэд маань хэвийн хэмжээндээ зохистой хэрэглэхийг уриалж байна

    Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдан  айл  өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг  75 хувиар  бууруулахаар болсон. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс дотооддоо халдвар илэрч, хөл хорио тогтоосон өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотын …

  • 12 December

    ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлалтад авчээ

    Энхсаран тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, халдвар тарсан шиг нөхцөл байдал ХӨСҮТ-д бий болсон уу? ХӨСҮТ доторх эмч, ажилтнууд өндөр эрсдэл дунд байсан ч гэр орон руу нь буцааж байсан нь ар гэртээ халдвар тээн очих, хамт ажиллагсад нь халдварлах шалтгаан болжээ. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байна. Уг мэдээлэл тухай ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ЭМЯ-ны Нарангэрэл, …

  • 11 December

    Төрийн соёрхолт, удирдаач Б.Ганбатад сэтгэлийн хандив өргөцгөөе

    Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Өнгөрсөн жил “Баян Монгол” чуулгынхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн тэрбээр хорт хавдартай гэдгээ хожуу мэдсэн байна. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай …

  • 9 December

    Т.Мөнхсайхан: Бид дэглэмээ сайн мөрдөхгүй бол цар тахлын ХОЁР дахь давалгаа хүлээж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.09/ боллоо. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Манай улсад “Ковид-19” халдварын 888 батлагдсан тохиолдол байгаагийн 43.1 хувь нь зөөвөрлөгдсөн. 384 хүн эдгэрсэн бөгөөд тэдний 84 хувь нь ажиглалт тандалтын хугацаа бүрэн дууссан байна. Дотоодын халдвартай холбоотой …

  • 7 December

    Т.Мөнхсайхан: ЭХЭМҮТ өндөржүүлсэн бэлэн байдлыг маш сайн хангаж ажиллаж байна

    Ковид-19 халдварын эсрэг эрүүл мэндийн салбарын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар ЭХЭМҮТ-ийн шинээр ашиглалтад орж буй ариутгалын тасгийн үйл явцтай танилцаж, орны нөөц болон эрчимт эмчилгээний тасгуудад ажиллалаа. ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа эдгээр өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн …

  • 7 December

    Улаанбаатар хотод 32, Сэлэнгэ аймагт 2 тохиолдол шинээр илэрлээ

    2020.12.06-ны өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23.341 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна. Тухайлбал Улаанбаатар хотод 32, Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт 1, Дорноговь аймагт 3 тохиолдол шинээр илэрчээ. Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 887 боллоо. Нийслэл болон зургаан …

  • 5 December

    Тавин хувь хямдарсан утаагүй түлш иргэдийн гарт очиж эхэллээ

    Засгийн газрын  2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит  хуралдаанаас гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болсон.   Ингэснээр  иргэд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн  2021 оны 04 дүгээр сарын 01 хүртэл нэг тн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авах боломжтой болж байгаа бөгөөд шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ ч 50 …

  • 2 December

    Я.Содбаатар:Халдвар гарсан аймаг, Улаанбаатар хотод ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.02/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Шадар сайд Я.Содбаатар “Засгийн газраас гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдах тогтоол гаргалаа. Иргэд ирэх оны дөрөвдүгээр сарын 01 хүртэл нэг тн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авах боломжтой. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ …