Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийг үлгэр жишээ хэрэгжүүлсэн Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-г шалгаруулах болзолт уралдааныг зарлалаа.Болзолт уралдаанд нийслэлийн есөн дүүргийн 1234 СӨХ оролцох боломжтой юм. Нийслэлийн зүгээс болзолт уралдаанд оролцож буй СӨХ-дод хамтын оролцоотойгоор коронавирусийн халдварыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх уриалгыг хүргүүлж байна. Тиймээс орон сууцны орц, хонгил, цахилгаан шат, зоорийн давхар, хаалганы бариул, …
нийгэм
February, 2021
-
1 February
Дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэнээ татан авна
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 840 иргэнээ татан авах юм. Тодруулбал: 02 дугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар 02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар 02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар 02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ. Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг …
-
1 February
Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагаварууд гарч байгааг өөрчилж байж, цар тахлын ард гарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өгч ажиллав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “УОК-т коронавируст цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгөө шинэчилж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосон. Эдийн засаг бизнесээ дэмжихийн зэрэгцээ, асуудлыг цогцоор нь хэрхэн …
-
1 February
Авто тээврийн товчоодоор 8483 хүн нэвтэрч, сэжигтэй тохиолдол илрээгүй
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8483 хүн нэвтэрчээ. Тухайлбал 1210 тээврийн хэрэгслээр 2812 зорчигч хот руу нэвтэрч, 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, …
-
1 February
Энэ сард Сөүл, Токио, Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болж “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов. Сар бүр 800-1,000 иргэнээ татан авахаар төлөвлөж байна 2021 оны 02 дугаар сарын 03, 26-ны өдөр Сөүл, 02 дугаар сарын 10-нд Токио, 02 дугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим …
-
1 February
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ
Улсын онцгой комисс хуралдан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв. Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд томуу, томуу …
January, 2021
-
28 January
Өлсгөлөн зарлаж байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын майханд цахилгаан халаагуур холбож өгчээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 21-н өдрөөс Сүхбаатарын талбай дээр майхан барин хугацаагүй өлсгөлөн зарласантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 13.1 хэсэгт заасны дагуу “..жагсаал цуглааны үед хэв журам хамгаалалт, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах” үүргийг гүйцэтгэн жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, дэлхий нийтийг хамраад байгаа Кодид-19 цар тахлаас …
-
28 January
Хавдрын эмчилгээнд иргэн хувиасаа төлбөр төлөх шаардлагагүй боллоо
Дэлхий дахинд жил бүр 19.3 сая хүнд хорт хавдар шинээр оношлогдож, 10 сая орчим хүн нас барж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор жилд 100 сая иргэн эрүүл мэндийн тусламж үйчилгээтэй холбоотойгоор ядууралд өртдөг гэж үзэж байна. Манай орны хувьд жилдээ 6000 орчим хүн хорт хавдраар шинээр оношлогдон, 4000 гаруй хүн нас барж, нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. …
-
27 January
П.Эрдэнэ: Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авч болно
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн даатгалын үйлчилгээний талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэтэй ярилцлаа. -Тэтгэмжийн даатгалын сангаас иргэд даатгуулагчдад ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг талаар яриагаа эхлүүлье. -Тэтгэмж гэдэг нь даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих үед өөрт нь, нас барсан тохиолдолд даатгуулагчийн ар гэрийнхэнд нэг удаа олгодог мөнгөн хөрөнгө юм. Тэтгэмжийн даатгалд албан журмын …
-
27 January
УОК-ын Шуурхай штаб:Ирэх сард дөрвөн удаагийн нислэг үйлдэнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар боллоо. 02 дугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар 02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар 02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар 02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, 840 орчим иргэнээ татан авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
27 January
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, зарим газраар салхи шуургатай байна. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч …
-
22 January
Барааны худалдаа, үсчин, гоо сайхны үйлчилгээ ажиллаж эхэллээ
Нийслэлд гарсан коронавируст халдварын 10 гаруй голомт хумигдаж, хоёр голомтын идэвхжилт суларсан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комисс төлөвлөж байсанчлан нэгдүгээр сарын 23-наас буюу маргаашнаас барааны бүх худалдааны газрууд, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээх шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс Бүх …
-
22 January
Өргөө амаржих газрын тусламж үйлчилгээг дараах байгууллагуудад үзүүлнэ
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өргөө амаржих газарт коронавируст (COVID-19)-ын тохиолдол гарч, хэсэгчилсэн хөл хориог тогтоогоод байна. Энэ хүрээнд дараах зохицуулалтыг хийн ажиллаж байгаа юм. Тиймээс эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд нэн яаралтай хамрагдах шаардлагатай иргэд: Хан-Уул дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – Өргөө амаржих газарт,Чингэлтэй дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – Амгалан амаржих газарт,Баянгол дүүргийн барихын тусламж …
-
20 January
Х.Баттулга:Эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн тусламж үйлчилгээ, цар тахлын үеийн хариу арга хэмжээний талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга“Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг. Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй …
-
18 January
Л.Мөнхтүшиг: Энэ сард БНСУ-аас 320 иргэн эх орондоо ирнэ
Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Гадаад харилцааны яам өнгөрсөн хоёр сарын хугацаанд хилийн чанадад байгаа санхүүгийн асуудалд орсон 100 орчим иргэнд тусламж, дэмжлэг үзүүлсэн. Нэгдүгээр сарын 15-нд БНСУ руу нэг нислэг үйлдсэн. Мөн энэ сарын 22,30-нд нэмэлт хоёр нислэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл