Гуравдугаар сарын 15-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: …Гуравдугаар сарын 14-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг ЦУОШГ болон ОБЕГ-аас анхааруулан мэдээлсэн билээ. Цаг агаарын энэ гамшигт үзэгдэл Дундговь аймагт гуравдугаар сарын 15-ныг шилжих …
нийгэм
March, 2021
-
12 March
В.А Жанибеков:Ж.Гүррагчаа маань эх орон, нутгийнхаа дээгүүр нисэж байхдаа сэтгэл нь их догдолж байж билээ
Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож тохиолдуулж “Cансар судлал ба сансрын технологи” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа нь сансрын технологийн хөгжлийн асуудлаар болж буй анхны томоохон арга хэмжээ юм. Хурлаар сансрын мэдээллийг хэрхэн ашиглах, хэрэглээг нь өргөжүүлэх, Монгол Улсын сансрын технологийн хөгжил ба цаашдын чиг хандлага, манай улсад …
-
12 March
Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Гуравдугаар сарын 11-ний өдөр иргэдээс нийт 293 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод …
-
11 March
Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох “Алтан” медалиар шагнууллаа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Начингийн Баасанжав эмч Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох “Алтан” медалиар шагнуулсан байна. Тус шагналыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг гардуулж өглөө. Тус арга хэмжээнд ШУ-ны академийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, Оюуны өмчийн газрын гадаад харилцааны дарга Гэрэлмаа болон албаны хүмүүс тус тус оролцлоо.МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Начингийн Баасанжав эмчдээ эрүүл мэндийн …
-
11 March
Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г энэ оны III улиралд багтаан боловсруулж дуусгах төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй төлөөлөгчидтэй хийх албан уулзалт амжилттай өндөрлөж, талууд хамтарсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөний хүрээнд: Хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусгах, үүний тулд Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэхээр боллоо. Төлөвлөгөө …
-
11 March
Х.Нямбаатар:Шүүх Б.Хурц нарын хэдхэн хүнд дийлдэж, эрүүдэн шүүсэн яргын хэрэг шийдэгдэж чадахгүй өнөөдрийг хүрч байна
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:2019 оны гуравдугаар сарын 26-ний Засгийн газрын 115-р тогтоолоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн зарим бичлэгийг ил болгож олон нийтэд мэдээлсэн. …
-
10 March
“Зэвсэгт хүчин-100 жил” гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа
Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабуудтай хамтран оюутан, сурагчдын дунд “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” сэдэвт гар зургийн уралдааныг оюутан, сурагчдын дунд улс орон даяар амжилттай зохион байгуулж явууллаа. Гар зургийн уралдаан хоёр сарын хугацаанд явагдсан бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 …
-
10 March
Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, тус байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, П.Анужин нар өчигдөр /2021.03.09/ соёлын салбарын Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтууд болон Соёлын яамны үйл ажиллагаатай танилцлаа. Байгалийн түүхийн музей, Соёлын өвийн үндэсний төв, “Чингис хаан” хаад язгууртны музей, Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театр, Үндэсний …
-
6 March
Л.Оюун-Эрдэнэ:Өчигдөр яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө. Тэрээр “Жендэрийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн үг нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 …
-
5 March
Б.Бямбадорж:Улаанбаатар хотын хэмжээнд голомтын болон харуулдан тандалтын үйл ажиллагаа цогцоороо явагдаж байна
Хот хоорондын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор коронавирусийн шинжилгээ авах цэгүүдийн ачаалал нэмэгдсэн. Шинжилгээний цэгүүдэд цаашид авах арга хэмжээ, зохион байгуулалтын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын шуурхай Ажлын хэсэг хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд голомтын болон харуулдан тандалтын үйл ажиллагаа цогцоороо явагдаж байна. Ердийн өдөр төвийн дүүрэгт шинжилгээний 15, захын дүүрэгт гурван цэг ажилладаг. Дүүргүүдийн …
-
4 March
С.Амарсайхан: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 36 шинэ голомтыг илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 300 гаруй хүнийг тусгаарласан
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.03.04) хуралдлаа. Эхлээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар …
-
4 March
С.Энхболд:“КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд “Астразенека” вакцины эхний 14,400 тунг энэ сарын 15-ны дотор татан авна
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.03.04) хуралдлаа. Энэ үеэр короновирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, иргэдээ дархлаажуулах ажил эхэлсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Түр …
-
1 March
“Бээжин-2022” Олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдыг жилд 1-2 удаа бүрэн шинжилгээнд хамруулна
Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирал, хошууч Х.Бат-Ирээдүй нар тамирчдад эрүүл мэндийн, тэр дундаа спортын гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, олимпизмыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулах, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулах үеэр Монголын Үндэсний олимпын хорооны удирдлагууд тус эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд тамирчдад тулгардаг гол асуудал болох спортын гэмтэл бэртэл …
February, 2021
-
24 February
Ө.Ган-Өлзий:Хүүхдүүдэд сэтгэлзүйн эмчилгээ хийгдэж байгаа
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 11 настай хүү хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэх асуудлаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийгөөс тодрууллаа. -Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт үүсээд байгаа асуудлыг танай байгууллага хэзээ мэдсэн бэ. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажилласан бэ? -Тусгай цогцолборын сэтгэлзүйч багш нар хүүхдүүдтэйгээ байнга ярилцдаг. Энэ хүрээнд …
-
23 February
Фото:Өнөөдрөөс эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
Өнөөдрөөс эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм. “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл