нийгэм

February, 2021

  • 19 February

    М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана

    Тавантолгой түлш ХХК дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар болж байна. Ингэснээр шахмал түлш үйлдвэрлэхэд ашигладаг барьцалдуулагч үйлдвэрлэдэг үндэсний компаниудтай хамтран ажиллаж, тэдний үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглах юм. Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодрууллаа. -Танай компанийн тухай барьцалдуулагч үйлдвэрлэх үндэсний аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахаар болж байна. Үндэсний компаниудад ямар шаардлага тавьж ажиллах вэ? -Манай компанийн хувьд барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэх …

  • 18 February

    Зураач Б.Батжин “Тэнгэрийн хүлгүүд” бүтээлийнхээ орлогыг Г.Очир-Эрдэнэ хүүд хандивлана

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Б.Батжин “Тэнгэрийн хүлгүүд” хэмээх 2019 онд зурсан (70×110 см. зотон тос) бүтээлээ өөрийн цахим хуудсаар дуудлагаар худалдахаар болжээ. Учир нь тэрбээр өөрийн найз, “Uvertura” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Очир-Эрдэнийн эмчилгээнд зургийнхаа орлогыг хандивлахаар шийдсэн байна. Зураач Б.Батжин 2.5 сая төгрөгөөр үнэлсэн “Тэнгэрийн хүлгүүд” бүтээлээ 299 мянган төгрөгөөс эхэлж дуудаж байгаа бөгөөд үнийн саналыг ирэх …

  • 17 February

    “Астразенека” вакциныг энэ сарын 22-нд авчирна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шаттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд …

  • 16 February

    Ч.Ганзориг:Сонгинохайрхан дүүргийн 24261 өрх өнөөдөр шинжилгээнд хамрагдана

    Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.16/ коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хийлээ. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “ “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн …

  • 16 February

    А.Амбасэлмаа: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 9 хүнд коронавирусийн халдвар илэрсэн

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 37530 хүнээс шинжилгээ авахад 33 хүний сорьцод коронавирус илэрсэн. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд өмнө батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээ болон “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс илэрсэн байна. -Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 9 нь …

  • 16 February

    Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.16/ ХӨСҮТ-д ажиллаж “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалтын өмнө хийгдэж байгаа үндэсний хэмжээний ажил бол “Нэг өрх, нэг иргэн шинжилгээ” юм. Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж буй ард иргэддээ баярлалаа. Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан. Вакциныг …

  • 15 February

    Т.Саранцэцэг: Гэрээсээ ажил хийж буй хүмүүс өдөрт хийх ажлын төлөвлөгөө гаргаснаар богино хугацаанд ажлаа бүрэн амжуулах боломжтой

    СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын үед өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх” талаар тус төвийн Сэтгэцийн эмч Т.Саранцэцэг зөвлөгөө, мэдээлэл өглөө.“Би өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ” гэсэн асуултад хариулахын тулд та өөрөөсөө дараах асуултыг асуугаад үзээрэй.·         Би цоо эрүүл байж чадаж байна уу?·         Би аз жаргалтай байна уу?·         Би хангалттай сурч мэдэж чадсан уу?·         Би өөрөө дүрэм гаргаж, дүрмээ баримталж чадаж байна уу?·         Би стрессгүй, тайван амгалан байж чадаж байна …

  • 15 February

    Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Өмнөх долоо хоногтой харьцуулахад нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй дуудлага буурсан байна. Мөн орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж, коронавирусийн шинжилгээнд хамруулан, Нийгмийн хамгааллын төв, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус …

  • 15 February

    Үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбарууд

    Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс буюу 02 дугаар сарын 15-аас үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбарууд: 1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж 2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх 3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /“УБТЗ” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын …

  • 15 February

    Өнөөдрөөс зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчдад автобус үйлчилнэ

    Нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн ч 14 салбар байгууллага өнөөдрөөс эхлэн ажиллаж байна. Зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалтыг хийжээ. Тодруулбал өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус явах бөгөөд өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм. Үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбарууд 1. Эрчим хүч, дулаан, …

  • 13 February

    Фото: Хөл хорионы үед иргэд улс, нийслэлийн онцгой комиссын шийдвэрийг биелүүлж байгаад баярлалаа

    Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9,000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 16 чиглэлд 180 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд шинжилгээний багт ажиллаж буй хүмүүст 70 автобус үйлчилгээнд гараад байна. default default default

  • 8 February

    Э.Эрдэнэбаатар: Сар шинийн өдрүүдэд золгохоор гарсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ

    Энэ сарын 11 буюу Цагаан сарын битүүний өдрөөс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн тавдугаар түвшинд шилжүүлэх шийдвэрийг УОК-оос гаргасан билээ. Үүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатартай ярилцлаа. -Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногт иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлахаар төлөвлөсөн. …

  • 8 February

    Спортын салбарт хоёр гавьяат дасгалжуулагч мэндэллээ

    Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгч Машбатын Бөхбат, 3×3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал Сүхбаатарын Тулга нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар шагнагдлаа. М.Бөхбат нь Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар 2006-2019 хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд анхны олимпийн зэрэглэлийн шүүгч юм. Тэрбээр “Рио-2016” олимпод шүүгчээр ажилласан бол өдгөө Монголын тулааний …

  • 5 February

    Л.Энх-Амгалан:Нийслэлд 30 гаруй мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл сургуулийн өмнөх боловсрол бүрэн хангагдахаар байна

    Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, сурагчдын хоцрогдол, цар тахлын нөхцөл байдалд танхимын болон зайн сургалтаар боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцлоо.  Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр …

  • 2 February

    Нийслэлд гал түймрийн дуудлагын тоо 15,1 хувиар буурчээ

     Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар гал түймрийн 218 удаагийн дуудлага бүргтгэгдсэн байна. Гал түймэрт  3 иргэн өртөж нас барсан бол 5 иргэн түлэгдэж гэмтжээ. Гал түймэрт 120 өвөл зуны сууц, 33 ил задгай хог, хогийн цэг, хогийн суваг, 25 машин техник, 15 гэр, 14 барилга байгууламж, 8 орон сууцны эд хогшил өртсөн байна. Харин пийшин, зуух, яндангийн цонолтоос …