Ч.Раднаабазар:Бүх нийтийн хөл хорионы үед мэргэжлийн байгууллагуудынхаа ажилд түшиц, дэмжлэг болж ажиллах хэрэгтэй

Налайх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед нийт байгууллагын удирдлагуудтайгаа өнөөдөр /04.12/ 10 цагт  цахимаар хуралдаж, цаг үеийн шуурхай  мэдээлэл солилцлоо.

Шуурхай зөвлөгөөний эхэнд Шуурхай штаб болон салбар хариуцсан орлогч нар өмнөх шуурхайд өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн журам, зохицуулалт, анхаарах асуудлаар мэдээлэл хүргэсэн юм.

Налайх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар энэ үеэр: “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед зөвхөн мэргэжлийн байгууллагуудын үүрэг хариуцлага биш ажил алба хариуцаж байгаа бүх удирдлагууд хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагууддаа түшиц дэмжлэг болж хамтран ажиллах ёстой. Тиймээс хариуцлагатай байж улс, нийслэл, дүүргээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаарай” гэдгийг хатуу анхааруулаад дараах үүрэг даалгавруудыг өглөө.

1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/265 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах

2. Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимын дагуу хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах. 

3. Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх

4. Нутгийн захиргааны нийт байгууллагууд ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллах хуваарь, нэрсийн жагсаалтыг баталж, байгууллагынхаа үндсэн чиг үүргийг тасалдуулахгүй, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг онлайнаар үзүүлж ажиллах.

5. Иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл, гомдол, лавлагаа, мэдээлэл, санал хүсэлтийг 24 цагаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллах.

6. Халдварын тохиолдол ихсэж байгаатай холбогдон байгууллагууд ажилтан, албан хаагчдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг бууруулах зорилгоор тохиолдлын судалгааг (өнгөрсөн болон одоо цагт) нэгтгэн хариу арга хэмжээг төлөвлөж ажиллах. 

7. Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн цахим бүртгэл хяналтыг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах. 

8. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй Цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах. 

9. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдэд, анхааруулга, зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэж ажиллах.

10. Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдуулахгүй хэвийн найдвартай, аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах.

11. Сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах.

12. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгах.

Үүнд: Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд:

1. Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, засвар шинэчлэл

2. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх.

3. Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэл.

4. Гэрэл дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл.

5. Нийтийн тээврийн автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх.

6. Нийтийн эзэмшлийн гудамжны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.

7. Дүүргүүд өөрсдийнхөө онцлогт тохируулан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг, угааж цэвэрлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажлаа эрчимжүүлэх.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:

1. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах.

2. Ил задгай кабелийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах.

3. Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбар, хаалт, хашаануудыг буулгаж, цэгцлэх.

4. Явган зорчигч, авто тээврийн хэрэгсэлд аюул учруулахуйц элдэв саад, хурц ирмэг бүхий болзошгүй аюул учруулах зүйлсийг янзалж цэгцлэх зэрэг үүрэг даалгавруудыг өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …