нийслэл

March, 2026

  • 25 March

    Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосонтой холбогдуулан өнөөдөр улс орон даяар энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага …

  • 11 March

    Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа

    Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг баталлаа. Журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, мөн зээлийн гэрээ байгуулахтай холбоотой хөлслөх иргэнд тавигдах ерөнхий нөхцөл, шаардлага, квот болон квот тус бүрийн шалгуур, хөлслүүлэх …

February, 2026

  • 27 February

    Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

    МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. Энэ удаагийн тоглолт нь өнгөрсөн зуны “Зүрх асна” тоглолт шиг төв цэнгэлдэх хүрээлэнг түмэн хүнээр дүүргэсэн, ассан, дүрэлзсэн гэхээс илүүтэй эрхэмсэг оршихуй, эгэл ялдам хайрыг мэдрүүлсэн, өнгөрсөн одоог холбосон, үзэсгэлэнт эмэгтэйчүүдээ алдаршуулж магтсан, дуулал болох нь. Хамгийн, хамгийн, хамгийн… Мэдээж гавьяатын тоглолт гайхалтай болох нь …

  • 24 February

    “Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно

    Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглана. Ингэснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтойгоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм. Тодруулбал, Хотула аппликейшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын …

  • 24 February

    Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна

    Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна. Тодруулбал, Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт өрлөгийн ажил хийгдэж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил үргэлжилж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас тросс сүвлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Яармаг-Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн …

  • 13 February

    НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ СОНСЛОО

    НИТХ-ын Зөвлөлийн хурал эхэллээ. Зөвлөлийн хурлын эхэнд Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүн байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, санал, тулгамдсан асуудлыг нь сонслоо. Уулзалтад НИТХ-ын Зөвлөлийн гишүүд болон бизнесийн салбарын төлөөлөл болох “Шунхлай”, “Могул”, “Скай хайпер маркет”, “Ард даатгал”, Монголын Даатгалын холбоо, “Юни газ”, “Түмэн шувуут”, ХААН банк, “Капитрон” банк, “Смарт Контракт Монголиа”, “Ремикон”, “М-Си-Эс проперти”, “Монкор диамонд” …

  • 12 February

    “Эрчим хүчээ зөв хэрэглэж-зөндөө хэмнэе” аян хэрэгжиж байна

    Эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэхийг олон нийтэд сурталчлан таниулах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар дутагдаад буй эх үүсвэрийн хүчин чадлыг хэмнэлтээр нөхөх зорилгоор Эрчим хүчний сайдын 2023 оны А/51 дүгээр тушаал, мөн “Эрчим хүч хэмнэлтийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд “Нийгмийн нөлөөллийн аян”-ыг жил бүр өвлийн оргил ачааллын хугацаанд зохион байгуулан хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо …

  • 12 February

    Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

    Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох ажлыг зохион байгуулсан байна. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотод 550-600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлд бүртгэх тээврийн хэрэгслийн …

  • 4 February

    Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно

    Өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан болж Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг …

  • 3 February

    Х.Нямбаатар: ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ДЦС-5 төслийн талбайд ажиллалаа. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барина. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тус төслийн гүйцэтгэгч “Митайм Интернэйшнл” компанитай нийслэлийн Засаг дарга …

  • 3 February

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна

    Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрөөс иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан долоон байршил болгож нэмэгдүүллээ. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал, Хан-Уул дүүрэг – “Их наяд” плаза гадна талбай, Чингэлтэй дүүрэг -Тусгаар тогтнолын талбай, Баянзүрх дүүрэг – Жуковын талбайн хойд байрлах хөл бөмбөгийн талбай Сонгинохайрхан дүүрэг – Драгон төвийн …

January, 2026

  • 28 January

    Түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа

    Өнөөдөр болсон /2026 оны нэгдүгээр сарын 28/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа. “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох процессыг хялбарчлах, иргэдийн санал гомдол, төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлт болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж …

  • 27 January

    Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

    Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдийг голлох таван хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна. Үүнээс дөрвөн хуульд нь төр, хувийн хэвшилтэй хамтарч төсөл, хөтөлбөрүүдэд оролцох боломжийн талаар тусгасан байдаг. Тодруулбал, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр …

  • 26 January

    Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд НИТХ-ын Зөвлөлийн гишүүд хуралдлаа

    НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд боллоо. НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн харьяа орон нутгийн өмчит байгууллагуудад ажиллаж үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр ярилцлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдийн 103 дугаарт залгаж тусламж хүссэн дуудлагад эмч ирэхгүй, хугацаа алдаж ирэх, эмч өвчтнийг загнадаг гомдол их байна. Тиймээс энэ төрлийн гомдол, …

  • 23 January

    Фото мэдээ: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулна. “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 ЖДҮ эрхлэгч 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнээ түрээсийн …