Орон нутаг

May, 2016

  • 4 May

    Архангай аймаг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа

    2015 оны “Шилдэг аймаг”-аар шалгарсан 93 жилийн түүхтэй Архангай аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-оор шагнагдаж, өнөөдөр гардаж авлаа. “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан Архангай аймагт хүрэлцэн ирж, ёслол төгөлдөр гардуулан өгсөн юм. Архангай аймаг нь бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн үйл ажиллагаагаар манлайлан, Үндэсний өв соёлоо уламжлан хадгалах үйлсийг …

  • 4 May

    Хөвсгөл аймгийн хүнд сурталтай дарга нарын үнэн төрх

    –Хөвсгөл аймагт он гарсаар гурван эх, долоон хүүхэд энджээ– Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарал тавих цаг болжээ. 2015 оны эхний 10 сарын байдлаар нялхасын эндэгдэл 60-д хүрч, өмнөх оныхоос 16 тохиолдлоор өссөн байна. Мөн он гарсаар дөрвөн сарын хугацаанд гурван эх, 7 хүүхэд эндсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Төрөхийн хүндрэлийн улмаас амиа алдах эхчүүдийн тоо ч …

  • 4 May

    10 саяын үнэтэй тракторыг 50 саяар зардаг анхны хүн Булганых

    Д.Эрдэнэбат дарга Булган аймгийг самарч дууслаа даа. Тендер гэх нэрийн дор тэвчишгүй олон зүйлийг нуудаг болжээ. Улс орны эдийн засаг өдөр ирэх бүр доройтож, өрөөс өр, зээлээс зээл гэсэн хэврэгхэн төсөвтөө захирагдан, цалингаа ч бүтэн тавиж чадахгүй энэ хүнд цаг үед зарим нэг нөхдүүд нь тендер хэмээх ганц үгээр халхавчлан, бусдын бүтээснээс хумсалж суух ийм л дүр төрх өнөөгийн нийгэмд …

  • 4 May

    Сэтгүүлч Н.Мөнхтөр: Сайн хүний санаа яван явсаар биелдэг юм байна

    Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хоёр сайхан санаачилга, ажил хэрэг сэтгүүлчдийг угтсан. Үүний нэг нь МУБИС-иас сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд тодорхой сэдэв, санаа дэвшүүлж, шийдэл, арга замыг эрэлхийлэх уулзалт байв. Харин нөгөө нь Орхон аймгийн төв Эрдэнэт хотод “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы орон нутаг дахь нээлт байсан юм. Нээлтэнд уг аяныг санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” …

  • 3 May

    Гэр дээр нь аянга буусан айлд Засаг даргын захирамжаар бариа гэр олголоо

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/197 захирамжаар Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн П.Нямдоржийн гэр бүлд бариа гэр олголоо. 2016 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр дуу цахилгаантай бороо орж Алагтолгой багийн …

  • 3 May

    Отгонтэнгэрийг тайх ёслолоор ёс, цээрийг хатуу баримтална

    Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслол долдугаар сарын 19-нд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Үүний дагуу төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх зургаа дахь удаагийн тахилга энэ зун болох юм. Энэхүү томоохон төрийн …

  • 3 May

    Дарханчуудад ЦДБЭЧ уран бүтээлээ өргөн барилаа

    Дархан-Уул аймгийн 55 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран “Дархан их урлаг II” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг Монгол Улсын филармони нээж гуравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд шилдэг тоглолтоо өргөн барьсан. Үүний үргэлжлэл болж дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга “Шинэ давлагаа”, “Сүлд хийморийн дуулал” тоглолтоо өргөлөө. Энэ удаад тус чуулга …

April, 2016

  • 29 April

    Хархоринд мөндөр оржээ

    Өвөрхангай аймгийн Хархорин суманд өчигдөр орой түр зуурын дуу цахилгаантай хүчтэй аадар бууж, мөндөр оржээ.  

  • 28 April

    Отгонтэнгэр уулыг долоодугаар сард тахина

    Монгол түмний буян заяа , цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Үүний дагуу төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх 6 дахь удаагийн тахилгыг зохион байгуулахаар Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын …

  • 28 April

    Цэцэг өвчний тархалт зүүн аймгуудад буурахгүй байна

    Улсын хэмжээнд 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар мал, амьтны халдварт галзуу, боом, дуут хавдар, хорст салст, цэцэг, шүлхий зэрэг өвчин гарсаар байна. Мал амьтны гоц халдварт өвчний эсрэг  төрийн байгууллага, агентлаг  холбогдох арга хэмжээ авч байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, халдварт өвчнийг хяналтаддаа бүрэн авч чадахгүй хэвээр… Тиймээс МХЕГ-аас малын халдварт өвчинтэй тэмцэх, …

  • 27 April

    Дорнод аймагт дахин гурван ихэр хүүхэд мэндэлжээ

    Өнгөрсөн онд Дорнод аймагт гурван ихэр мэндэлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр өглөө тус аймгийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт дахин гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эхийн гурав дахь удаагийн төрөлт юм байна.  Амаржсан эмэгтэй тус аймгийн төвд амьдардаг бөгөөд хийсвэр хагалгаагаар төржээ. Ихрүүдийн биеийн байдал сайн байгаа гэж Дорнод аймгийн “Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв”-өөс …

  • 27 April

    Сурагчид газ үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртжээ

    Дунд сургуулийн сурагчид газ үнэртэх хэрэг буурахгүй байна. Тухайлбал, Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн таван сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртжээ. Тэднийг өчигдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд ашиглахаа больсон халуун усны барилгад гааз үнэрлэж байсан аж. Энэ үед нэг нь тамхи асаахаар гал гаргатал хий дэлбэрсэн байна. Хэргийг …

  • 26 April

    Заамар нутгаа “Үндэсний баялаг бүтээгч” болгохыг залуус зорьж байна

    Бид Төв аймгийн Заамар сум гэдэг нэрийг сонсоход л “нинжаа”, уул уурхайн буруу бодлогын талаар хангалттай ихийг ярьж чадна. Энэ бидний нүдэнд ил байгаа болохоор тэр. Гэхдээ Заамар нутгаас төрсөн алдартан, урлаг соёлын, боловсролын салбарынхныг хэн ч мэдэхгүй шахуу өнгөрөх юм. Үнэндээ Заамар гэх жижиг суманд хоёр доктор, найман сайн малчин, уяач зэрэг мал ахуйгаараа нутагтаа болон улсад үнэлэгдсэн хүмүүн …

  • 26 April

    Вакцинжуулалтанд хамрагдах иргэдийн судалгааг гаргажээ

    Шарын гол сумын ЭМТөвийн  халдвартын тасагт энэ сарын 25-ны өдрийн байдлаар 5 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тус суманд Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нийт 163 тохиолдол бүртгэгдсэн. Нэмж бүртгэгдсэн өвчлөл одоогоор байхгүй байна. Сумын эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх үзлэгийг хуваарийн дагуу хийж цэцэрлэг, сургуулиудыг бүрэн хамруулжээ.  Шарын гол суманд өрхийн судалгаагаар улаанбурханы вакцинжуулалтанд хамрагдах 18-30 насны 1444 хүн байна. Үүнээс тухайн …

  • 25 April

    Увсын Тэс сумын Нарийн голын гүүр нурж унажээ

    Увс аймгийн Тэс сумын Нарийн голын гүүр нуран унажээ. Анх 1,8 тэрбумаар барина гэж төсөвт суулгуулаад “Мөнхжин Өргөө “ХХК мөнгийн нь аваад таван жилийн турш шонгоос өөр зүйл хийлгүйгээр хаясан байна. 5,3 тэрбум хүртэл өртгийг нэмэгдүүлж сонгуулийн өмнө Хятад компаниар хийлгэж ашиглалтанд авсан ч 4 жил хүрэлгүй ийнхүү нурлаа. Тэсийнхэн хөл хоригдож, тэмцээнд явах гэсэн жүдочид гэртээ үлдэхээр болжээ. Харин …