Боловсрол

May, 2026

  • 18 May

    С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

    ​Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Зохиолч, яруу найрагчаас гадна угсаатан судлаач, түүхч, орчуулагч, сэтгүүлч, улс төрч зэрэг нийгмийн олон салбарт гүйцэтгэсэн үйл хэргийнх нь тухай манай агентлаг цувралаар толилуулж буй билээ. Энэ удаа Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байсан тухай нь ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн …

  • 13 May

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжил, сайн сайхан амьдралын суурь болох боловсролын салбарын үе үеийн эрдэмтэн багш, ажилтнуудад талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн …

  • 13 May

    Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна

    “Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Засгийн газар 2013 оноос жил бүрийн тавдугаар сарын 13-ны өдрийг “Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм. Хүүхдийн хөгжлийн онцлогийг зөв үнэлж, хоцрогдлыг эрт илрүүлэн, цаг алдалгүй дэмжлэг үзүүлэх нь хүүхдийн хөгжих, суралцах чадвар, нийгэмших байдал, амьдралын чанарт шууд нөлөөлдөг байна. Хоцрогдлыг хожуу …

  • 11 May

    Э.Мөнхжаргал: “Илгээлт 2100” тэтгэлэгт тэнцсэн мэдээ миний мөрөөдлийг бодит болгосон

    Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд буй энэ үед Өвөрхангай аймгийн Бүрд сумаас шалгарч, Польш Улсад суралцаад ирсэн Э.Мөнхжаргалтай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монгол хүүхэд залуусын суралцах тэгш боломжийг хангах зорилгоор “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 онд зарласан билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, 1000 гаруй оюутан 21 оронд боловсрол эзэмшиж байгаа юм. -Сургуулиа амжилттай …

  • 11 May

    АНУ-ын Конгрессын номын сангаас 20 ном хүлээн авлаа

    МУБИС-ийн номын сан, АНУ-ын Конгрессын номын сан ном солилцооны хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж, эхний ээлжийн 20 номыг Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ өнөөдөр МУБИС-д хүлээлгэн өглөө. ​ Эдгээр ном нь хүний оюун ухаан, боловсрол, технологи, ёс зүй, нийгмийн өөрчлөлтийг нэгтгэн ойлгуулах, ирээдүйд чиглэсэн мэдлэгийн сан бөгөөд тус сургуулийн сургалт, судалгааны төвд ашиглагдах юм. Номыг ангилвал боловсрол судлал, …

  • 11 May

    БАЯНХОНГОР: Сурагчид дээрэлхлийн эсрэг нэгдэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжүүлж буй “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аян Баянхонгор аймагт өрнөж байна. “Цахимд ч найз байя” нөлөөллийн аяны хүрээнд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй сурагчийг хамруулан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг аймгийн Тэмүжин театрт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд цахим орчны зөв хэрэглээ, цахим дээрэлхэл, гадуурхлын сөрөг нөлөө, хариуцлагатай харилцаа, хувийн мэдээллийн хамгаалалтын …

  • 5 May

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд боловсролын ууган байгууллага МУИС болон инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг их өргөө болсон ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа. Олон мянган боловсон хүчин бэлтгэж, ирээдүй хойч үеэ дэлхий дахины хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой болгохын төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш, ажилтнуудад Ерөнхийлөгч талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө. …

  • 5 May

    Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд ажиллалаа. Тодруулбал, Алтай хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх асуудлаар газар дээр нь ажиллав. Алтай хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн боловч харамсалтай нь уг төлөвлөлтийг хийж …

  • 5 May

    Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарч, өргөдөл гомдлыг хүлээн авч эхэллээ

    “Монгол хэл бичгийн шалгалт” -ын дүн гарсан холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 4-8-нд “Идэр” их сургуульд хүлээн авч байна. 4 дүгээр сарын 9, 10-нд зохион байгуулсан энэхүү шалгалт Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох зорилготой юм. Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр,  10-11 дүгээр ангийн шалгуулагчдын хувьд өргөдөл, гомдол хүлээн авахгүй …

  • 4 May

    “Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй өдөрлөг эхэллээ

    ​  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. Өдөрлөгт 27 байгууллагын 400 орчим хүн хамрагдсан бол тэнд тамирчин, дасгалжуулагч нар идэвхтэй, тогтмол дасгал хөдөлгөөн хийсний дүнд эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн сайн туршлагаасаа хуваалцаж байна. Түүнчлэн үндэсний шигшээ багийн тамирчид тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт мандуулах замдаа туулсан …

April, 2026

  • 22 April

    Багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр болжээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд болсон өнөөдрийн хуралдаанаар Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас …

February, 2026

  • 27 February

    Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

    МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. Энэ удаагийн тоглолт нь өнгөрсөн зуны “Зүрх асна” тоглолт шиг төв цэнгэлдэх хүрээлэнг түмэн хүнээр дүүргэсэн, ассан, дүрэлзсэн гэхээс илүүтэй эрхэмсэг оршихуй, эгэл ялдам хайрыг мэдрүүлсэн, өнгөрсөн одоог холбосон, үзэсгэлэнт эмэгтэйчүүдээ алдаршуулж магтсан, дуулал болох нь. Хамгийн, хамгийн, хамгийн… Мэдээж гавьяатын тоглолт гайхалтай болох нь …

  • 26 February

    Өв уламжлал, үндэстний дархлаа

    Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд ондоошлыг хэрхэн бий болгох талаар толгойгоо гашилган, эрж хайсны эцэст бидний үндэстний онцлогыг харуулсан өв соёл ондоошлын маань оньс юм байна гэдгийг олж харсан байдаг. Улс орнууд үндэстнийхээ онцлогыг хадгалсан хувцас урлал, биет болон биет бус соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж дор бүрнээ л Хятад …

  • 1 February

    УРИЛГА

    Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Клуб-ийн ГИШҮҮДИЙН ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ-д та бүхнийг урьж байна. Энэхүү уулзалтаар: Клубийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, цаашдын хамтын ажиллагаа, санаачилгууд, гишүүд хоорондын танилцах нээлттэй яриа. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн танилцуулга худалдаа зэрэг үйл ажиллагаа өрнөх болно. Байршил: Чингис зочид буудал, 5 давхар, Өргөө танхим Огноо: 2026 оны 02 сарын 01 Цаг: 11:00–13:00 Dress code: BLACK (Дэгжин, өөртөө итгэлтэй төрхөөрөө …

January, 2026

  • 22 January

    “Сүүн дархлаа” хөтөлбөрийг II улирлаас хэрэгжүүлнэ

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн суралцагчдад зориулсан “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг II улирлаас хэрэгжүүлнэ. Энэхүү зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 8.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлаад байгаа аж. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулсан цахим сургалт, захиалга хяналтын системийг нэвтрүүлэх зорилгоор LMS систем хөгжүүлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. “Сүү” …