Сонин хачин

January, 2014

  • 7 January

    Бодибилдингээс болж бие махбодь нь эргэтэй болон өөрчлөгджээ

    Кандиси Армастрон хэмээх 29 настай энэ бүсгүй бодибилдингээр хичээллэснээс болж эрэгтэй болж өөрчлөгдөж эхэлжээ. Тэрээр бусдын л адил өөрийн сул унжсан махыг булчинлаг, чийгэр болгох гэж бодибилдинг болон фитнессээр хичээллэж эхэлсэн ч харамсалтай үр дүнд хүрчээ. Бүсгүй хичээллэж эхэлсэнээс хойш хэсэг хугацааны дараа түүний “нуруу, цээж болон эрүү, хамрын доогуур” үс ургаж эхэлжээ. Мөн биеийн галбир нь ч өөрчлөгдсөн байна. …

  • 7 January

    Алдарт Чарли Чаплины хүү, нугараач Монгол бүсгүйтэй гэрлэжээ

    Алдарт жүжигчин Чарли Чаплины насан эцэслэх хүртлээ хамт амьдарсан Уна О Нилийн Чаплинд төрүүлж өгсөн найманы хүүхдийн 5 дахь нь болох Южин Чаплин Монгол уран нугараач эхнэртэй юм байна. Тэд хоёр ихэр охинтой бөгөөд Южин Чаплин өнгөрсөн оны 11- сард БНХАУ-ын Учао хотноо болсон олон улсын циркчдийн тэмцээний үеэр Монголын уран бүтээлчдийг зорин уулзаж, монгол гэргийтэй гэдгээ хэлжээ. Южин Чаплин …

  • 6 January

    Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой сонжоо/

    Та урьд болон хойд насны амьдралд итгэдэг үү? Хэрэв тийм бол харандаа цаас, балаа бариад доорхи сонжоонд анхаарлаа хандуулаарай.  Та урьдах амьдралдаа хэн байсан болохыг энэхvv тестийн тусламжтай мэдэх боломжтой. Эхлээд өөрийн төрсөн өдөр, он сарыг нэм. Ингэхэд 1- 9 хvртлэх тоо гарч байх ёстой. Жишээ нь, та 1963 оны 8-р сарын 29 нь төрсөн гэж бодъё. (29.08.1963) 2+9+0+8+1+9+6+3=38. Бий …

  • 3 January

    Охиныхоо найз залуугийн эрхтэнг тас огтолжээ

    АНУ-ын Индиана мужийн иргэн Бонита Вела гэх 31 настай эмэгтэй, охиныхоо найз залуу болох 18 настай Франклины эрхтэнг огтлосон хэрэг өнгөрсөн 12-р сарын 30-ны өдөр гарчээ. Гэмт хэрэгтэн залуугийн бэлэг эрхтнийг цаасны хутгаар огтлосон бөгөөд хэргийг үйлдсэнээс хойш 3 цагийн дараа цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаа нар ирэхэд хөөрхий залуу цустайгаа хутгалдан газар хэвтэж байсан агаад тэр даруй эмнэлэгт хүргэсэн …

December, 2013

  • 30 December

    Элфэн чихт Мелэнда Мүүн

    23 настай, Канадын модель Мелэнда Мүүн гэгч эмэгтэй “Илүү натураллаг болох гэж чихээ элфүүд шиг болгох мэс засал”-д оржээ. Тэрээр 2011 онд чихээ элф шиг үзүүртэй болгуулсан бөгөөд 2 цагийн турш үргэлжилсэн мэс засалдаа 400 ам.доллар зарцуулсан байна. Мүүн энэ тухайгаа “Би үргэлж л нэг тийм хүийсвэр зүйлийг хүмүүсээс өөр байхыг хүсдэг байсан. Гэхдээ илүү байгальтай орй байхыг. Тэгээд  л …

  • 23 December

    Улсаасаа баян Эдийн засгийн хөгжлийн Фортуун сайд 200 саяар АВВА хамтлагийг шинэ жилдээ урьжээ

    Тэрээр 200 гаруй сая төгрөгөөр баяр тэмдэглэсэн бололтой Архангай аймгийнхан 2013.12.19-нд нийслэлийг доргиосон шинэ жилийн баяр зохион байгуулжээ. Тус нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй Арын хангайн баячууд бэлээрээ гайхуулж, хэтэвчнийхээ хэмжээгээр дургисан юм байх. Юутай ч тус нутгийн зөвлөлийн дарга “Фортуна”  сайд хөлгүй баян, татварын мөнгөөр туйлагч гэдгээ харуулсан шинэ жил болсон аж. Учир …

  • 23 December

    Хайраар дутаасан хэмээн эцэг эхээсээ 200 мянган ам.доллар нэхэмжилжээ

    32 настай Бернард Бей хэмээх энэ залуу эцэг эхээсээ өөрийг нь хайр халамжаар дутаасан хэмээн буруутгаж 200 мянган ам.доллар нэхэмжилжээ. Тодруулбал тэрээр өдгөө Нью-Йорк хот Бруклинд орон гэргүй тэнүүчлэн амьдардаг бөгөөд ийнхүү амьдрах болсон нь эцэг эхийх нь буруу хэмээн шүүхэд мэдүүлжээ. Учир нь Бернардын эцэг эх түүнийг 12 настай байхаас эхрэн хайхархаа больж, тэрээр гадуур тэнэн хоног төөрүүлэх болж. …

  • 23 December

    Ямар ч химийн оролцоогүйгээр байгалиасаа хар өнгөтэй ургадаг сарнай

    Та бүхэн хар сарнай  цэцэг хүний оролцоогүйгээр зүгээр л байгалиасаа хар өнгөтэй ургадаг гэдэгт итгэх үү? Тэгвэл итгэхээс өөр аргагүй юм. Учир нь Туркын Хальфети хэмээх шилтгээнд ургадаг юм байна. Тиймээс уг сарнай “Хальфети сарнай” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд муу мэдээ, уй гашуу, гуниг, үхлийн илэрхийлэл болдог ажээ. Хамгийн сонирхолтой нь хар сарнай зөвхөн Хальцети шилтгээний нэг хэсэг нуранги бүхий …

  • 20 December

    Лондонд “шарталт тайлах” тусгай үйлчилгээ үзүүлэх такси явуулж эхэлжээ

    Лондоны такси хятад ресторантай хамтран шар­талт тайлдаг шинэ үйл­чил­гээ нэвтрүүлжээ. Урьд шөнө нь хэтрүүлэн уусан үйлч­лүүлэгчид  энэ таксинд гурилтай  халуун шөл идэж, жүржийн шинэхэн шахсан шүүс ууж, нарны шил зүүж, парацетамол, гаатай мөсөөр толгойн өвдөлтөө дарж болно. Харин энэ үеэр таксины жолооч аль болох тайван уур амьсгал бүрдүүлж, үйлч­лүүлэгчээ ажилдаа явах замд нь тааламжтай дуу сонсгож, түгжрэлгүй зам сонгох ёстой. …

  • 20 December

    Гэртээ хамгийн олон гацуур засдаг эр

    АНУ-ын Индиана мужийн Грийнвүүд хотын иргэн Брэндон Смит гэгч эр гэртээ 86 гацуур зассан тухай “abc news” мэдээллээ. Тодруулбал, түүний гацуурын тоо жил бүрийн зул сарын баяраар нэмэгдсээр байдаг бөгөөд хамгийн анх түүний эцэг эх нь эл заншлыг бий болгожээ. Брэндоны эцэг эх түүнийг жаахан байхаас эхлэн жил бүр шинэ гацуур авч хуучин гацуураа хаялгүй хадгалсаар байдаг байсан гэнэ. Улмаар …

  • 20 December

    “Miss International 2013”-ын тэргүүн миссээр Филиппин бүсгүй шалгарлаа

    53 дахь удаагийн “Miss International” тэмцээн Япон улсын Токио хотноо амжилттай болж, тэргүүн байранд  Филиппиний  мисс Беа Роус Сантиаго шалгарлаа. Ингэснээр мисс Филиппин улс тус тэмцээнд тав дахь удаагаа тэргүүлж байгаа юм.  Беа Роус Сантиагогоос өмнө  тус наадмын 2005 онд Лара Куйгаман, 1979 онд  Мелани Маркүйз, 1970 онд Аврора Пижуан,  1964 онд Гемма Тереза нар тус тэмцээний ялагчаар  тодорч байсан …

  • 19 December

    100-аад хүнийг амиа хорлоход хүргэсэн дуу буюу хараалт “Gloomy Sunday”

    Уншигч та бүхэн “Амиа хорлогсдын сүлд дуу” хэмээн алдаршсан хараал шингэсэн нэгэн дууны тухай урьд өмнө нь сонсож байв уу? Үгүй бол доорхи мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Унгарын зохиолч Рэсзо Серессийн 1933 онд ая, үгийг нь бичсэн “Gloomy Sunday” буюу “Бүүдгэр ням гариг” хэмээх энэ удаа олны хүртээл болсон цагаасаа л эхлэн хүмүүсийг амиа хорлох алхам хийлгэж эхэлжээ. Хамгийн анх дууг …

  • 18 December

    Хамрын дусаалганаас болж саарал арьстай болсон эмэгтэй

    71 настай Рөүсмэри Жакобс хэмээх энэ эмэгтэй сүүлийн 60 жилийн турш саарал өнгийн арьстай амьдарч байгаа нэгэн аж. Тэрээр 11 настай байхдаа тохиромжгүй хамрын дусаалга хэрэглэснээс болж арьсных нь өнгө хувирч мөнгөлөг саарал, хөх саарал өнгийн арьстай болжээ. Рөүсмэри багадаа байнга л ханиад хүрч, хамар нь битүүрдэг байсан тул ээж нь түүнийг хамрын дусаалга байнга дусааж байхыг зааж өгчээ. Ингээд …

  • 18 December

    91 настай өвөө зар тавьж, найз бүсгүйтэй болжээ

    Рожер Марк Гренер хэмээх 91 настай өвөө танилцах зар тавьжээ. Гэхдээ тэрээр өөрийн эдлэн газрын гадаах хашаанд “Эхнэр минь нас барсан тул хамт амьдрах эмэгтэй хайж байна. 70-80 настай машинтай эсвэл машингүй байсан ч болно” хэмээгээд өөрийн гар утасны дугаарыг үлдээсэн самбар тогтоосон байна. Тэгтэл нэгэн өдөр Рожерынхоос 7 милийн зайтай амьдардаг 84 настай Ёланда хэмээх эмээ түүн рүү залгасан …

  • 17 December

    Агаарыг лаазлан худалдаалж эхэлжээ

    Та хэзээ нэгэн цагт агаар худалдаж авна гэж төсөөлж байв уу? Тэгвэл аль хэдий нь агаарыг лаазлаж худалдаалаад эхэлсэн байна. Тодруулбал, Францын нэгэн их сургуулийн 22 настай оюутан Антуан Диблэй гэгч “Монкюк хотын агаар” хэмээх лаазласан агаарыг худалдаж эхэлжээ. Нэг лааз агаар 5,5 евро буюу 7,5 ам.долларын үнэтэй бөгөөд тэрээр онлайнаар лаазласан агаарын захиалгаа авдаг юм байна. Тэрээр энэхүү агаарынхаа …