Ганцхан шөнийн дотор яаралтай тусламжийн албад руу 600 гаруй удаа утас цохисон нэгэн франц эмэгтэйг саатуулжээ. Энэ эмэгтэй орон байргүй хүмүүст туслалцаа үзүүлдэг албаны 115 дугаартай утас руу бараг 400 удаа залгажээ. Гэвч тэрбээр юу санааг нь зовоож байгааг операторуудад тайлбарлаж чадаагүй аж. 54 настай энэ эмэгтэй есдүгээр сарын 23-нд шилжих шөнө яаралтай түргэн тусламжийн төв рүү 176 удаа утасдаж, …
Энтертайнмент
September, 2015
-
25 September
Facebook дээр 360 градусын бичлэг үзэх боломжтой боллоо
Facebook утасны дэлгэцэн дээр хуруугаараа гүйлгэхэд л бүх зүг чигт 360 градусаар обьектын эргэн тойрон дахь зүйлсийг харах боломжтой бичлэг, видионы хэлбэрийг дэмждэг болсон гэдгээ зарлалаа. Ийм төрлийн анхны бичлэгүүдийн нэгийг өнгөрсөн Лхагва гарагт “Stars Wars VII: The Force Awakens.” Киноны цөл дунд машинаар явж буй хэсгийг гар утсан дээрээ үзэж байсан хүмүүс хуруугаараа удирдах боломжтой байжээ. Компьютер дээр үзэж …
-
25 September
Ашер нууцаар гэрлэжээ
R’nB дуучин Ашерын шүтэн бишрэгч бүсгүйчүүд дэрээ норгохоос аргагүй болжээ. Дуучин залуу өөрийн хайртай бүсгүй Грэйс Мигельтэй нууцаар гэрлэсэн бөгөөд одоо хуримын аяллаа бараг дуусгаж байгаа аж. Хосууд амрах газраараа Куба Улсыг сонгосон бөгөөд нууцаар хурим хийснийхээ маргааш өдөр буюу есдүгээр сарын 08-нд тийшээгээ явжээ. Ашер, Грэйс нар Атлантад хөлгүй их найр хийхээр төлөвлөж байсан гэнэ. Гэвч баахан ажил орох …
-
25 September
Бекхэм филиппин охинд гэр бүл хайж байна
2013 оны долоодугаар сард Филиппинд “Хаян” хэмээх хар салхи дэгдэж, 6000 хүн амиа алдаж, олон сая хүн орон гэргүй болсон билээ. Байгалийн гэнэтийн гамшгийн дараа олны танил эрхмүүд тус улсад зочилж, тусламжийн гараа сунгасан юм. Тэдний нэг хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Филиппинд ирсэн даруйдаа хар салхины улмаас гэр бүлээ алдсан найман настай Венус гэх охинд тусламжийн гараа сунгаж, мөнгө өгсөн билээ. …
-
25 September
Ганцхан хоногийн дотор 20 мужаар аялав
Адал явдалт аялалд дуртай Норвегийн аялагч Гуннар Гарфорс өөрийн хоёр найзтай хамт нэгхэн хоногийн дотор Америкийн 20 мужаар орж амжсан байна. Норвеги эрчүүдийн очсон анхны муж Мэн байлаа. Дараагаар нь тэд Нью-Гэмпшир, Массачусетс, Коннектикут, Род-Айлэнд, Вермонт, Нью-Йорк, Пенсильвани, Нью-Жерси, Делавэр, Мэрилэнд, Виржини, Баруун Виржини, Алабама, Хойд Каролина, Миссисипи, Арканзас, Миссури, Кентакки мужуудаар орсон гэнэ. Эцсийн цэг нь Иллинойс муж байсан …
-
24 September
Ник Кэннон Мэрайя Кэригийн ихрийг олжээ
Америкийн нэрт дуучин Мэрайя Кэри шинэ дурлалт эртэйгээ олны өмнө гарч ирэнгүүт хэрэгт дуртай сэтгүүлчид түүний экс нөхөр, хоёр хүүхдийнх нь эцэг Ник Кэннон хэнтэй цагийг өнгөрүүлж байгааг олж мэдэхийг зорьжээ. Үнэхээр Ник Кэригийн орыг залгах бүсгүйг олсон аж. Түүний шинэ найз бүсгүй дуучин төдийгүй Кэритэй дэндүү төстэй гэнэ шүү. Никтэй үерхэж байгаа 26 настай Саманта Жонсон “Авьяаслаг америкчууд” шоуны …
-
24 September
Холливудын хамгийн хүнлэг одууд
Жорж Клуни Жорж Клуни Гайти, Япон зэрэг оронд гарсан газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшигт өртсөн хүмүүст санхүүгийн тусламж үзүүлсэн байдаг. Мөн түүнчлэн Дарфурын улс төрийн хямрал, хүний эрх, эрх чөлөөний тухай хурцадмал байдлыг нийтэд дэлгэсэн “Sand and Sorrow: A New Documentary about Darfur” нэртэй баримтат киног гаргасан байдаг нь нэгийг бодогдуулна. Анжелина Жоли ба Брэд Питт Анжелина Жоли, Брэд …
-
24 September
Ойрын 20 жилд тэмдэглэгдээгүй сарны бүтэн хиртэлт болно
Энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө сар бүтэн хиртэх аж. Ганц хиртэлт ч бус энэ үеэр сар дэлхийд хамгийн ойр зайд дөтлөн ирж, ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь тод гэрэлтэж харагдах юм байна. Хиртэлт 72 минут үргэлжилнэ. Энэ нь ойрын 20 жилд тэмдэглэгдээгүй сарны бүтэн хиртэлт бөгөөд дараагийн удаа 2033 онд үзэгдэх аж. Сарны бүтэн хиртэлтийг Умард болон Өмнөд Америкаас бүхэлдээ, …
-
24 September
105 настай өвгөн “галзуу” хурдлав
Японы хурдан гүйгч Хидекити Миязаки 105-аас дээш насны ангилалд 100 метр зайд дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Тамирчин эр энэ зайг 42.22 секундэд туулсан байна. Ингэхдээ тэрбээр гараан дээр хэдэн хормыг алдсан аж. Учир нь, тэр гүйж эхлэх дохиог сонсоогүй гэнэ. Гүйлтийн дараа олимпийн зургаан удаагийн аварга Усэйн Болтын жишгээр өвгөнд “Алтан Болт” гэдэг хочийг өгчээ. Мөн үеэр Гиннесийн амжилтын …
-
24 September
Гвинет Пэлтроу найз залуутай болжээ
Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу найз залуутай болжээ. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард долоон жил ханилсан нөхөр “coldplay” хамтлагийн дуучин Крис Мартинаас салсан билээ. Тэд хоёр охинтой юм. Хэсэг хугацаанд ганц бие явсан жүжигчин бүсгүй найз залуугаараа найруулагч, зохиолч Брэд Фалчек гэгчийг сонгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй өчигдөр 19.00 цагт инстаграмдаа Брэдтэй авахуулсан зургаа нийтлээд “Энэ залуутай болзож байна” гэж бичсэн …
-
23 September
Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга
Орчин үеийн архитектурын хөгжил дээшээ буюу хүн төрөлхтнийг огторгуй сансарт хүргэх хүсэлтэй мэт тэнгэр өөд баганадсаар байна. Ирээдүй хаяанд ирснийг гэрчлэх мэт өнөөдөр баригдаж байгаа барилгууд сүндэрлэсээр.. Хатан хааны цамхаг Хатан хааны цамхаг нь дэлхийн хамгийн өндөр барилга болох “Бурж Халиф”-аас давах юм. Уг цамхаг бараг 1 км-ийн өндөртэй, Саудын Араб-д баригдаж байна. Энд оффисийн талбай, зочид буудал, огторгуй сансрын …
-
23 September
Пенелопа Крус халтуур хийдэг
Жинхэнэ нөхөрлөл гэдэг зүйл Холливудын алдартнуудын дунд маш ховор үзэгдэл билээ. Тэгвэл жүжигчин Пенелопа Крус, Сальма Хайек нарыг ийм дотно нөхөрлөл холбодог юм. Тоймчид нэг бус удаа Сальма бүсгүйг донж, хэв маягийн үлгэр дууриал болсон нэгэн хэмээн тодотгож байв. Тэгвэл үүний цаана Пенелопа бүсгүйн уйгагүй хөдөлмөр оршиж байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй аж. Крус үс засалтын жинхэнэ мастер гэнэ …
-
23 September
Загварын ертөнцийг донсолгосон өвөрмөц төрхтэй 10 модель
Хувцас загварын ертөнцөд цахиур хагалж олныг гайхшруулсан өвөрмөц төрхтэй олон модель байдаг. Өрсөлдөөнт зах зээлийн шуургыг өвөрмөц дүр төрх, өөртөө итгэх итгэлээрээ сөрөн гарсан тэдгээр залуусын төлөөллөөс хүргэе. Тэдний зарим нь загварын тайзнаа хэзээ ч хөл тавина гэж төсөөлж байгаагүй. Гэвч эзэн хичээвэл үнэхээр заяа хичээдгийн бодит жишээ болж мянга мянган хүмүүст урам зориг, итгэл найдвар бэлэглэсээр явна. Зомби бой: …
-
23 September
124 см урт хөлтэй бүсгүй
АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын оршин суугч Лорен Уильямс загвар өмсөгч нэгэн билээ. Тэрбээр сүүлийн үед дэлхий даяар алдаршиж байгаа юм. Үүний нууц нь түүний гайхалтай урт хөлнүүдэд байгаа аж. Лорен 193 сантиметр өндөр бөгөөд хөлийнх нь урт 124 сантиметр гэнэ. Саяхан энэ бүсгүй Америкийн хамгийн урт хөлтэй бүсгүйгээр тодорчээ. Энэ бүхэн түүний гентэй холбоотой гэдэгт 26 настай бүсгүй итгэлтэй …
-
23 September
Брэд Питт хүүхдээс залхжээ
Жүжигчин Брэд Питт өөрийн эхнэр, жүжигчин, найруулагч, нийгмийн зүтгэлтэн Анжелина Жолигийн Сирийн гурван өнчин хүүхдийг өргөж авах гэсэн саналыг хүлээж аваагүй байна. Гэхдээ тэд нэг бяцхан жаалхүүг үрчилж авахаар болжээ. Жоли НҮБ-ын сайн санааны элч бөгөөд энэ үүрэгт ажлынхаа хүрээнд дүрвэгсдийн хуаранд очиж байдалтай танилцахдаа Сирийн ах, дүү гурван хөвгүүн өнчирч хоцорсныг хараад сэтгэл нь ихэд хөдлөсөн аж. Нэг нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл