Оддын амьдрал

March, 2015

  • 15 March

    Э.Сэлэнгэ төрснийхөө дараа анх удаа

    Загварын тайзнаа гараад 10 гаруй жилийг ард үдэж, өөрийнхөө гарын шавь нарыг бэлтгэх болсон Топуудын нэг бол Э.Сэлэнгэ. Түүнийг загварынхан том Сэлэнгэ гэдэг. “Гоёл-2011” наадмын топоор тодорсон сайхан бүсгүй маань саяхан ээж болсон. “Шилмэл загвар” агентлагт багшилж байсан бөгөөд “Nine dots” агентлагийг тэргүүнээр ажиллаж байгаа юм. Тэрбээр амьдралынхаа ханиар Б.Одбаяр гэх залууг сонгосон. Хосууд цагаан сарын шинийн хоёрны шөнө анхны …

  • 13 March

    Ганцхан сард 41 000 000 төгрөгөөр биеэ арчилдаг олны танил жүжигчин эмэгтэй

    Жүжигчин Гвинет Пэлтроуг эрүүл амьдрал, эрүүл хооллолтын жинхэнэ донтон гэж нэрлэж болно. Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнөөс (өөрийнх нь хэлдгээр зөв) хатуу дэглэм барьж, бие махбодоо нарийн хянаж ирсэн. “Daily Mail” сонины тооцоолсноор “Оскар”-ын шагналт бүсгүй өөрийгөө арчлахад сард 22 мянган доллар зарцуулдаг гэнэ. Энэ их мөнгөнд лимфодренаж, рэйкигийн массаж, гэдэс дотор угаах, венийн судсандаа аминдэм тариулах, үрчлээтэй тэмцэх зорилгоор …

  • 13 March

    Жүжигчин Линдсей Лоханы ээлжит “тэнэглэл”

    Холливудын хамгийн дэггүй, үргэлж шуугиан тарьж байдаг жүжигчин Линдсей Лохан хөгөө чирэв. Өдгөө 28 настай алдарт жүжигчин маань төгс биетэй харагдах гэж зураг оруулсан боловч өнөөх нь фотошоп байжээ. Сайхан биетэй гэдгээ харуулах гэж оролдсон энэхүү зурагнаасаа болж нэлээдгүй шүүмжлэлд өртөв. Тэрээр гадаадын хэвлэлүүдээр түүнийг “дэндүү тэнэглэл, хэрвээ гоё харагдахыг хүсч, галбир сайхантай зургаар инстаграмаа чимэхийг хүссэн бол фотошоп сайн …

  • 13 March

    Селин Дион: Би эргэн ирлээ

    Дуучин Селин Дион өнгөрсөн оны эхээр урлагаа орхиж буйгаа зарласан билээ. Дуучны нөхөр Рене Анжелилийн биеийн байдал эрс муудаж, эмнэлэгт хүргэгдсний дараа  тэрбээр урлагт зориулах цагаа гэр бүлдээ зарцуулж, эхнэр, ээжийнхээ үүргийг гүйцэтгэхээр болсноо мэдэгдсэн юм. Тэгвэл дуучин бүсгүй урлагтаа эргэн ирж байгаа аж. Селин Дион “Твиттер”-тээ “Би эргэн ирлээ. Лас Вегасчуудаа” гэж жиргэжээ. Түүнчлэн дуучин бүсгүй ирэх наймдугаар сард …

  • 12 March

    Крис Браун найз бүсгүйгээс уучлал гуйсаар байна

    Дуучин Крис Браун салсан найз бүсгүйтэйгээ эвлэрэхээр шийджээ. Тэрбээр Каруэччэ Транд  цахим захидал  бичиж, утсаар залгаж, уучилж гуйсаар байгаа аж. Гэвч гомдсон найз бүсгүй нь хариу өгөхгүй байгаа талаар   шар сайтууд мэдээлж байна. Харин дуучин залуу найз бүсгүйнхээ сэтгэлийг уяраах гэж дуу зохиожээ.Эдүгээ 25 настай Крис 26 настай Каруэччэ Тран гэх бүсгүйтэй үерхээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.  Гэтэл  загвар …

  • 12 March

    Топ модель Э.Сэлэнгэ амаржиж охинтой болжээ

    Монголын загварын чансаатай цөөхөн топ моделиудын нэг Э.Сэлэнгэ “Гоёл-2010” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Гоёл-2011” наадмын топ моделиор тодроод амжсан нэгэн билээ. Тэрээр өөрийн гэсэн загварын агентлагийг үүсгэн байгуулж ирээдүйн загвар өмсөгчдийг бэлтгэн гаргасаар байгаа юм. Ямартай ч загварынхан дундаа нэр цэвэрт тооцогддог тэрээр өнгөрсөн жил Парист сүйн бөгжөө авч, сүйт залуугаасаа гэрлэх саналыг нь хүлээн авч байсан. Түүний сүйт залууг …

  • 11 March

    Дуучин Нара хүүхдийнхээ аавыг хэн болохыг илчиллээ

    Ээж болоод удаагүй дуучин Нарагийн хөл хүнд болсон цагаасаа хойш л нөхрөө нууцалсан. Тэгвэл түүний хүүгийн аав  “Global world wide” компаний гүйцэтгэх захирлын албыг хашдаг залуу бий. Гал халуун хайраар учирч 3 жилийг хамтдаа өнгөрүүлсэн тэдний хайр Нараг 7 сартай хөл хүнд байх үед дууссан гэдэг. Үргэлж нүдэндээ гал цогтой, хаана ч явсан инээмсэглэн байдаг дуучин бүсгүй анх удаа хувийн …

  • 11 March

    Дуучин Риннагийн $560 үнэтэй гаж гутал

    Парисын загварын долоо хоногийн үеэр өвөрмөц хувцас, гутлаар олны анхаарлыг татах нь сайны ёр гэдэг. Рианна ч бас үүнийг орхигдуулахыг хүсээгүй бололтой, нисэх онгоцны буудал дээр буухдаа л гутал гэхэд гутал биш хачин юмаар гоёж, олныг шоконд оруулжээ. Үүний нэг талаас нь харвал гэрийн шаахай мэт. Гэвч дизайнер Симона Рочийн уг бүтээл юун гэрийн таавчиг битгий хэл үнэтэй аж. Хэд …

  • 9 March

    Хэзээ ч гэрлэж байгаагүй холливудын одод

    Бидний мэддэгээр Холливуудын одод хуримаа хийж эль эсвэл гэрлэлтээ цуцлуулж байдаг нь бидэнд энгийн л нэг сонирхоод өнгөрөх мэдээ болсон. Тэгвэл энэ удаад бүх л амьдралынхаа туршид хэзээ ч албан ёсоор хуримаа хийж байгаагүй оддыг танилцуулж байна. Камерон Диаз Жүжигчин бүсгүй хэзээ ч хуримаа хийж байгаагүй аж. Олон залуустай нэр холбогдож, өөртэйгөө адил алдартангуудтай болзож явсан ч тэрээр хуриманд яараагүй …

  • 8 March

    Адам Левин өсвөр насандаа…

       Алдарт “Мaroon 5” хамтлагийн дуучин Адам Левинийг охид, бүсгүйчүүдийн шүтээн залуу гэхэд хилсдэхгүй биз. Тэрээр 2013 онд People сэтгүүлээс зарласан хамгийн халуухан эрчүүдийн жагсаалтыг олон зуун мянган хүний саналын илүүтэйгээр өнгөлж байсан юм. Түүнтэй нэр холбогдсон бүсгүйчүүд ч мөн адил дэлхийн алдарт одууд, супер моделууд халуухан хүүхнүүд байдаг гэдгийг уншигчид маань андахгүй биз ээ.    Тэрээр саяхан 1996 онд …

  • 8 March

    Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн Мартын 8-ны бэлэг

    Мисс П.Шүүдэрцэцэг хэмээн цоллогддог ч түүнийг бид дэлгэцийн олон дүрээр нь мэдэх болсон билээ. Үзэсгэлэнт бүсгүй маань сүүлийн үед уран бүтээлийн ажил гээд завгүй яваа. Харин түүний хайртай залуу болох “Mixx” хамтлагийн Тэмпо түүнд мартын 8-ны гэнэтийн бэлгийг барьжээ. Жүжигчин бүсгүй маань энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. эх сурвалж: urlag.mn

  • 7 March

    Кака үзэсгэлэнт эхнэр Каролин Селикод гэрлэх саналаа өндөр байшин дээрээс тавьжээ

    Хосууд анх 2002 онд уулзахад Какагийн эхнэр Каролин дөнгөж 15 настай сурагч байжээ. Харин Кака тухайн үед нутгийнхаа Сан Паоло багт тоглож байсан юм. 2002 онд нэгэн үдэшлэг дээр Каролиний ээж Какагийн аавтай нэгэн үдэшлэг дээр уулзаж хүүхдүүдийг хооронд нь танилцуулсан гэнэ. Тухайн үед анхны харцаар дурласан Кака ирээдүйн эхнэр  Caroline Celico-ээс утасны дугаар болон цахим хаягийг нь авч, удалгүй …

  • 6 March

    Нүцгэлэхээс айдаггүй жүжигчин Г.Отгонцэцэгийн нууцлаг аялал

    Тайз дэлгэцийн бүтээлд ихэвчлэн эсрэг талын дүр бүтээж, хэд хэдэн удаа нүцгэлээд авсан жүжигчин Г.Отгонцэцэг саяхан 32 нас хүрсэн билээ. Улсын драмын эрдмийн театрын сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог тэрбээр өдийг хүртэл үерхэж ханилсан хүнгүй, ганц бие яваа эмэгтэй. Өөрийг нь долоон жил эргүүлсэн залууд ч нүүр өгөөгүй, үнэтэй бэлэг сэлтээр сэтгэлийг нь татах гэсэн фэнүүдээсээ залхаж гүйцсэн гэж …

  • 4 March

    Жүжигчин Ундармаагийн дэгжин гоёл олны харцыг булаав

    Монголын хошин ур¬лагийн салбарт өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ олсон жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаа тайзан дээр гарахаасаа илүүтэй хүмүүнлэгийн үйлсэд хамаг л цаг заваа зориулж яваа билээ. Тэрбээр “Итгэлийн танхим” төслийнхөө хүрээнд эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг шинэлэг өнгө төрхтэй болгон тохижуулж, олон хүүхдүүдэд буяны гараа сунгасан. Энэ удаа өөрийн 2дахь дэлгэцийн бүтээлийнхээ ажилд орсон Ундармаа өөрийн өвлийн гоёлоо танилцууллаа. эх …

  • 2 March

    Эмма Уотсон мөрөөдлийнхөө эрийг зарлав

    Британийн 24 настай жүжигчин Эмма Уотсон саяхны нэг өдөр цахим сүлжээн дэх өөрийн хуудсан дээр Америкийн жүжигчин Стив Кэреллд хандсан нэлээн илэн далангуй захидлыг бичжээ. Хүйсийн эрх тэгш байдлын төлөөх тэмцэлд нь дэмжлэг үзүүлж байгаагийнх нь төлөө тэрбээр жүжигчин эрд талархлаа илэрхийлсэн байна. Америкийн 52 настай хошин шогийн жүжигчин Стив Кэрелл “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Уотсоны үүсгэн байгуулалцсан эмэгтэйчүүдийн …