Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр цар тахлын хүнд үед хамгийн эхний “шүүлтүүр” болон ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа. МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Ерөнхий сайд болон албаны хүмүүст байгууллагын үйл ажиллагаа, бодит нөхцөл байдалтай танилцахаар ирсэнд талархал илэрхийлээд Covid-19, агаарын бохирдол, “Дижитал шилжилт-хэрэглэгчтэй хамтарсан хяналт” төсөл болон ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн …
Онцолсон
November, 2020
-
10 November
Д.Сумъяабазар: Гэр хорооллыг орон сууцжуулах, ногоон хотыг бий болгоход Энэтхэг улстай хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэллээ. Улаанбаатар …
-
10 November
ДЭМБ: Гуравдугаар сард “КОВИД”-ын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2021 оны гуравдугаар сард коронавирусний эсрэг эхний вакцинууд гарснаар цар тахлын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө хэмээн үзэж байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирлын зөвлөх Брюс Эйлвард мэдэгджээ. Өдгөө дэлхий дахинд гаргаж буй нөр их хүчин чармайлт, хөдөлмөрийн дүнд цар тахлын нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх боломж ирэх гуравдугаар сар гэхэд нээгдэнэ. Тэр үед хувийн халдвар хамгаалалтын хэрэгсэл, …
-
10 November
Д.Амарбаясгалан:Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монголын Үнэн” сонинд ярилцлага өгөх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэсэн байна. Тодруулбал Д.Амарбаясгалан: “Хэд хэдэн хүний нэрийг намын гишүүд ярьж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд над дээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр тэр хүнийг нэр дэвшүүлээч гэж намын гишүүдээс санал, хүсэлтүүд ирж байгаа. …
-
10 November
Ковид-19-ийн эсрэг вакцин 90 хувийн ҮР ДҮНТЭЙГ баталлаа
Ковид-19 өвчнийг үүсгэгч САРСКоВ2 вирусийн халдвараас сэргийлэх вакцинтай болж 90 хувь үр дүнтэй байгааг урьдчилсан дүгнэлтээр баталжээ. Тодруулбал, нийт зургаан улсын 43,5 мянга гаруй хүнийг хамруулж судалгаа хийсэн уг вакциныг АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниуд хамтран бүтээж байгаа юм. Вакцины туршилтын урьдчилсан дүн урьд шөнө гарсан ба хүний биед 90 хувь хамгаалалт тогтоож чадаж байгааг нотолжээ. Ингэснээр энэ нь маш …
-
9 November
Л.Халтар:Дарханы замд жолооч нар хурдаа тохируулан, зай барьж явах хэрэгтэй
Монгол Улс Азийн авто замын сүлжээнд дөрвөн чиглэлээр хамрагддаг. Эдгээрийн нэг болох АН-3 буюу Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын хэсэг нь сүлжээн дэх хамгийн их хөдөлгөөний эрчим бүхий хэсэг бөгөөд Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутгийг дайран өнгөрдөг. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хэсэг болох Төв аймгийн Жаргалант сумын салаа …
-
7 November
Т.Мөнхсайхан:Хоёр дахь шинжилгээгээр 20 хувь нь илэрч байгаа үзүүлэлт гарсан
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын асуудлаар яг одоо Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар холбогдох албаныхантай хуралдаж байна. Өргөтгөсөн хуралдаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Д.Нарантуяа, газрын дарга Н.Гэрэлт-Од, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн онцгой комиссын гишүүд болон бусад албаныхан оролцож байна. Хуралдаанаар …
-
7 November
Я.Амаржаргал: Халдвар авсан ХӨСҮТ-ийн сувилагч наймдугаар сард БНСУ-аас ирсэн
Улсын онцгой комисс өнөөдөр 10:00 цагт шуурхай хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын онцгой комиссын гишүүд дөнгөж сая танилцууллаа. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я. Амаржаргал ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас ковид-19 халдвар илэрсэн асуудалд хариулт өглөө. Тэрбээр “ХӨСҮТ-ийн сувилагчийн хувьд өнгөрсөн наймдугаар сард БНСУ-д ирээд тусгаарлалтад байж байгаад ажилдаа ороод нэг сар болж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Үнэхээр эмнэлгийн дотоод …
-
7 November
Я.Содбаатар:Дотоодод коронавирус алдаагүй учраас хөл хорио тогтоох шийдвэр гараагүй
Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тайлан, “КОВИД-19” цартахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар дөнгөж сая танилцууллаа. УОК-ийн дарга, Шадар сайд Я. Содбаатар: Өнөөдөр халдвар …
-
5 November
У.Хүрэлсүх: 2021 онд хил тэр чигтээ хаалттай л байна, нээхгүй
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Зам, тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр түүний хэлсэн үг ихээхэн анхаарал татав. Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх: “Ер нь ирэх оны 6 сар хүртэл вакцин гарахгүй, 2021 онд хил тэр чигтээ хаалттай л байна гэж ойлгох хэрэгтэй. Эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар Монгол улс дотооддоо коронавирусын халдварыг алдсан бол 30 мянган …
-
5 November
“Өвгөн хуурч” комик киноны гол дүрд Рокит Бэй тоглоно
Өсвөр үеийн залууст сонирхолтой контент дутмаг энэ цаг үед залуусын хандалтыг татаж чадсан “Хандгай” комикс дүр нь улам хөгжиж, бүрэн хэмжээний motion comic буюу комик дээр суурилсан нэгэн төрлийн хүүхэлдэйн кино болж үзэгчдэд хүргэхээр болжээ. Өнөөдөр “Өвгөн хуурч” motion comic төслийн багийнхан киногоо танилцууллаа. “Хандгай ” дүр дээр суурилсан “Өвгөн хуурч” нэртэй бүрэн хэмжээний motion comic кино 2021 оны төгсгөлд …
-
5 November
Иргэд одоо л хариуцлагатай байх хэрэгтэй
Дэлхий дахинд “Ковид-19” халдварын хоёр дахь давлагаа эхэлж, хүн төрөлхтнийг дахин айдаст автуулав. Гэтэл монголчуудын анхаарал болгоомж суларч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг дагахгүй байх явдал даамжирлаа. Цар тахлын эсрэг ажиллаж буй төрийн байгууллагын төлөөллийн байр суурийг хүргэе. ИРГЭД ОДОО Л ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ Б.УУГАНБАЯР (УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа): -Дэлхийн зарим улс, тэр тусмаа Европын орнуудад коронавирусийн халдвар дахин эрчимтэй тархаж, …
-
5 November
Шуурхай: Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд Монгол орны нутаг дэвсгэрт болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 3,5 болон түүнээс дээш хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт боллоо. Тодруулбал, 8:42:29 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 107 км-т 4,5 магнитуд, 8:50:01 цагт ОХУ-ын Улаан Үүдээс баруун хойш 81км-т 3.7 магнитуд, 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 100 км-т …
-
4 November
ЗГ: Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Мөн ерөнхий боловсролын сурагчдын амралтыг наашлуулах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал арванхоёрдугаар 18-наас хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий боловсролын сурагчид арванхоёрдугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. …
-
4 November
ЗГ: Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Энэ тухай Шадар сайд Я.Содбаатар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Covid-19-ийн хоёр дахь давлагаа дэлхийд нүүрлэж байна. Монгол Улсын хувьд халдвар тархах өндөр эрсдэлтэй хэвээр байна. Тиймээс шинэ жилийн баяраар олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Шинэ жилийг …