Онцолсон

January, 2018

  • 31 January

    Улаанбаатар хот химийн хорт атаканд өртлөө!

    “Өглөө сэрэхгүй бүх хотоороо унтчихсан байвал яах вэ?” хэмээх өгүүллийн минь үргэлжлэл. Гэхдээ мэргэжлийн хүний мэдээлэл, үнэлэлт дүгнэлттэй. Мэргэжлийн хүн гэдэг нь миний цэргийн найз, химийн шинжлэх ухааны доктор, генерал М.Хүрлээ. Тэрээр Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад эх орноо төлөөлөн анхлан очиж ажилласан, дэлхийн 50 гаруй улсаар явж химийн зэвсэг, үй олноор хөнөөн сүйтгэх зэвсэг, технологид мэргэжлийн хяналт хийсэн, …

  • 30 January

    Галд өртсөн “Номин” цэцэрлэгийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа

     Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт байрлах “Номин” хүүхдийн цэцэрлэгт гал гарсан мэдээлэл цахим орчимд цацагдаж эхэлсэн юм. Энэ мэдээллийн дагуу цэцэрлэгийн багш Б.Бахатгулаас нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрээр “Манай цэцэрлэгт энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01:40 цагийн орчимд гал гарсан. Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Манай цэцэрлэг нийгмийн халамжийн чиглэлээр үйл …

  • 30 January

    Амралтын өдөр автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийнэ

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн А/71 дугаарт захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг …

  • 30 January

    С.Амарсайхан: Иргэн бүр ажилтай, айл өрх бүр орлоготой байж урагшлан хөгжинө

    НИТХ-ын дарга С.Амарсайханы “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” төрийн ордонд болсон бизнес форумд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Энэ танхимд хуран цугласан УИХ-ын болон Засгийн газрын эрхэм хүндэт гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, төр засгийн байгууллагуудын болон олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэнд хүргэе. Улс орны маань эдийн засаг, төсөв санхүү зах зээлийн орчин …

  • 30 January

    Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг залруулж, хуучнаар нь мөрдүүлнэ

    Засгийн газрын 100 хоног тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамт өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдын бодлого, зорилтынхоо талаар мэдээлэл хийв. “Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 …

  • 29 January

    Амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг амжилттай хийлээ

    Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар Монголд амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ. Хагалгааг БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор 40 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй цагийн турш хийж амжилттай дууссан байна. Өвчтөн, донорын биеийн байдал сайн байгаа. Донор болсон 20 настай залуу ухаан орсон гэж мэдэгдсэн байна. Mонгол Улсад анх удаа хийгдэж байгаа …

  • 29 January

    НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хариуцлага ярих ёстой гэв

    Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НИТХ-ын ээлжит XVIII хурал хуралдсан. Тус хуралд НИТХ-ын 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 24 төлөөлөгч оролцсон буюу төлөөлөгчдийн ирц 53.3 хувьтайгаар хуралдсан. Хуралдааны төгсгөлд нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон атлаа НИТХ-ын хуралдаа суудаггүй, шалтгаангүй хурал тасалсан төлөөлөгчдөд хандан НИТХ-ын дарга С.Амарсайхан хатуухан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. С.Амарсайхан: “Төлөөлөгчид та бид захиргааны албан …

  • 27 January

    Газрын гүний дулааныг ашигласан шинэ технологи танилцууллаа

    Агаарын бохирдол нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Тиймээс төр засаг ч гэлтгүй, олон нийт, аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулахад анхаарлаа хандуулж, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна. Тэдний нэг бол “Монгол Түлш” ХХК юм. Монгол түлш ХХК 2012 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байгаа. Тэгвэл тэд өнөөдөр газрын гүний дулааныг ашиглаж, улирал харгалзахгүйгээр барилга, …

  • 26 January

    Төрийн албаны автомашиныг таних тэмдэгтэй болгож, ард биднийхээс ялгаж өгнө үү

    Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж л “миний машин” гэж мэдэгдээгүй бол 0101 улсын дугаартай 2017 оны лексус 570 автомашиныг хэнийх болохыг нь мэдэхгүй өнгөрч магадгүй байлаа. Эндээс ийм санал санаачлагыг дэвшүүлж, хэрэгжүүлмээр санагдлаа. Засгийн газрын тэргүүн учраас У.Хүрэлсүхэд хандмаар байна. Энэ юу гэхээр, төрийн мэдэлд байгаа, төрийн үйлчилгээнд явдаг бүх автомашинууд хажуу хаалга, арын цонх гэх мэт аль нэг …

  • 26 January

    Дөнөн үхрийн аашийг давж буй тэдний ба бидний туршлага

     Бид гунан үхрийг басамжилснаас болоод дөнөн үхэр айхтар хариуг нь авч байна. Гадаа хүйтэн байгаа биз. Сүүлд хэзээ ингэж хацраа хайруулж, чихээ хөлдөөж байснаа санахгүй байна. Ус гүйгээд минчигнэж лугшаад нэг л биш ээ. Тэгсэн ганц Монголд ч биш дэлхийн бүхий л улс оронд хүйтний эрч чангарч байгаа бололтой. “Гунан үхэр тэгтлээ гомдсон юм байх даа.  Дөнөн үхэр ааштай юм …

  • 24 January

    Уучлаарай, би ийм залууст ирээдүйгээ даатгамааргүй байна. Буц даа!!! 

    “Нам бус ном дага залуус минь” гэсэн пост фейсбүүк хуудаснаа нэлээд олон хүний хандалт аваад байна. Постын агуулга дээрх зурагнаас харагдаж байгаа болов уу. Шууд л алдааг нь засаад явчихья. Үгүй бол “хаана ямар алдаа байна вэ” гэж өөрийгөө ирээдүй гэж боддог хэн нэгэн асууж магадгүй. ХОРОО бол ганц тоо. Хэрвээ хоёроос дээш хороо байгаа бол түүнийг Монгол хэлэнд ХОРООД гэж …

  • 24 January

    Татвар нэмэгдэж, утаа ихэссэнд бид л буруутай /Фельетон/

    Баахан татвар нэмэгдсэн байна. Тийм үү. Одоо дагаад юмны үнэ өснө. Тэгэлгүй яадаг юм бэ. Цалин бага байхад татвар нэмээд байна гэж та нөхөд гомдоллох хэрэггүй. Анхнаасаа л бүсээ чангалчихсан яваагаа энэ төр засагт ойлгуулж чадсан бол юу гэж татвар нэмэх вэ дээ. Тэгэж байхад, iphone бариад, булга өмсөөд, алт монет хүзүү, хуруундаа гялалцуулаад явахаар чинь биднийг бүсээ чангалж, тартагтаа …

  • 23 January

    Өнөөдөр олгогдож эхэлсэн гэх ээжүүдийн 50 мянган төгрөгийн талаар тодрууллаа

    Өнгөрсөн арванхоёрдугаар сарын Засгийн Газрын хуралдаанаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг  баталж 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл энэ сарын санхүүжилт хийгдсэн бөгөөд өөрийн харилцдаг банкны дансаараа хүлээн авах боломжтой талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Т.Бадрахбаяр тайлбар өгсөн байна. Тиймээс иргэдийн хамгийн ихээр сонгон үйлчлүүлдэг дөрвөн банкыг сонгож ээжүүдийн …

  • 23 January

    Утаа, түгжрэл, төвлөрлийг шийдэх миний санаа

    Сүүлийн нэг сар аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар, сургалт эрхэлсэн офицеруудын “Заах арга зүйн цугларалт” зохион байгуулах гэж нойртой/гүй, хагас бүтэн/сайнгүй ажиллав. Үр дүнд нь цугларалт амжилттай боллоо. Нүүрномоор ойрд орсонгүй, гэтэл гадаа хүйтрэхийн хэрээр утааны асуудал уламжлал болон босож иржээ. Нөгөө л ид шидтэй зуух, гэрийн дулаалга, цахилгаан станцын өргөтгөл, сайжруулсан нүүрс гэсэн …

  • 23 January

    С.Амарсайхан: Бодит бэрхшээл хүндрэлийг бид нууж биш нээлттэй ярилцаж шийдвэрлэнэ

    “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт 1000 гаруй иргэд оролцлоо НИТХ-аас санаачлан зохион байгуулсан “Газрын харилцаа”  нээлттэй хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд боллоо. НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу уг хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд  хэлэлцүүлгээс өмнө нэг сар орчим хугацаанд иргэдийн санал гомдлыг НИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр   дамжуулан хүлээн авсан байна. Энэ хугацаанд иргэдээс  520 гаруй  санал гомдол …