Онцолсон

June, 2018

  • 14 June

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүссэн телевизийн нэвтрүүлгээ үзэх боломжтой болно

    Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Япон улсын Жайка ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан Япон улсын шинэ технологи болох телевизийн нэвтрүүлэгт хадмал орчуулга болон дохионы орчуулга мөн дуут тайлбар оруулах боломжтой Set Top Box – төхөөрөмжийг танилцууллаа. …

  • 13 June

    Уул, хайрхадыг тахихад учир бий…!

    I. Уул, ус тайж, тахиж ирсэн түүхэн мөр, улбаагаар Тэнгэр, газар, байгаль дэлхий, уул усаа дээдлэн, тахиж шүтэж, тэдгээртэй амьдчилан харьцаж ирсэн сэтгэлэг, зан үйл нь хүн төрөлхтөн үүсэн бүрэлдсэнийхээ дараахан агуй хаданд гал манаж эхэлсэн тэр үеэс үүссэн бөгөөд түүхийн туршид дэлхийн олон улс орон, түүний дотор дорно дахины улсуудад их, бага хэмжээгээр уламжлагдан хадгалагдсаар ирсэн. Тэр тусмаа Монголчуудын …

  • 13 June

    Хашаанд хэвтсэн автобуснуудын төлөө улсын төсвөөс долларын хүү төлсөөр л байна

    Монгол Улсын Сангийн яам 2016 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт, Импорт банкнаас 30 жилийн хугацаатай 0.25 хувийн хүүтэй 5.5 сая ам.долларын зээл авсан байдаг.  Харин энэ зээлсэн мөнгөөрөө Хьюндай моторс компаниас 43 автобус худалдан авсан байна. Эдгээр автобусаар Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын арга хэмжээнд ирсэн зочдод үйлчилжээ. Өөрөөр хэлбэл 16 өдөр л зочдод үйлчлэхийн тулд БНСУ-аас …

  • 13 June

    Ерөнхийлөгч УИХ-ын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ. Ингэснээр: Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн …

  • 13 June

    МУГТ Б. Гангаамаа маргааш К2 оргилыг зорино

    Монгол улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандуулсан туршлагатай уулчин билээ. Тэгвэл уулчин бүсгүй зургадугаар сарын 14-нээс наймдугаар сарын 15-ны хооронд дэлхийн хоёр дахь ноён оргил K2 ууланд авиралт хийхээр болжээ. Өнөөдөр Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамаад Биеийн тамир, спортын газрын удирдлагууд Монгол Улсын төрийн далбааг гардуулж …

  • 13 June

    Налайх дүүрэг дахь мах боловсруулах үйлдвэр энэ намар ашиглалтад орно

    НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, П.Баярхүү нар болон НХХААГ,НАЗХГ, НГА, НМХГ-ын албаны  хүмүүсийн хамтаар Налайх дүүрэгт баригдаж буй мах боловсруулах үйлдвэр барих төслийн үйл ажиллагааны явцтай танилцлаа. Энэхүү мах боловсруулах үйлдвэр нь иргэдэд үйлчлэх үйлчилгээний байр, бэлэн болгосон бүтээгдэхүүнийг зарж борлуулах төв, бог, бод  малыг төхөөрөх байр гэсэн таван хэсэг барилгаас бүрдэх юм байна. Нийт 6.2 га газарт энэхүү …

  • 12 June

    100 айлыг нүүлгэх нь жаргалтай Улаанбаатарыг цогцлоох эхлэл юм

    Цэвэр тохьтой орчинд, сэтгэл амар амьдрах юмсан гэдэг хүсэл нийслэлийн иргэн бүрт бий. Гэвч түгжрэл, буруу төлөвлөлт, хог хаягдал гээд уурлуулж, бухимдуулах зүйлс нийслэлд дэндүү их байна. Дэлхийн хотуудыг эрүүл аюулгүй орчинтой, хүн амьдрахад таатай байдлаар нь жагсаахад буурал европын хотууд үргэлж тэргүүлдэг. Үүний цаад шалтгаан нь хот төлөвлөлтийн зөв шийдэл гэж харагддаг. Өнөөдөр Улаанбаатар хотын төлөвлөлт утгаа алдаж, зах …

  • 12 June

    Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт эхэллээ

      АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын  албан ёсны уулзалт 9:00 цагт Улаанбаатарын цагаар Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өглөөний 08.00 цагт Шангри-ла зочид буудлаас гарч, Ким Жон Унтай уулзахаар Сентоза арал руу хөдөлсөн юм. Тэрбээр өнөөдөр Ким Жон Унтай уулзаад, оройн 20.00 цагт Сингапураас хөдлөхөөр төлөвлөж байгаа аж.   …

  • 11 June

    Б. Жагар:Нууцын гэрээнд гарын үсэг зураагүй үндэслэлээр ажлын хэсгийн хуралдаанд оролцуулахгүй байна

    “Оюу Толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” ажлын хэсэг УИХ-ын дарга М. Энхболдын захирамжаар 2018 оны 3-р сарын 23-ний өдөр байгуулагдаад гурван сар өнгөрч  байна. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 23-ний дүгнэлтээ танилцуулна. Энэ ажлын хэсэгт УИХ-ын есөн гишүүн болох Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа юм. Тэгвэл Оюу …

  • 11 June

    Хүчирхийлэгчийг хамгаалсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих уу?

    УИХ өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Бүрэн эрхийнхээ асуудлыг хөндүүлсэн гишүүд хүчин болон хүчирхийллийн хэрэгт холбогдсон бөгөөд хуулийн байгууллагаас санал тавьсны дагуу асуудлыг хэлэлцлээ. Гэвч камерын өмнө ярьсан шигээ шийдвэрийг УИХ-ын гишүүд гаргаж чадсангүй. Өөрөөр хэлбэл хүчин, хүчирхийллийн хэрэгт холбогдсон гишүүдээ УИХ хамгаалан авч үлдэж олон нийтийн уур бухимдлыг хүргээд …

  • 9 June

    Маршалд итгэгдсэн Н.Лхамсүрэнг шившиглэсэн түүх

    СССР-т хүчтэй гүйцэтгэх засаглал тогтчихлоо. Монголд тэр нь сулхан мэт Цэдэнбалд санагджээ. Түүнийг бэхжүүлэх хэрэгтэй. Намыг нам чигээр нь ажиллуулахаас бус төрийн дээр гаргахгүй, тэр утгаар Н.Лхамсүрэнг төрөөс холдуулж, намын өндөр албан тушаал руу гулсуулсан байх магадлалтай. Н.Лхамсүрэн нь Чойбалсанд итгэгдсэн, бүр 1940 онд Мал тариалангийн яамны сайдаар томилогдож байсан (1940.07.06-1942.05.15-нд ажилласан), түүхэн үйл явдлуудад гар бие оролцсон, Ерөнхий сайдын …

  • 8 June

    Хэнтий аймгийн Биндэр, Батноров сумын эмнэлгүүдэд нэн шаардлагатай байсан түргэний авто машиныг хүлээлгэн өглөө

    УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ сонгогдсон 41-р тойрог болох Хэнтий аймгийн Биндэр, Батноров сумын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн хоёр автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Автомашины гардуулах үеэр УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Өнөөдөр Хэнтий аймгийн Батноров, Биндэр сумуудад нэн шаардлагатай байсан хоёр түргэний автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр Хэнтий аймгийн есөн сумын түргэн тусламжийн автомашин шинэчлэгдэж дууслаа. Өнгөрсөн дөрөвдүгээр …

  • 8 June

    ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдлэхээр боллоо

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр сүүлийн 10 орчим жил хоёр улсын хооронд яригдсан асуудал биеллээ олж хэрэгжиж эхэлж байна. Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр …

  • 7 June

    Зайсан дахь барилгуудыг бүгдийг нь буулгая

    Улаанбаатар хотын удирдлагууд 2011-2012 оны хооронд буюу нэг жилийн хугацаанд Зайсан орчимд 168 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ зөвшөөрлийн дагуу хамгаалалтын онцгой бүсэд 894 обьект, энгийн хамгаалалтын бүсэд 500 гаруй барилга баригдсан байна. Зайсан гэнэт барилгаар дүүрсэн шалтгаан энэ л дээ.  Гэхдээ төр зөвшөөрсөн учраас л эдгээр барилгууд баригдаж, хүүхдийн хорихоос өөр барилгагүй зэлүүд газрыг Улаанбаатарын “Ганнам дүүрэг” …

  • 7 June

    ШХАБ гэж юу вэ?

    ШХАБ бол товчхондоо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага. 1996 онд Орос, Хятад, Казахстан, Кыргызстан, Тажикистан зэрэг улсууд Шанхайд уулзаж, хилийн район, цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх хүрээнд санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм. Энэ явдлын дараа дээрх улсуудыг нэгтгэн “Шанхайн тав” гэж нэрлэдэг болсон байв. Үүний дараа буюу 2001 онд Узбекстан улс нэгдэж, байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж, 2017 онд Энэтхэг, Пакистан …