Онцолсон

September, 2017

  • 22 September

    НИТХ, хурлын даргаа сонгож чадалгүй завсарлалаа

    НИТХ-ын дарга Ц.Сандуй  үүрэгт ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр НИТХ-ын 11 удаагийн ээлжит хуралдаан болж, НИТХ-ын шинэ даргыг сонгохоор болсон. Өглөө 11:00 цагаас эхлэсэн хуралдаан үргэлжилсэн боловч НИТХ-ын шинэ даргаа  сонгож чадсангүй. НИТХ-ын даргад Нийслэлийн МАН-ын хорооноос төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн бол заалнаас НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нэр дэвшсэн.   Нэр дэвшсэн хоёр төлөөлөгч өөрсдийн товч намтарыг индэр дээр …

  • 21 September

    Б.Бат-Эрдэнэ: Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна

    Багш нарын түр хорооноос өнөөдөр сануулах ажил хаялт буюу энэ сарын 21, 26-ны өдөр ажил хаях болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тус хорооны гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Багшийн цалин нэмүүлэх” түр хорооны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа. – Монгол улсын хэмжээнд сануулах ажил хаялт 60 хувьтай байна гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл …

  • 21 September

    Зориулалтын бусаар газраа ашигласан автомашин борлуулагчдын газар эзэмших эрхийг цуцална

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ил задгай, зөвшөөрөлгүйгээр авто машин худалдаалж буй газруудын газар өмчлөх эрхийг цуцалсан тухай асуудлаар мэдээлэл хийлээ. Д.Бат-Өлзий “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эзэмшлийн газраа зориулалтын дагуу  ашиглаагүй  зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машин худалдан борлуулж байгаа иргэн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийлээ. Дээрх хяналт шалгалтын хүрээнд  19 байгууллага  газраа чөлөөлсөн …

  • 20 September

    Х.Амгаланбаатар:Засгийн Газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Засгийн газарт Хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлсэн талаар өнөөдөр мэдээллээ. Монголын Үйлдвэрчний Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:”Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх биелэлтийг шаардаж, гишүүн байгууллагуудаас ирүүлсэн шийдвэрт үндэслэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлснээ албан ёсоор зарлаж байна. Засгийн Газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, цаг хугацаа алдаж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэж байна. Үүнд: Төрийн …

  • 20 September

    Х.Баттулга:НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй

    Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагатай байнга хамтарч ажилладаг. НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй. Энэ жилийн Нэгдсэн Үндэсний байгууллагын 72-р чуулган “Хүн төвтэй-хөгжил” сэдвийн хүрээнд болох юм байна лээ. Монгол Улсыг төлөөлж Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил уг чуулганд оролцож байгаа. Мөн Франц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй юм байна лээ. Жил болгон өмнөх ерөнхийлөгч оролцдог байсан. Миний хувьд бол …

  • 20 September

    Мексикт газар хөдөлсний улмаас 139 хүн нас барлаа

    Мексикт өчигдөр 7.1 магнитын хүчтэй газар хөдлөлт болж 139 хүн амиа алдсан талаар Assiociated press агентлагт мэдээллээ. Орон нутгийн цагаар 13:14 минутанд газар хөдөлж мянга мянган иргэд гудамжинд гарч ирсэн байв. Тодруулбал Мехико хотоос зүүн тийш 76 километрийн зайд орших Пьябла мужид хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас хүмүүс нурангид дарагдаж тус бүс нутагт онцгой байдал зарлалаа. Тус улсад энэ сарын …

  • 19 September

    Төрийн банкны ерөнхий  захирал Д.Баярсайхан  10 сая төгрөгийн цалин авдаг гэв

    Өчигдөр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр Төрийн банкны захирлуудын цалинг танилцуулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Мөн “100 ямаанд 60 ухна” гэгчийн үлгэрээр Төрийн банкинд маш олон захирал ажилладаг, тэд тус бүрдээ өндөр цалин авдаг тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр Төрийн банкны захирал Д.Баярсайхан Зариг.мн сайтын сэтгүүлчид өгсөн тодруулгад хариулахдаа “Төрийн банк бол өөрөө Монгол улсын нутаг дэвсгэрийг хамарсан сүлжээтэй том банк. …

  • 19 September

    Төрд хэрэгтэй “том зангараг”

    “Зангараг” дутагдсан Монголын төр. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал ингэж хэлэхэд хүргэж байна гэчихвэл дургүйцэх хүн цөөн байх болов уу. Буруушаах хүн байхыг ч үгүйсэхгүй. Аливаа зүйлийг хоёр талтай харж, нийгэм хуваагддаг нь тодорхой. Өнөөдөр зарим нэг бизнесмэн нам дагаж, улс төрөөр дамжин төрд орвол ашигтай гэж үздэг болсон зүйл ажиглагдах болсон. УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажиллах сонирхолтой ихтэй байдаг нь …

  • 18 September

    Өмгөөлөгч Г.Батбаяр “амарч байна”

    Олон нийтийн анхаарал татсан, дуулиан, шуугиан ихтэй асуудал, хэрэг бүртэй холбогддог байсан өмгөөлөгч Г.Батбаяраас сураг тасраад удаж байна. Нэг хэсэг Г.Батбаяргүй асуудал байдаггүй л байлаа шүү дээ. Ямар сайндаа л “цахилгаан дамжуулах шугамыг унагасан цаг агаарын онц аюултай үзэгдэлд ял тулгах гэсэн юм өмгөөлөгчөө” гээд нийтлэл хүртэл тухайн цаг үед гарч байж. Гэтэл одоо түүнийг эрсэн, хайсан хүмүүс л их …

  • 18 September

    Багш нар энэ сарын 21, 26-нд хугацаагүй ажил хаяна

    “Багш нарын цалин нэмүүлэх” түр хороо өргөжин 30 мянга гаруй багшийг нэгтгээд байгаа юм. Цалин нэмүүлэх түр хороо өнгөрсөн хугацаанд засгийн газар болон холбогдох газруудад шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Тэдний хамгийн эхний шаардлага нь дэлхийн жишигт нийцсэн цалин буюу 1.6 сая төгрөг болгохыг шаардсан юм. Үүнийгээ хичээлийн шинэ жилээс өмнө нэмэгдүүлэхийг хүссэн. Үүгээр зогссонгүй мэргэжлийн үнэлэмжийг бодитойгоор үнэлж, боловсролын чанарыг …

  • 18 September

    Баяртай “АСЕМ вилла” үйлчилгээ… Дахиж очихгүй ээ ???

    Сэтгүүлч Н.Урантогтохын шүүмж өгүүллийг хүргэж байна. Амралтын өдрийн өглөө босоод гэр бүлтэйгээ өнөөдрийн төлөвлөгөө ярилцлаа. Хотын ойрхон салхинд гарангаа бяцхан алхалт, өдөр оройн хоол /хуушуур/ идэхээр санал нэгдэв. Хаашаа очихоо шийдэхэд хялбар байлаа. Дэлхийн удирдагчдын чуулга уулзалт болсон “АСЕМ” вилла хотхон түүний рестораныг сонголоо. Гадаа суух боломжтой, гольфийн тоглолт үзэнгээ алхахад таатай, ногоон байгууламж бүхий энэ хотхон давгүй санагддаг. Хамгийн …

  • 18 September

    “Дараагийн Ерөнхий сайд хэн бэ” гэсэн санал асуулгад У.Хүрэлсүх тэргүүлж байна

    Энэ сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Монгол Усын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцруулсан.  УИХ-ын 76 гишүүнээс 73 гишүүн ээлжит бус чуулганд оролцож 57,5 хувийн саналаар ийнхүү Мэргэжлийн Засгийн газар огцорсон юм. Мэргэжлийн гэх тодотголтой мэргэжлийн бус сайд нартай Засгийн газрыг огцорсны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуулт сэдэв олон нийтийн ярианы цөм …

  • 15 September

    АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Золжаргал гольф тоглож явна

    Монголчууд бид үйл явдлыг дэндүү амархан мартах улс юм даа. 4 жилийн өмнөх үйл явдал байтугай 4 сарын өмнөх үйл явдлыг санаж байгаа хүмүүс та бидний дунд хэд байгаа бол. Эрх баригч МАН 60 тэрбумын хэргийг өдөөсөн, концессын гэрээнээс “хулгай” хийсэн нам доторхи нөхөдтэйгөө хариуцлага тооцох асуудал яригдаж байх хооронд “сохорсон биш завшив” гэгчийн үлгэрээр өнгөрсөн жилд  АН  засаг барьж байх үед хэдэн мянгаар нь төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, төрийн мөнгөний …

  • 15 September

    Хайлаар хотод болсон Хятад, Орос, Монгол эрдэмтдийн илтгэлийн агуулгыг танилцуулья

    2017 оны 9 сарын 07-10-ны өдрүүдэд  БНХАУ-ын  зүүн хойд нутаг болох Хөлөнбуйр тойргийн төв Хайлаар хотод Хятад, Монгол, Орос  гурван улсын эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний 13 дах удаагийн үзэсгэлэн худалдааг ӨМӨЗО-ны Худалдааны танхим, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Хөлөнбуйр мужийн Засгийн газар амжилттай зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээний хоёрдох  өдөр буюу 2017 оны 9 сарын 8-ны өдөр Монгол, Орос, Хятадын эрдэмтдийн  хамтын ажиллагааны тухай форумын хүрээнд “НЭГ БҮС-НЭГ ЗАМ” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны хэлэлцүүлэг …