Онцолсон

August, 2017

  • 9 August

    Ж.Эрдэнэбат:Хүүхдийн мөнгө олголт дээр ОУВС, Засгийн газар хоёрын дунд ямар нэгэн зөрчил, ойлголтын зөрүү байхгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга  Ж.Батзандан бүлгийн шийдвэрээ танилцуулав. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчиж, тэд татгалзаж байгаа эсэхийг тодруулах, мөн 2017 оны улсын төсвийн  тодотголыг УИХ-д өргөн барих, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар УИХ-д мэдээлэл хийхийг АН-ын бүлэг Монгол Улсын …

  • 5 August

    Ц.Сувд-Эрдэнэ: Би М.Сарнай эгчийг шалгуулж, үнэнийг нь тогтоолгоно

    “Сарнай” асрамжийн төвийг барих хандивын аяны талаар мэдээлэл олны анхааралд өртөөд байна. Учир нь энэхүү аяныг санаачилсан “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан “Нэг хүн-нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоож буй тухай мэдээлсэн билээ.Харин  өчигдөр “Их нигүүлсэхүй” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэр, иргэн М.Сарнай нар мэдээлэл хийж, “Сарнай асрамжийн төвийг барих ажил эхэлсэн. Иймээс . барилгын суурийг …

  • 4 August

    Эрдэнэтийн 49 хувийн эзэмшигчид Хятадуудтай “ойрхон” ажилладаг уу

    Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны асуудал сүүлийн жилүүдэд олны анхааралд өртх болсон. Үнэндээ үе үийнтөр засгийн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлуудтай болон шийдвэр гаргах түвшний улс төрчидтэй “ойр ажиллаж” чадаг сүйхээтэй нэгэн  Эрдэнэтээс ихээхэн хэмжээний ашиг олдог байсан гэдгийг бид мэднэ. Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг төр авна авахгүй, ХХБ авах ёстой, ёсгүй гэж маргалдаж байх хооронд ХХБ-ны талаас буюу 49 хувийг эзэмшигч талын гар хөл …

  • 4 August

    Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр А.Гансүх, Д.Дагвадорж нар томилогдлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: Амаржаргалын Гансүхийг Монгол …

  • 3 August

    М.Сарнай Монголын ард түмнийг хуурсан уу

    Өнгөрсөн хавраас М.Сарнайг таван ханатай гэртээ өөрийн зургаан хүүхдээс гадна өрөөлийн 11 хүүхдийг хооллож ундлан өсгөж байгаа талаар бид мэдээлж байсан. Харин Tsevegdorj Suvderdene гэх бүсгүйн цахим хуудсаар асрамжийн төв байгуулж өгөх хандивын ажил эхлүүлсэн билээ. Энэхүү аяныг иргэдэд ихээр дэмжиж хандив тусламж үзүүлсэн. Мөн хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд газар олгосон билээ. Үүнээс гадна олон хүүхдүүдийг өсгөж, …

  • 2 August

    Нууц ихтэй Ц.Сандуйгийн нэрний утга ч бас нууц

    Монголчууд одоог хүртэл үр хүүхэддээ сайн сайхныг бодож Түвд нэр хайрласаар байгаа. Энэ нь бидэнд энгийн сонсогдох боловч, утгачлаад оруулахаар их сүртэй нэртэй улсууд байх нь бий. Жишээ нь саяхан бидний танил болсон Доржзодов байна. Түүний нэрийг утгачлаад орчуулбал, Дорж бол чулууны нэр, цаашлаад очир гэх чулууг дорж гэх нь бий. Харин Зодов нь эрхшээгч гэж орчуулагдсан байна. Тэгэхээр Доржзодов …

  • 2 August

    Цагдаагийн газраас гэрч хохирогчийг хамгаалах нь ямар үр дүнтэй вэ

    Өнгөрсөн 2013 онд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдсан. Монгол Улсын хувьд хохирогч, тэр тусмаа гэрчийг хамгаалах асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатайг олон олон жишээ харуулж байгаа. Тухайлбал, шүүх хуралдаанд оролцож буй гэрчийг гэмт хэрэгтний өөдөөс харуулан суулгаж мэдүүлэг авдаг жишгээс болж тус гэмт хэрэгтэн гэм буруугүй гэрчийг заналхийлэх тохиолдол. Мөн шүүх хуралдаан дууссаны дараа хохирогч, гэрчийн аюулгүй байдал хангагдаагүйгээс болж, …

  • 1 August

    60 тэрбумынхаан, та нөхдөд 9 дүгээр сарыг хүлээх шаардлага юу байна вэ

    МАН-ын бага хурал 9 дүгээр сард болно гэж намын дарга М.Энхболд мэдээлсэн. Энэ хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагыг хэн нэгэнд үүрүүлэх нь ойлгомжтой. М.Энхболдын хувьд ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл түүний Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь сонгууль штаб, намын уур амьсгалтай огтхон ч хамааралгүй байлаа. Харин М.Энхболдыг өвдөг шороодуулсан асуудал бол 60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай …

July, 2017

  • 31 July

    Хоёр настай хүүхэд буцалж байсан тогоотой шөлөнд унаж түлэгджээ

    Эцэг, эхийн хүүхэддээ тавих анхаарал сул байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд түлэгдэж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хороо хороонд суух эрэгтэй хоёр настай Г нь буцалж байсан тогоотой шөлөнд унаж түлэгджээ.  Энэ мэтээр эцэг, эхийн хайхрамжгүй байдалтай холбоотойгоор 0-3 насны хүүхдүүд харамсалтайгаар амиа алдаж байна. Иймээс эцэг эх болон …

  • 28 July

    Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томилогдов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг Ерөнхийлөгчийн  Улс төрийн бодлогын зөвлөхөөр  томиллоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нь 1981 – 1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш  1990 – 1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга 1992 – 1994 онд “Энэ өдөр” ББХК-ий захирал 1994 – 1996 онд Монголын …

  • 27 July

    Ч.Саранзаяа: Манай дүү амиа хорлох гэж хоёр удаа оролдсон

    УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяа түүний өмгөөлөгч  Хүний эрхийн хуульч  М.Ичинноров нар Авлигатай тэмцэх газарт  гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлаар өргөдөл өглөө. Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.  Хүний эрхийн хуульч М.Ичинноров “УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон хүчингийг хэргийг прокурорын газраас хүчингүй болгож хаасан. Тиймээс бид дээд шатны прокурорт өргөдөл гаргасан байгаа. Өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хандаж байгаа шалтгаан нь эд мөрийн болоод нотлох баримтууд устгагдсан байж болзошгүй. Хэргийн нотлох баримтыг …

  • 21 July

    Мэндчилгээ

    Налайх дүүрэг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр 7 дугаар сарын 21-22 өдрүүдэд тохиож байна. Энэ баярын өдөртэй холбогдуулан Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй  мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. Налайх дүүргийн ИТХ

  • 20 July

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Элчин сайд нарыг эргүүлэн татах эрхгүй гэдэг хариултыг өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг өчигдөр (2017.07.19) Монгол Улсын Их Хурлын даргад хаяглан ирүүлсэн билээ. Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандсан “Хариу өгөх тухай” эл албан тоотод: “Танаас ирүүлсэн “Элчин сайд нарыг …

  • 20 July

    Байгалийн түүхийн музей 11 мянга гаруй үзмэрийг хэр удаан хадгалах вэ

    Олон сайхан үзмэртэй музей Төрийн ордоны чанх ард үйл ажиллагаа явуулдаг байлаа. Гэвч барилга нь нурах аюултай гэдэг шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоож, хаалгыг нь цоожлоод олон жил болчихлоо. Уг нь 2014 онд “Байгалийн түүхийн музей”-г шинээр барих зураг төслийг бэлэн болгосон байдаг. Анх шинээр музейн барилга барихад 53 сая ам.доллар шаардлагатай гэж байсан ч зураг төслийг гаргах явцад 16 …

  • 19 July

    Дизелийн түлш, автобензиний борлуулалтын үнэ нэмэгдэхгүй

    Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх дизелийн түлш болон 90 хүртэл октантай автобензиний онцгой албан татварыг тонн тутамд 110 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензиний татварыг тонн тутамд 130 мянган төгрөгөөр нэмлээ. Ингэснээр 90 хүртэл октантай автобензин тонн тутамдаа 160, 90 ба түүнээс дээш октантай нь тонн тутамдаа 180 мянган төгрөг болж байна. Эрээнцав боомтоор оруулж …