Монголын толгой баячуудын нэг “Женко” Х.Баттулгын Монгол Улсын Засгийн газарт сайдаар ажилласны балаг одоо ч барагдахгүй байна. Түүний хувьд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. Өдгөө Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайдаар ажиллаж байхад хийгдсэн Шинэ төмөр зам төсөл болон Сайншанд аж үйлдвэрийн паркийн төсөл улсад онц их хэмжээний хохирол …
Онцолсон
September, 2016
-
15 September
Их мөнгөтэй Монгол хүн Оросын хил дээр саатуулагджээ
ОХУ-ын Новосибирск хотын нисэх буудалд их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байсан Монгол Улсын нэгэн иргэнийг саатуулсан талаар Оросын хэвлэлүүд мэдээллээ. Тэрбээр Бээжингээс ОХУ-ын тус хотод нисч ирсэн бөгөөд биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явж буйгаа мэдүүлэх хуудастаа дурьдаагүй байна. Түүнийг ямар зорилгоор их хэмжээнйи бэлэн мөнгө хууль бусаар хил давуулах гэж байсныг одоо шалгаж байгаа юм байна. Монгол Улсын …
-
15 September
Хүний амьны үнэтэй, хүлээж болохгүй хуулийн төсөл буюу гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэрэгсгэхгүй болгож байгаа нь хүчирхийллийн эсрэг “түр хоргодох” байранд очиж үзээгүй хүний шийдвэр хэмээн иргэд “эгдүүцэж” байна. Ихэнхдээ эхнэр хүүхдүүддээ дээрэлхсэн агсам согтуу тавьсан эрчүүдийн асуудал яригдаж байхад төр тэднийг юунд өмөөрөв. Нэг хэсэг хугацаанд шийдвэрлээгүй орхисон нь хэдэн хүнийг хэдэн шөнө зовоох эх үүсвэр нь болж байгаа бол. Гэртээ айх айдасгүй суух эрх дарамтанд …
-
14 September
Иргэдийн амыг тагласан МАН-шийдвэрт “эгдүүцэж” байна
Монгол төрийн босго “намхан” боллоо хэмээн хэн хүнгүй ярих болсон. Харин иргэдийн бухимдал газар авч байгаа энэ үед тэдний бодол төрд хэрхэн нөлөөлдөг, хэрхэн үнэтэй болохыг төрөөс гаргаж байгаа шийдвэр, тогтоол, зарлиг, захирамж бүхэн харуулж байдаг. Амьдрах орчин хангалтгүй хэрнээ л торгоно, хорино, цагдана, шалгана, эрх хасна гэх мэтээр ямар нэгэн дарангуйлалыг үзүүлэх болж. Нэг үгээр иргэн хүнийхээ үгийг сонсохгүй …
-
13 September
Иргэдийг үндсэн зээлээс нь түр хугацаанд чөлөөлөх боломж бий юу
Өнөөдөр манай улсад таван хүн тутмын гурав нь ямар нэгэн зээлтэй гэсэн тооцоо байдаг. Төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийн зээлдэж байгаа иргэдийн эргэн төлөлт хангалтгүй байгаа нь харамсалтай мэдээлэл. Энэ оны хагаст 37.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 576.5 мянган ажиллагчид нийгмийн даатгал төлөн ажиллаж байна. Нэг үгээр тогтмол ажлын байртай байна гэсэн үг. Харин цаана нь ажилгүй …
-
12 September
АН-ын үед илрээгүй С.Зоригийн хэрэг МАН-ын үед илрэх үү
1996-2000 онд Ардчилсан намыг Засаг барьж байх үед бусдад алагдаж, эрх мэдэл албан тушаалын золиос болсон С.Зориг дараагийн Ерөнхий сайд болох гэж байсан гэдэг нь түүнийг Ардчилсан намын гишүүн байсан гэдэг шиг тов тодорхой зүйл байсан юм. 1996-2000 оны үе мэдлэг чадваргүй ч амбиц ихтэй залуучуудыг төрийн ажлын дөртэй болгох гэж зүтгүүлсэн нэг ёсны төрөөр тоглуулсан, дадлагын дөрвөн жил байсан …
-
12 September
Эрх баригчдын шийдвэрт “хохирсон” иргэд “хөөрхий”
Төрийн жолоог ээлжлэн атгах болсон хоёр нам тэдний шийдвэрийн золиос болсон төрийн албаны ажил, ширээ сандалны цаана бие биедээ атаархаж, жөтөөрхсөн улс төр, нэг л тушаалаар ажилгүй болсон мянга мянган иргэд, нэг үгээр “тамын тогооны үлгэр адил улс төр” гэлтэй. Тэр нам байхдаа ийм шийдвэрийг буруу гаргасан, тухайн нам нь буруугаар ажилласан гэх бие биенээ ил далд муулсан, “гоморхсон” бодлогын …
-
12 September
Давхар иргэншлийг эсэргүүцэж эрдэмтэд үгээ хэллээ
Сүүлийн 16 жилд гадаадад 4400 орчим монгол хүүхэд мэндэлжээ. Эдгээрээс 2000 гаруй нь давхар харъяалалтай аж. Тэдний ихэнх нь АНУ, ХБНГУ гээд европын орнуудад амьдардаг. Төрсөн улсынхаа хуулиар хүүхдүүд тухайн улсынхаа иргэн болдог бол аав ээжийнхээ харьяаллыг дагаж Монгол Улсаараа овоглох эрхтэй. Гэхдээ Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй юм. Иймээс гадаад дахь 130 гаруй мянган монгол иргэн иргэншлийн асуудлыг зохицуулсан …
-
10 September
Цагдаа нар танхайрч хүний аминд хүрсэн, “дээрэмдсэн” хэргийг Хууль зүйн сайд анхааралдаа аваасай
Цагдаагийн тусгай албан хаагчид бүлэглэн хүн зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг шийдэгдэлгүй жил тойрч байна. Хохирогч нь Өмнөд Суданд энхийг сахиулах амаргүй албанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн эр цэрэг. “Элитийн батальон” буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн сонсогч байжээ. Энхийг сахиулагч тайван цагт эх орондоо ийм байдалтай амь насаа алдсан нь харамсалтай. Аймшигт хэрэг гарсан байтал хууль хяналтынхан …
-
10 September
Д.Хаянхярваа: Ирэх онд төсвийн нийт орлого, зээл, бонд, түүний хүүг төлж чадахааргүй хэмжээнд хүрэхээр байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн эхэнд намуудын бүлгийн дарга нар хэлэлцэж буй асуудлаарх бүлгийн санал дүгнэлтийг танилцуулсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Д.Хаянхярваа уншиж танилцуулахдаа тус бүлгээс зохих ажил хэсэг байгуулж ажилласан гэдгээ онцлов. Уг дүгнэлтэд, “Монголын эдийн засгийг туйлын хүнд нөхцөл байдалд орсон байна. Зарим судлаачид эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг 1990-1992 оны шилжилтийн хүнд түвшинтэй зүйрлэж үр дагавар …
-
9 September
Монгол Улс оффшорчдынхоо мэдээллийг хэзээ худалдан авч хариуцлага тооцох вэ
Өнгөрөгч дөрөвдүгээр сард дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Панамын бичиг баримтууд” хэмээх нэртэй мэдээллүүд цацагдсан. Үүнд олон орны төр засгийн тэргүүн, хаад ноёд, сайд нар, албан тушаалтнууд, бизнесийнхэн, нэр алдартай хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн нэрс дурдагдаж, зарим нь эхнээсээ хариуцлагаа хүлээсэн. Тэгвэл энэхүү мэдээллийг дэлхий нийтэд цацсан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум оффшорчдын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн улс …
-
9 September
“Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчийн үлгэр Налайхад биелэлээ олжээ
Төрийн өмч хөрөнгийг хувийн компани мэт шамшигдуулсан, тендерийг компанийн захирал шиг ойр тойрныхондоо хувиарласан гээд Налайхын Засаг дарга Х.Болдбаатарын “паян” дуусаагүй байтал тэрбээр дахин нэгэн “онцгой” нэгэн захирамж гаргажээ. Орон нутгийн сонгууль дөхөж, албан тушаалаасаа удахгүй буух нь тодорхой болсон Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар 8 сарын .. өдөр иргэдэд газар олгох захирамжинд гарын үсэг зуржээ. Газрын захирамжинд гарын үсэг …
-
9 September
Өмнөд Солонгост хамгийн хулгайч ард түмнээр тодорсон монголчуудын бас нэгэн дуулиант хэрэг
Өмнөд Солонгост Монгол Улсын бүхэл бүтэн нэг дүүргийн хүн амтай тэнцүү тооны хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байгаа билээ. Тэдний хувьд бараг бүгдээрээ шахуу залуу хүмүүс бөгөөд залуу насны эрч хүчээр өдрийн 10-аас дээш цаг ажиллах боолын хөдөлмөр эрхэлдэг юм. Өмнөд Солонгост монголчуудаас гадна Хятад, Филипин, Тайланд, Камбож, Узбекистан зэрэг нэлээд олон орны иргэд ажилладаг бөгөөд гол төлөв Азийн ядуу буурай …
-
9 September
МАН Чингис бондоос 2.7 дахин их зээл аваад юу хийх вэ
УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд өөрийн фэйсбүүк хуудастаа “МАН сонгуульд ялж ЗГ-аа байгуулаад сүүлийн 2 сар улс орны өр зээлийн талаар зориудаар гуйвуулсан ойлголтыг системтэй өгөөд байгаа учраас доорхи тайлбарыг хийж байна. Эхний 2 зураг нь энэ оны эхний хагасын байдлаар манай улсын сүүлийн 26 жилд авсан гадаад дотоод зээл, түүний ДНБ-д эзлэх хувь юм. Дэлхийн бусад улсуудтай болон …
-
8 September
Засгийн газар хоорондын хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр /2016.09.08/ хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл