Онцолсон

April, 2016

  • 28 April

    Ганц өвлийг давж чадахгүй цууралт өгдөг “дэлхийн стандарт”-аас татгалзья

    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулуудын барилгыг шинэчлэн барьж байгаа билээ. Сургуулийн барилгуудыг насжилт өндөртэй, цаашид үйл ажиллагаа явуулвал аюултай гэсэн шалтгаанаар буулгаж, шинэчлэх ажил улс даяар өрнөж байна. Гэвч шинэ нь хуучнаасаа ч дордсон байвал яах вэ. Жишээлбэл, III сургуулийн барилга ашиглалтад ороод удаагүй байгаа. Гэвч барилгад цууралт үүссэн гэдэг “таагүй” мэдээлэл сонсогдов. Уг нь “дэлхийн стандартад нийцсэн магтах зүйл ихтэй …

  • 28 April

    Залуусын сэтгэхүйн доройтлыг “нэгдэл” арилгах уу

    Залуус бидний сэтгэлийн доройтол энэ нийгмийн  эмзэглэх сэдвүүдийн нэг болж. Залуус ухамсар дорой, хүмүүжлийн доголдолтой байгаа нь “ирээдүйн” Монголын эмгэнэл. Залуус бусдын хөдөлмөрийг үнэлэж мэддэггүй, өөрөө хөдөлмөр хийж чаддаггүй, хэннэггүй, бусдаар тэжээлгэсэн өнгө аястай байгаа хэрэг. Эх орондоо эзэн нь сууж чадахгүй залуус дүүрэн болж. Харийн орныг зорьхоороо маш их соёлыг өөрөөсөө “төрүүлдэг” ч гэлээ өөрийн эх орондоо хаа сайгүй …

  • 27 April

    Өвөр монголын Их сургуульд суралцагч монгол оюутны амийг аварчээ

    БНХАУ-ын ӨМӨЗО-д манай улсын цөөнгүй залуус  Хятад-Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын тэтгэлэгээр суралцдаг. Тэдгээрийн нэг болох  ӨМӨЗО-ны Их сургуулийн Олон улс судлал харилцааны дээд сургуулийн магистрын ангид суралцаж байсан  Б.Золбадрахад гэнэтийн учрал тохиолдож,2016 оны 04 сарын 03-ны өдөр сургуулийнхаа дотуур байранд байхдаа гэнэтхэн толгой нь эргэн унаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэр даруй ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн хорооны эмч …

  • 27 April

    Ажилгүй хүн “ хүмүүжлийн төлөвшилгүй” байдаг, гэтэл одоогийн залуус бүгд…..

    Өнөөдрийн нийгэмд залуусын оролцоо санаанаас цаашгүй болж. Солонгост гэрээгээр ажиллах хүчинд хэдэн мянгаараа дараалал үүсгэн зогсоно. Тэднийг амьдралаа аваад явж чадахгүй бол “хохь” нь маягтайгаар “ад үзнэ”. Ажилгүй байна гэдэг цаг зуурийн зүйл шүү дээ. “Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Гэхдээ манай залуус хүмүүжих боломжгүй нийгэмд амьдраад байна. Тэдэнд хөдөлмөр хийх боломж алга. Ажил олгогч алга байна. Залуусыг …

  • 27 April

    Гудамжинд наймаа хийж байгаа хөгшчүүд энэ “төрийн нүүр зураг”

    Манай нийгэмд сүүлийн хоёр жилийн дотор “нам” унаж байгаа дүр зургийг өдөр бүр л ярьх юм. Бүх зүйлийг зээлийн, лизингийн аргаар шийдвэрлэдэг энэ төрийн үйл хэрэг эцэстээ ард түмнийг л айх аюулгүй, амар тайван амьдруулах зорилготой баймаар. Гэтэл үнэндээ эсэргээрэй байна. Төрөл бүрийн зээлийн бодлого гарч ирсэн. Хамгийн өндөр шахуу хүүтэй ч тэтгэвэрийн зээл. Ахмадууддаа гэхэд дэндүү үнэтэйд тооцогдоно. Ихэнх …

  • 27 April

    24 цаг “цус харж, үнэртэж” хагалгаа хийсэн эмч шоронд “хэрэг” болоо юу

    Цагаан халадтай шидтэнгүүд гэж олон мянган өвчтөнүүд эрүүл саруул болсныхоо даваан дээр дурсан ”шүтнэ”. Өнөөдөр манай нийгэмд өвдөөгүй хүн, эмнэлгийн хаалга татаагүй хүн гэж бараг л байхгүй. Нийгмийн бохир байдал, агаар, хөрс, халдварт өвчин, удам дамжсан өвчлөл гээд гуравхан сая иргэд маань маш өндөр өвчлөлтэй. Мэдээж өвдөх бүртээ эмч дээр очин яаралтай арга хэмжээ авхуулахыг зорино. Эмийн замбараагүй хэрэглээ, эмчийг …

  • 26 April

    Монголчууд бид “хүлээсээр” л….

    Манай нийгэмд бухимдахгүй байхын аргагүй болтлоо “өрвөлзөгч” хүмүүсийг харан суух юм. Өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бие биерүүгээ “өрвөлзөж” түүнийг нь харан суусан иргэд ч бухимдаж эхлэх юм. Нийгэм даяараа бухимдалтай цаг үед сонгууль өгч дахин “дайран дээр давс” гэгчээр юм болох вий дээ. Манай иргэд хүлээлтэн дунд амьдарсаар байна. Ахмадууд тэтгэвэрээ хүлээж сараас сарын хооронд хоолоо залгуулан суугаа. Идэр …

  • 26 April

    “Ардчилал ийм дээ сайхан”

    Хэлж болдоггүй, хийж болдоггүй “Ардчилалтай” гэх оронд бид амьдарч байна. Уг нь ардчилал бидэнд 1990 онтой зуузай холбон ирэхдээ “бүх эрх иргэн таны гарт” хэмээн “сүржин” хүслийн дээд байлаа. Гэтэл өнөөдрийн ардчилал бүр ч эсэргээрээ болон хувирчээ. Бидэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байхгүй болж. Хэрэв илэрхийлбэл “Ардчилал ийм дээрээ л сайхан” гэх “хөнгөхөн лозон”-гийн ард таныг яаж ч …

  • 25 April

    М.Зоригт сайд эмээл тэвэрсэн зургаараа ингэж хэлэх гэв үү

    Хэд хоногийн өмнө Зам, тээврийн сайд М.Зоригтын эмээлтэй зурагнууд цахим ертөнцийнхнийг багагүй гайхшруулж бодолд автуулсан. Үе үе үгээрээ бус үйлдлээрээ “юм хэлэх” гэдэг М.Зоригт сайдын “сандалтай стиль”-ийг хүмүүс шүүмжилсэн ч учрыг нь ойлгосон. Өмнөд Солонгос Улсад сандал тэвэрч төрийн айлчлал хийсэн түүнийг “Хүний нутагт Монгол сандал дээрээ суух гэжээ” гэж зөв таасан. Тэгвэл эмээлтэй зургуудыг нь твиттерээр нэг таах гээд …

  • 25 April

    Монголд “Мафи л үгүйлэгдээд байна”

    “Монгол хүн сэргийлэгч байхад аюулгүй хонодог” гэдэг 1980-аад онд гарч байсан үг бий. Одоо бол цагдаа. Цагдаа хүчний байгууллагад итгэн, сэтгэл тайван аж төрдөг байж. Гэтэл энэ цаг үед ядахдаа хүчний байгууллагынхандаа ч итгэхэд бэрх болж. Шүүх хурал, цагдаагийн байр суурь, мөнгөтэй, нэртэй төртэй тэр ч бүү хэл төр барьж байгаа намын талд “үйлчилдэг” болсон нь эмгэнэлтэй. “Цагдаа цагийн найз” …

  • 25 April

    Гэр бүлийн салалтанд “ажилгүйдэл” нөлөөлөөд байна

    Манай улс гурван сая гаруйхан хүнтэй ч эрдэнэс баялагийн “Охь” болсон нутагтай. Тэгсэн ч бид өртэй төртэй, ядуу хоосон амьдарч байна. Бидний амьдралын хамгийн гол асуудал иргэд нь эрүүл бус, эх орон өртэй, хөгшид буурлууд бухимдалтай, залуус нь ажилгүй, “гишгих” газаргүй шахуу болтлоо газар нутгаа хөндүүлэн байна. Ийм нийгэмд бид тэмцэн өдөр хоногийг өнгөрүүлж байгаа нь эмгэнэлтэй. Гэхдээ энэ бүх …

  • 25 April

    Зика зуны дулаан үед “нөмрөх” –гүй гэх баталгаа байна уу

    Хонгконг, Малайз, Хятадын өмнөд мужруу дулаан уур амьсгалтай орнуудад манайхан ихээр зорчдог. Худалдаа наймаа, бизнес, аялал жуулчлалаар явж байгаа иргэдийг халуун орны Зика вирусаас хамгаалах, ойлгуулан таниулах, мэдээлэл өгөх төрийн үйлчилгээ манай оронд алга. Удахгүй урин цаг ирж +35-с дээш хэмд халах үед тэдгээр шумуулар дамжин ирэх халдваруудаар өвчлөхгүй гэх баталгаа байгаа юу? Үүнийг эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эрүүл …

  • 22 April

    “Залуусаа дэмжиж” уурхайн бус оюуны баялгийг бүтээе

    Манай залуус Дэлхийн дайтад суралцаж төгсөөд олон жилийн ажлын дадлага туршдагагүй ч харсан сонссон зүйлээрээ өөрийн бизнесээ Эх орондоо эхлүүлж байна. 1990-ээд он гарсаар нэгэн үе хөгшин Европыг зорьсон залуус төгсөн ирж, харсан үзсэн зүйлтэй, мэдсэн мэдэрсэн сэтгэлтэйгээр эх орноо босгох бүтээлцэх ажилд шамдан байгаа нь сайшаалтай. Гэхдээ тэднийг эх орон нь элэгсэг дотно хүлээж авав уу гэдэл бас л …

  • 22 April

    “Овоолсон” шавар хананаас татгалзаж “Хаус хороолол”-ыг дэмжиье

    Зах замбараагүй баригдсан байшингийн “овоолго” болон хөгжсөн манай нийслэл ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Овоолон дээш нь давхарладаг нь газар нутаггүй, “шавааралдан” амьдарагч орны “зан” биз. Манай улсад газар байна, хэдхэн хүн амтай, таатай нөхцөлтэй байхад юун биднийг дээш “овоолно” вэ? Хотоо төлөвлөж мэдэхгүй, газраа ашиглаж мэдэхгүй байгаа эрх мэдэлтнүүдийн “лай” юу. Хэрэв газар хөдөлбөл манайд өндөрлөн барьсан барилгууд бүгд …

  • 22 April

    Налайх дүүргийн хөгжлийн “хулгайчид”

    Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн өмч  хөрөнгийг хувьдаа  завшихыг  авлига гэж хэлэхгүй юм бол өөр юуг авлига гэж хэлэх вэ? Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар болон түүний найз нөхөд, дүүргийн ИТХ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг  хууль зөрчсөн, дүүргийн өмч хөрөнгийг  үр дүнгүй шамшигдуулсан, хувьдаа хөрөнгө мөнгө завшсан асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримт  нотолгоотойгоор  олон нийтэд мэдээлдэг ч хууль хяналтын  …