Онцолсон

May, 2016

  • 12 May

    Нэр дэвших хүнээ иргэд өөрсдөө “төрд” санал болгоё

    Хэний тойрогт хэн дэвшихийг иргэд өөрсдөө сонгодог баймаар байна. Жишээ бүхий хийсэн, бүтээсэн зүйлтэй иргэд улс төр гэх “бохир ертөнцөд” орохгүй хэмээн “бултдаг” болж. Улс төрд гарч, төрийн жолоо атгалцана гэдэг “аавын хүүгийн” зугтаадаг бохир тодотголтой болтлоо “дорд” орж. Төрөө үнэлэхгүй иргэд олширч. Йимээс иргэд бид төрөө аврахын тулд төрийн гэх эрхэмүүдийг өөрсдөө нэр дэвшүүүлдэг баймаар байна. Нэг зүйлдээ насаараа …

  • 12 May

    Нэр дэвшигчдээс эрүүл мэнд, боловсрол, сэтгэцийн СОРИЛ авч шалгая

    2016 оны сонгуулийн биднийг аятайхан амьдрацгаах уу эсвэл улс орон нэрийн доор биенээ “хэмлэж” улам ядуурах уу гэдэг чухал сонголтын жил болоод байна. Бид газар доорх баялагаа ашигтай байдлаар “хэрэглэж” чаддаггүй, мал аж ахуйгаа бизнес болгон хөгжүүлж чаддаггүй, хийсэн бүтээсэн “түүхтэй” эрдэмтдээ дэмждэггүй, бизнес хийсэн ч “ахидаггүй” ийм л нийгмийг цогцлоосон байна. Эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээг яриад ч хэрэггүй. …

  • 12 May

    Ардчилалд “боймлогдсон” дөрөвдэх засаглал

    Уг нь ардчилал биднийг үгээ хэлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхтэй болгосон гэж ойлгодог. Үүнийг л хүсч бид олуулаа Ардчилсан намд саналаа өгцгөөсөн билээ. Гэвч … Бид юу хийчих вэ. Өнөөдөр тэд бүгдийг хянаж, бүгдийнх нь амыг таглачихлаа. Бүр сүүлдээ сонсох, харах, мэдээлэл авах эрх чөлөөнд халдахаар довтолж байна. Энэ …

  • 11 May

    Шуурхай: “Оффшор” -оос сугарч үлдсэн улстөрчид

    Монгол гэлтгүй дэлхий даяараа офшороор амьсгалж байгаа гэхэд болно. Аралын Панам улс дахь офшор бүсэд албан тушаалтнууд татвараас болон төрөөс хулгайлсан мөнгөө нуусан нь илэрч 320,000 нэрс байгаа юм. Эхний ээлжинд Монгол Улсаас 47 иргэн офшор бүсэд бүртгэлтэй нь илэрч дуулиан болоод байна. Дурын иргэн “Offshoreleaks.icij.org” сайтад зочилж хайлт хийхэд манай улс төрчид болон иргэдийн нэрс гарч ирнэ. Манай улс …

  • 11 May

    Тариагаа ч тариад идэж чадахгүй байгаа “хөөрхий” Монголчууд

    Монгол хэмээх нэг улс айл. Томоохноор зүйрлэвэл нэг өнөр өрх. Өрхийн гишүүд хоолоо хийж идэж чадахгүй, бие биенээ “хатган” муулж, элдэв дээдээр аашилж, хагаралдан тэмцэлдэж байгаа гэсэн үг. Тиймээс өрхийн тэргүүний “алган боов” үр хүүхдүүдэд хэрэгтэй болоод байна. Ийм үлгэр ярьвал та тариалангийн салбарт тулгараад байгаа бэрхшээлийг ярьж байна гэж бараг л ойлгох биз. Бид өнөөдөр улс төржөөд хэн нэгний …

  • 11 May

    Нам сонговол фракцаараа бие биенээ “дэмжих ажил” хийх тул хувь хүнийг л сонгьё

    Нам сонгоод бид бас л амьдралаараа алдлаа. Хүний тавьланг олж төрөөд хэсэгхэн шуналтай нөхдүүдээр амьдрал ахуйгаа, нэр төрөө “тоглууллаа”. Тиймээс энэ жилийн сонгуулиар нам согохоос эрс татгалзвал яах бол. Иргэн хүн талаас нь сонголтоо хиймээр байна. Гэхдээ иргэд суудал хуваахад амбицлахааргүй жинхэнэ боловсролтойг нь шүү дээ. Манай иргэд мэргэжлийн хүнийг мэргжлийн салбарыг нь удирдуулахаар сонгох нь зүйтэй гэдэгт санал нийлсэн. …

  • 11 May

    Оффшор данс нь илэрвэл “тэд” хариуцлага тооцдог харин манайд “хайрладаг”

    Оффшор бол бидний мэдэхгүй “шинэхэн” танил. Олон улсад яаж хүлээж авдаг манай оронд яаж “ хүлээн авч ойлгодог” тухай харицуулан харъя: Манайд оффшор гэгдэх дансанд татвараас “нуусан” мөнгөтэй 49 иргэн байна гэнэ. Мэдээж шударгаар хөдөлмөрлөсөнөөсөө ихэнхдээ “өөр замаар” олсон мөнгө байх. Төсвийн цалинтай хэнбугай ч оффшор битгий хэл эх орондоо дансандаа мөнгөтэй байх нь “ховор” он жилүүд. Бидний Монголчуудын нэг …

  • 10 May

    Намдаа хандив өгсөн нөхдүүд “улс төрийн тогоо”-ноос тэр мөнгөө нугалж “хулгайлдаг”

    Намын санхүүжилтийг ил тод болгох боломжгүйн учир Төрийн байгууллагуудын данс тооцоо, төсвийн мөнгийг юунд зарцуулж байгааг олон нийтэд нээлттэй болгох Шилэн дансны хууль Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн. Төсвийн мөнгөний зарцуулалтыг шилэн цонхоор харж буй мэт нээлттэй, ил тод болгох нь энэ хуулийн зорилт гэж байгаа. Хууль сайн хэрэгжвэл төсвийн мөнгийг гарынхаа салаагаар урсгадаг байдал арилж улмаар төрийн дансанд орж, …

  • 10 May

    С.Батболд: “Бату Майнинг”-ийн 11.9 хувийг миний бие худалдаж авсан

    “Панама Паперс” компаниас оффшор данстай холбоотой материалуудыг нээлттэй зарласан. Тэгвэл энэ мэдээлэлд Монгол Улсын 49 иргэний нэр холбогдсон данс илрээд байгаа. Тухайлбал, Хотын дарга Э.Бат-үүлийн хүү Б.Чулуудай, “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан сумоч Д.Батбаяр нартай холбоотой мэдээллүүд ил болсон. Мөн Ерөнхий сайд асан С.Баярын охидуудын оффшор дансны тухай мэдээлэл ч ил болоод байгаа. Тэгвэл өчигдөр орой “Монгол” …

  • 10 May

    Иргэд минь яаж ч ядуурсан Сонгуулийн саналаа бүү “ЗАР”

    Бид дөрвөн жилийн давтамжтай удирдлагаа солидог хүмүүс. Гэхдээ таарахгүй, таалагдахгүй, ярьсан хэлснээсээ буцаж, санхүүгийн сонирхолтой бол түүнээс ч өмнө сандалаасаа “хөөгдөх” шударга тогтолцоог хэлэлцэж байна. Энэ нь шударга. Иргэдэд ч таалагдаж дэмжиж байгаа. Харин энэ жилийн сонгуулиар та төрөө, удирдлагаа бүрэн солих тухайд бодон суугаа байх. Аргагүй хэрэг амьжиргааны төвшин маш ихээр хүндэрч, эрүүл орчин үгүй болж, өвчлөл газар авч, …

  • 10 May

    “Тэнүүн-Огоо” компанийн “Хүндэрсэн” чиглэл – Зүүн салаа

    Нийтийн тээврийн үйлчилгээний автобусууд байнга л “хэл ам” татлан байдаг. Нийтэд үйлчилж амь насыг нь “тээн” явдаг болохоор тэр. Хөл гар муутай хөгшчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд “яаруу” жолоочийг бухимдуулах “шалтаг” олон.  Сүүлийн жилүүдэд автобус үйлчилгээнийхэний хэл ам тасрахгүй болсон. Энэ нь хувьд гаргасан чиглэлүүд дээр ихэвчлэн “сонсогддог”. Тиймээс их хотын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч уг салбарынхны хэл ам, …

  • 9 May

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “үнэлдэг” больё

    Монгол төрийн үнэлэмж хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, согогтой, хүнд өвчтэй гэх мэт санаа нь хөдөлгөөнөөсөө “өөр” яваа хүмүүсийг “дорд үздэг”  болоод удаж байна.  Тэд тийм тавиланг хүсээгүй юм. Үйл хэрэг, үйлдэл бүрээс нь харамсал, харуусал, гуниг төрж байдаг юм. Нэгэнт алдсан ажлын байрны гэмтэл, аваар осол, анхаарал болгоомжгүйгээс болсон энэ үйлдлийнх нь ард төр амьдралыг нь “үүрэлцээд”, “түшээд” авдаггүй нь …

  • 9 May

    Oriflame-дсон Булганы багш нар хүүхдийн “амин”-д хүрэх шахжээ

    Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгэн цэцэрлэгт хүүхэд хүүхдээ зодсон хэрэг гарчээ. Тус ангийн хоёр багш ажлын цагаараа 30-40 минутын турш хүүхдүүдээ “эзэнгүй” орхисон байна. Эх  сурвалжийн хэлж байгаагаар ажлын цагаараа Oriflame-ийн бараа үзэх гэж түр гарсан гэжээ. Тус хоёр багшийг гарсан хойгуур дөрвөн настай хоёр хүүхэд 1,3 настай  бяцхан хүүг  зодож хүнд бэртээжээ. Хүний олон нялх хүүхдийг нэгэн дор “цуглуулсан” …

  • 9 May

    Төрд “мэргэжлийн хүн” хэрэгтэй гэдгийг зарим улс төрчдийн “үйл” гэрчилж байна, одоо сонголт л мэднэ ИРГЭДЭЭ

    Манайхаас өөр оронд улс төрд бизнесмэнүүдийг оруулчихсан байдаг ч юмуу бүү мэд. Лав урд хойд хөршийнхөн зоригтойхон гаргаад “чулуудчихдаг” юм билээ. Ямарваа нэгэн салбарт мэргэжлийн баг, мэргэжлийн “тоглогч” хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин манай улс төрийн тогоонд, улс төрийн үйлнээ мэргэжлийн бус бизнесийн “жараахай” нар “акул” болтлоо зүтгэх юм. Мэдээж үүнээс гарч байгаа үр дүн нь иргэдийн нүднээ илхэн. Иргэд …

  • 9 May

    Цөлжилт, элсний нүүдлийн эсрэг Өвөр монголчууд шинжлэх ухаанчаар “тэмцэж” байна

    Монголчууд бид Замын-Үүд боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хөгжлийн хурдыг гайхдаг. Гэхдээ бид энэ удаад байшин барилга, зам харгуйн тухай биш, дэлхий нийтээрээ экологийн асуудлыг хурцаар тавьж байгаа энэ цаг үед манай урд хөршийн цөлжилт, элсний нүүдэлтэй хэрхэн тэмцэж байгаа туршлагаас хуваалцахыг  зорьлоо. ӨМӨЗО-оор аяласан  сэтгүүлдчийн 5 хоногийн аялалаас олон зүйл сэтгэлд тодхон үлдснээс онцлон ногоон хувьсгалыг  урд  хөршийнхөн маань  “жинхэнэ …