Нохойн спираль гэх мэт нь орон нутгийн сонгуулийн зардлын “үндэс” үү

Өнөөдөр эдийн засаг элгээрээ хэвтлээ, өр шир “дааж” давшгүй их боллоо, иргэдийн 70-с дээш хувь нь хугацаа хэтэрсэн зээлтэй байна, цалин мөнгө өгдөггүй “мурьдаг” компаниуд, үндэсний үйлдвэрлэгчид дампуурлаа, доллар “томорлоо”, мөнгөний чадамж буурлаа, хувийн компаниуд “оршин тогтнож” чадахгүйд хүрлээ гэх мэт олон эдийн засагтай холбоотой шаналгааны цаана улс төрчдийн “үл” тоомсорлосон байдал. Тэд сонссон ч сонсоогүй мэт, харсан ч хараагүй мэт өнгөрүүлдэг болж. Арга ч үгүй л дээ одоо бүх анхаарал Сонгууль гэдэгт хандаж, бие биенийхээ “дээр” гарах гэж хүч үздэг цаг үе. Дөрвөн жилийн давтамжтай энэ их будлианы ард хэний хүү, хэн гэгч гарах нь чадал мэдэх хэрэг.

1448952286565d41de25e82

Эдийн засаг хямарлаа л гэх, үүнийг нь ард иргэд илүүтэйгээр мэдэрч нуруун дээрээ үүрч байгаа. Үүрээд гарах л байх. Гэхдээ хэсэг, бусаг нөхдүүдэд мэдрэхгүй, мэдрэгдэхгүй өнгөрч байгаа биз. Эдийн засгийн уналт сонгуулийн жил тохиож байгаа нь “хачин”. Зарим эдийн засагчид, судлаачид зориудаар эдийн засгийн хямрал үүсгэсэн гэх. Эдийн засгийн “хөөсрөлт” гэдэгтээ агаар нэгэн гэх. Тэгвэл хэн гэгч зориудаар эдийн засгийн хямрал үүсгэх вэ?

resize_1384230536

Харин нэг бүлэг, фракцынх байж мэдэх. Эдийн засаг хямархад сонгуульд ашигтай юу. Иргэд саналаа өгөхгүй хэмээн “айлгана”. Гэхдээ улсын төсвөөс мөнгө “гаргаж” дахин сонгуульдана гэхээс бас л “айна”. Сонгочих хүн алга байсан ч дуртай, дургүй нэг юм “дугуйлна”. Иргэд эдийн засагтаа ийм “хайртай” байхад, улс төрчид харин хайргүйгээр барахгүй  эдийн засгаар “тоглоод” байна уу. Тоглоом тоотой нь дээр гэгддэг. Эдийн засгийн хямрал гэгчээс болж иргэд банкны эдийн засагчдад “дарлуулж”, хүүгээ “нэмэгдүүлсэн” хүүгээр төлж, элдэв дээдээрээ “хараалгаж”, эд хөрөнгөө хураалгаж, олсноо “идэж ууж” чадахгүй өлөн зэлмүүн “алхаж” байгаа.

93e3485c30a7fdeabig

Банкнуудын чанаргүй зээлийн хувь 49 хувьд хүрч байна. Чанаргүй зээл гэдэг нь эргэн төлөлт найдваргүй болсон, хугацаа хэтэрсэн, эргэн төлөх горимдоо ортолоо хугацаа маш их шаардлагатай байхыг хэлж байгаа хэрэг. Эдийн засгийн өсөлт нь 0,04 хувь. Энэ бол манай улс түүхэндээ байгаагүй хамгийн бага өсөлт. Өсөлт ч гэж дээ “сөхрөлт”. Эдийн засаг ийм хүнд үед эхлээд “жоохон сэргээж” иргэдэд “гүнзгий амьсгаа” авах боломж өгчихөөд дараа нь цочир саналаа хэлбэл яасан юм бэ? Өртэй Монголчууд төр шиг “Төртэй” байхыг хүснэ. Өртэй стресстэй многолчуудад элдэв хийх ажлын тухай мэдээлэл нь огцом тусаад байна. Нохойн спираль гэгдэх асуудал орон нутгийн сонгуулийн зардлаа цэвэрхэн гаргаж ирэх арга шиг харагдаад байна шүү. Өр, нийгмийн стрессээс үүдэлтэй эмзэг  сэтгэлгээтэй байгаа монголчуудад уур бухимдал төрүүлсэн “тэнэг” юмыг бага яриарай.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …