Онцолсон

April, 2016

  • 25 April

    Гэр бүлийн салалтанд “ажилгүйдэл” нөлөөлөөд байна

    Манай улс гурван сая гаруйхан хүнтэй ч эрдэнэс баялагийн “Охь” болсон нутагтай. Тэгсэн ч бид өртэй төртэй, ядуу хоосон амьдарч байна. Бидний амьдралын хамгийн гол асуудал иргэд нь эрүүл бус, эх орон өртэй, хөгшид буурлууд бухимдалтай, залуус нь ажилгүй, “гишгих” газаргүй шахуу болтлоо газар нутгаа хөндүүлэн байна. Ийм нийгэмд бид тэмцэн өдөр хоногийг өнгөрүүлж байгаа нь эмгэнэлтэй. Гэхдээ энэ бүх …

  • 25 April

    Зика зуны дулаан үед “нөмрөх” –гүй гэх баталгаа байна уу

    Хонгконг, Малайз, Хятадын өмнөд мужруу дулаан уур амьсгалтай орнуудад манайхан ихээр зорчдог. Худалдаа наймаа, бизнес, аялал жуулчлалаар явж байгаа иргэдийг халуун орны Зика вирусаас хамгаалах, ойлгуулан таниулах, мэдээлэл өгөх төрийн үйлчилгээ манай оронд алга. Удахгүй урин цаг ирж +35-с дээш хэмд халах үед тэдгээр шумуулар дамжин ирэх халдваруудаар өвчлөхгүй гэх баталгаа байгаа юу? Үүнийг эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эрүүл …

  • 22 April

    “Залуусаа дэмжиж” уурхайн бус оюуны баялгийг бүтээе

    Манай залуус Дэлхийн дайтад суралцаж төгсөөд олон жилийн ажлын дадлага туршдагагүй ч харсан сонссон зүйлээрээ өөрийн бизнесээ Эх орондоо эхлүүлж байна. 1990-ээд он гарсаар нэгэн үе хөгшин Европыг зорьсон залуус төгсөн ирж, харсан үзсэн зүйлтэй, мэдсэн мэдэрсэн сэтгэлтэйгээр эх орноо босгох бүтээлцэх ажилд шамдан байгаа нь сайшаалтай. Гэхдээ тэднийг эх орон нь элэгсэг дотно хүлээж авав уу гэдэл бас л …

  • 22 April

    “Овоолсон” шавар хананаас татгалзаж “Хаус хороолол”-ыг дэмжиье

    Зах замбараагүй баригдсан байшингийн “овоолго” болон хөгжсөн манай нийслэл ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Овоолон дээш нь давхарладаг нь газар нутаггүй, “шавааралдан” амьдарагч орны “зан” биз. Манай улсад газар байна, хэдхэн хүн амтай, таатай нөхцөлтэй байхад юун биднийг дээш “овоолно” вэ? Хотоо төлөвлөж мэдэхгүй, газраа ашиглаж мэдэхгүй байгаа эрх мэдэлтнүүдийн “лай” юу. Хэрэв газар хөдөлбөл манайд өндөрлөн барьсан барилгууд бүгд …

  • 22 April

    Налайх дүүргийн хөгжлийн “хулгайчид”

    Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн өмч  хөрөнгийг хувьдаа  завшихыг  авлига гэж хэлэхгүй юм бол өөр юуг авлига гэж хэлэх вэ? Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар болон түүний найз нөхөд, дүүргийн ИТХ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг  хууль зөрчсөн, дүүргийн өмч хөрөнгийг  үр дүнгүй шамшигдуулсан, хувьдаа хөрөнгө мөнгө завшсан асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримт  нотолгоотойгоор  олон нийтэд мэдээлдэг ч хууль хяналтын  …

  • 21 April

    Хотод “лааз” өшиглөж байхаар, хөдөө мал маллая

    Монгол хүн хориодхон жилийн өмнө өлсдөггүй байлаа. Хавтгайрсан ядуурал гээчийг мэдэхгүй амьдарч ирсэн түүхтэй. Бидэнд мал маллах ухаан цусан минь шингээстэй байгаа. Малаа маллаад амьдрах нь эрүүл мэндэд нэн тустайгаас гадна байгаль эхтэйгээ ойр байх үндэс юм. “Мал маллаж байгаагүй үзээгүй” гэж та бодож болох юм.  “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан гэдэг шиг” уужим Монголынхоо талд …

  • 21 April

    Гар утасны “кэйс” арьсны хавдар үүсгэдэг гэв үү

    Хүн бүрийн хэрэглээ болсон ухаалаг гар утас, таблет, компьютер зэрэг бүтээгдэхүүний дэлгэцийг хамгаалах наалт, гэр зэрэг гэмтлээс хамгаалах зориулалт бүхий сэлбэг нэмэлт хэрэгслүүд ихээхэн гарах болж. Нэмэлт хэрэгслүүд урлагийн бүтээл болтлоо хөгжсөн гэмээр. Харин сүүлийн үед гар утасны гадуур хийгддэг резинэн гэрүүд нь хамгийн муу хуванцараар дахин үйлдвэрлэлд орсон байдаг тул хүний биед тийм ч таатай бус гэнэ. Хүнсний хэрэглээнд …

  • 21 April

    Бид Эрээнийг “тэтгэх” биш өөрсдөө үйлдвэрлэгч байя

    Бид Эрээний ерөнхий ивээн тэтгэгчээр олон жил ажиллаа. Нүдэн дээр Эрээн хот хөгжиж байна. Өмсөх хувцас, идэх жимс, эм тан гээд тэндээс авах юм мундахгүй олон. Эдийн засаг хямарлаа л гэх гэхдээ идэж, уухгүй, өмсөж, зүүхгүй явах боломжгүй нийгэм. Тиймээс бид алийн болгон хүний “нохойг” хооллох билээ. “Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэдэг шиг өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дотооддоо мэдлэг, …

  • 21 April

    Төрийн үйлнээ “Гарын үсэг зурах”-ийг ажилд бүү тооц

    Манай төрийн албанд хорин нас хүрээгүй хурган дарга байхад 70 шүргэж байгаа өвгөн буурай бас бий. Тэд бүгд нэг л үйлнээ Монгол Төрийн төлөө зүтгэж яваа. Ахмад улс төрчдийн үгийг, үйлдлийг бид шүүмжлэх эрхгүй мэт. Харин энэ удаад залуу мэдлэг нимгэн, цус шингэн “болц нь гүйцээгүй” удирдлагын тухай ярих гэсэн. Учир нь хэн нэгний цүнх савны “менежер” хийж байгаад гэнэт …

  • 20 April

    “Танихгүй бурхнаас танил чөтгөр дээр”

    “Танихгүй бурхнаас танил чөтгөр дээр” буюу зангийг нь мэдэхгүй шинэ танилаас хэрэлдэж муудалцдаг ч учраа ололцоод байж байдаг хуучин нөхөр дээр хэмээх үгийг манай суут сэтгэгчид зүгээр ч нэг хойч үедээ өвлүүлж үлдээгээгүй биз. Тэгвэл энэ үгийг МАХН-д нэг сануулах хэрэгтэй болжээ. Зангийг нь мэдэхгүй АН-наас, зангийг нь мэддэг МАН илүү байсныг энэ сонгуулийн дараа л МАХН ухаарах бололтой. Гоё …

  • 20 April

    Шалгалтын синдромоос төрсөн ажилгүй “Дипломтонгууд”

     Хавар бүр л төгсөлт болж шалгалтын синдром хөдөлдөг. Гэхдээ энэ жил төгсөж байгаа мянга мянган залуусыг өрөвдмөөр ч юм шиг. Тэднийг ажилд шинээр авах албан байгууллага байхгүй л болов уу. Учир нь эдийн засгийн хямрал, улс төрийн бужигнаан, сонгууль, улсын өр гээд компаниуд үй олноороо хаалгаа барьж байгаа үе шүү дээ. Сураад төгссөн шинэхэн боловсон хүчнүүдэд буруу байхгүй л дээ. …

  • 20 April

    ЕБС-уудын “Спорт заалны бизнес”

    Залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжит газрууд маш цөөхөн. Нэг бол уушийн газар эсвэл тоглоом наадгай. Бие бялдарйн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжит газар бол спорт заал. Эрэгтэй хүн өдөр бүр хөлсөө гаргавал бэлгийн сулралд ордоггүй гэлцдэг. Тэгвэл эр эм гэлтгүй зааланд тоглож “хөдөлгөөнтэй” байх гэсэн залууст энэ тэндэхийн заал “үнэтэйдээд” байна. Жишээ нь: Ерөнхий …

  • 20 April

    Өдөр тутмын сонины хоёр бүтэн нүүрээр өөрийгөө магтуулагчийн үнэн төрх

    МАГТУУНД /магтаалд/ УМБАСАН НИЙТЛЭЛИЙН “ЭЗЭН” Сонгууль дөхөөд сонирхолтой үйл явдлууд ар араасаа хөврөх бололтой. Саяхан өдөр тутмын “Өдрийн сонин”-ны нэгэн дугаарт  “Баруун алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэгэн Отгоогийн Батнасан” гэсэн гарчигтай  тус сонины 2 бүтэн, 1 тал нүүрийг эзлэсэн  хөрөг нийтлэл гарчээ. Энэхүү нийтлэл нь тус сонины “Танайд өнжье” булангийн хөрөг нийтлэл юм билээ. О.Батнасангийн хувьд  нь энэ удаагийн …

  • 19 April

    Женко ТТЭНН хэмээх шинэ намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших үү

    АН дотор Женко Х.Баттулгыг хүчгүй болгох төлөвлөгөөт ажил хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг дарж авах энэ ажил нь зүгээр л оочер дараалалд нь оруулах гэсэн хүсэл байж мэдэх юм. Гэхдээ өдгөө дараалалд оруулах гэхээсээ илүүтэй бүрмөсөн авч хаях гэж байгаа юм шиг дүр зураг ажиглагдаж эхэллээ. “Эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэгчээр Х.Баттулгын байр суурь сүүлийн үед яах …

  • 19 April

    С.Амарсайхан: Алслагдсан дүүргүүдээ дахин төлөвлөлтөнд хамруулахгүй байна

    Гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжвэл 2018 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллыг цэгцэлж, айл өрхүүд орон сууцанд хамрагдана гэж төлөвлөжээ. Гэвч зөвхөн хотын төвийн дүүргүүд л энд төсөлд тусгагджээ. Энэ асуудлаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгч С.Амарсайхан НИТХ дээр санал хэлж, асуулга тавилаа.