Онцолсон

May, 2015

  • 25 May

    Монгол үндэсний бахдахуй “Би Монгол Хүн” дууны шинэ клип

    Зурагтаар хэрүүл, интернэтээр хараал, ордноор өр. Энэ Монгол ер нь яачихав гэх яриа монголчууд бидний өдөр тутмын сэдэв болчихож. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Чихэнд чимэггүй, сэтгэлд тавгүй үгс ард түмний оюун санааг хордуулж, амьдралын төлөөх тэмцлийг доош хийхээс цаашгүй. Тиймийн учир “Монголоороо бахдахуй” буюу Үндэсний үзлийг сэргээн сурталчлах, үндэсний бахдахуйг бадраах их аяныг Хар сарнайн Амраа энэ зуны …

  • 25 May

    Онол, ярианаас хэтрэлгүй мухардсан “шинэчлэл”-ийг эхлүүлэгч

    Монгол улс 1990 оны цагаан морин жилийн ардчилалтай холбоотойгоор Олон улсын харилцааны хувьд нээлттэй болсон.  Өмнө нь бид ЗХУ /хуучин нэрээр/ тэргүүтэй социалист, коммунист улс төрийн чиг баримжаатай улс орнуудтай гадаад харилцааныхаа хүрээнд хамтран ажилладаг байсан бол энэ үеэс харилцааны хүрээгээ  өргөжүүлж,  өмнөд, хойд хоёр хөрш улсаасаа “давж” гуравдах хөршийг “хайж” эхэлсэн. Орост “өшөөтөй”  Х.Тэмүүжин 1990-иэд оны дундаас АНУ тэргүүтэй …

  • 19 May

    “1000 төгрөгний хүч” аянд нэгдэж нэгэн бүсгүйд амьдрал хайрлаарай

    Ай даа, амьдрах юутай сайхан. Гялбах нарны туяаг мэдрэн, гэр бүлийн элэг бүтэн жаргалаар амьдрах юутай сайхан бэ? Гэвч алаг эрээн хүний хорвоогийн жамаар хэлж биш хийсч ирэх өвчин шаналал энэ сайхан амьдралыг эгээ л савлуур дээрх нэгэн болгож хувиргах нь юутай харамсалтай. Ийм л нэгэн харамсал дунд “өнчин тархины хорт хавдар” хэмээх оноштойгоор учраа олохгүй суугаа нэгэн бүсгүйд туслах …

  • 19 May

    Баянгол дүүргийн ЖДҮДТ-өөс олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлжээ

    Д.Ихбаяр захиралтай Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2015 он гарсаар  хэд хэдэн ажлыг амжилттай зохион байгуулж, энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг дүүргийнхээ иргэдийг олон талаар дэмжиж ажиллаасан байна. Дүүргийн ЖДҮДТ-өөс санаачлан хэрэгжүүлсэн ҮР ДҮНТЭЙ ажлуудаас та бүхэндээ танилцуулья. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ   ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөх салбар зөвлөлтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэр эрхлэгчдийг хүлээн …

  • 19 May

    “Шилэрдэг” Г.Шийлэгдамба

    Малч монголчууд таван хошуу малынхаа ааш араншинг андахгүй сайн мэддэг ард түмэн. Төллөх дөхсөн хээлтэй ингэ ботголох  болонгуут гэнэтхэн сүргээсээ салж ганцаараа явахыг малч монголчууд “ингэ шилрэх” гэж нэрлэдэг. Гэтэл хүмүүс дунд ийм үзэгдэл бас байдаг бололтой. Ингэхдээ “төрөх” гэж биш, ажил албаа огоорон архи дарс хөөцөлдөж “шилэрдэг” гэнэ. Тэр дундаа төр засгийн өндөр албан тушаалтнууд дунд ийн үе үе …

  • 19 May

    Хямралыг “үл тоох” наадмын  төсөв

    “Уруудах айл унтах идэх” гэж хуучны үг бий. Залхуу хойрго, бодлого зарчимгүй айл өрх уруудан доройтох нь гарцаагүй гэдгийг энэ үгийн утга илэрхийлж байна. Түүний нэгэн адил улс орны хөгжил цэцэглэлтэнд зөв бодлого  юун юунаас илүү чухал бизээ. Харин манай улсын хувьд хөгжлийн бодлого нэг л буруу яваад байх шиг. Энэ жил улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэнтэй холбоотойгоор хувийн …

  • 18 May

    Азийн модель агентлаг гран при цомын эзэн боллоо

        Монголын загварын агентлагуудын хоорондох сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 2014 оноос Азийн модель агентлагийн санаачлагаар зохион байгуулж ирсэн байна. Энэ жил уламжлал болон энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Азийн модель, Монгол модель,  Шилмэл загвар, Андра модель агентлаг зэрэг загварын агентлагуудын баг тамирчид оролцлоо. Загварын агентлагууд бооцоо тавьж өрсөлдсөн ба тэмцээнээс цугласан мөнгийг буяны үйлсэд зарцуулах ажээ. …

  • 18 May

    Х.Тэмүүжиний харамсал хэнд хамаатай вэ?

    УИХ өнгөрсөн долоо хоногт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгох тухай, холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Тахарын ерөнхий газрыг татан буулгахад чиглэсэн энэхүү өөрчлөлт нэлээд улстөржилт дагуулан шийдэгдэхээр байна. Уг нь 2013 онд Тахарын албаны тухай хуулийг баталж байх үед …

  • 16 May

    Орцонд хөөгдсөн бяцхан охин эмчийн хяналтанд, хамгаалалтанд байна

    Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хоёр настай охиноо байнга зодож, шөнөөр орцондоо гаргаж зогсоодог эх хүн байгаа талаарх мэдээлэл сошиал сувгаар тархаад буй. Энэхүү зураг, мэдээллийг хүүхдээ зоддог Булганаа гэх эмэгтэйн хөрш нь фэйсбүүк хуудсандаа байрлуулснаар хэрэг олонд ил болсон. Тэрбээр энэ эмэгтэйн харгис үйлдлийг хөршүүд нь олон удаа сумын цагдаад мэдээлсэн боловч “Хүүхдээ зодож болохгүй” гэсэн анхааруулгаас өөр дорвитой …

  • 16 May

    “Гэгээн муза” наадам 17-23 ны өдрүүдэд зохион байгуулагдана

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох ажээ.   Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар  Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо …

  • 16 May

    Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгууль 6 дугаар сарын 14-нд болно

    НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн …

  • 16 May

    Нийслэлийн 21 байршилд оношлогооны цэгүүд амралтын өдрүүдээр ажиллаж байна

    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …

  • 15 May

    Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр

    НҮБ-ын ерөнхий асссамблейн санаачлагаар 1994 оноос хойш жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгох тогтоол гаргасан байдаг. Тэр ч утгаараа гэр бүлийн сайн сайхан аз жаргалыг бэлгэдэн өнөөг хүртэл “Гэр бүлийн өдөр”-ийг дэлхий даяараа тэмдэглэж ирсэн. НҮБ-ын ассамблейгаас жил бүр нэг сэдвийг уриа болгон тэр сэдвийнхээ хүрээнд энэ баяраа зохион байгуулдаг уламжлалтай. Манай улс энэ баярыг …

  • 14 May

    Шуурхай мэдээ: Хөсөгтөн хамтлаг хоёрт шалгарчээ, баяр хүргэе

    Asia’s Got Talent шоунд амжилттай оролцож талын Монголын урлаг соёлыг сурталчилсан Хөсөгтөн хамтлаг  шоуны 2-р байранд шалгарсан байна. Тус шоуны Финалыг өнөөдрийн 14.00 цагт явуулсан ба Аваргын төлөө Филиппины El Gamma Penumbra бүжгийн хамтлаг болон манай Хөсөгтөн хамтлаг үлдсэнээс El Gamma аваргалж, Хөсөгтөн хамтлаг удаах байр эзэлжээ. Ази тивийг талын Монголын хөг аялгуу, эгшиг айзмаар байлдан дагуулж, уярааж чадсан Хөсөгтөн …

  • 14 May

    Ганзоригийн Тэмүүлэн НАМЗХ-ын хагарлыг дахин сэдрээлээ

    НАМЗХ-ноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тус холбоо талцал, хуваагдалд орлоо гэх мэдээлэл гарч байсан ч долдугаар бага хурлаараа асуудлаа шийдэж, эв нэгдлийг сахиж чадлаа гэж мэдэгдэж байсан. Учир нь бага хурлаараа НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр бага хурлаар ажлаасаа чөлөөлөгдөж, тус холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийг сэргээсэн байна. Мөн Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг ерөнхий нарийн бичгийн даргаараа томилсон …