Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлийн иргэдтэй уулзаж, газрын харилцаа, хот төлөвлөлтийн чиглэлээр нийслэлээс хэрэгжүүлж эхэлсэн шинэ бодлого, журам дүрмийн тухай нээлттэй хэлэлцлээ. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Уулзалтын үеэр, …
Онцолсон
August, 2013
-
16 August
Д.Дагвадорж аварга бахардаж унасан гэдэг нь ташаа мэдээлэл гэж дугуйн холбооныхон мэдэгдлээ
Соёл спорт аялал жуулчлалын яам болон “А-Capella” интертайнмент хамтран “Амжилтын эзэд” нэртэй танин мэдэхүй, соёл урлаг, спортын томоохон хэмжээний цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах гэж байна. Нэвтрүүлгийн гол оролцогч нь Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд тэрбээр спортын 12 төрлөөр мастер болон аваргуудтай өрсөлдөнө. Тодруулбал спортын төрлүүдэд үндэсний сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, …
-
16 August
Хуульчдын анхдугаар их хурал ирэх сарын 5-нд болно
Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хуулийн гол үзэл баримтлал бол хуульчийн мэргэжлийг стандартыг батлан, сахиулж ажиллах байгууллага нь мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий Хуульчдын холбоо юм. Хуульчдын холбоо нь нийт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бүх этгээдүүдийг нэгтгэх бөгөөд тэднийг төлөөлөн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт батлах, хариуцлага …
-
16 August
Зуун айл “хятад хороолол” болжээ
Манай улсад хамгийн их хууль бусаар ажилладаг хүмүүс БНХАУ-ын иргэд байдаг. Тэгвэл одоо тэд бүр манай улсад төвхнөж амьдрахаар шийдээд байгаа бололтой. Учир нь өдгөө нийслэлчүүдийн бараг 70 хувь нь орон сууцгүй байхад Хятад иргэд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллыг тэр чигээр нь худалдан авч цөөхөн хэдэн монголчуудын санхүүгийн чадваргүйг нь далимдуулан олноороо ирж суурьших болсонд …
-
16 August
Хотын захиргааны шинэ цогцолборыг барих аж ахуйн нэгж шалгарлаа
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хотын захиргааны шинэ цогцолборыг СХД-ийн 6-р хороо, Ханын материалын орчим 9 га газарт барихаар НИТХ-аас шийдвэрлэсэн билээ. Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харъяа агентлагууд гэсэн 4 блок барилгаас бүрдэх бөгөөд нийт 50 000 квм …
-
15 August
Шүүхийн тогтоолыг зөрчин барилгын ажил явагдсаар байна
Сүүлийн хэдэн жил Улаанбаатар хотод баригдаж байгаа байшин барилгууд эмх замбараагүй баригдсан байдаг тухай хүмүүс ам уралдан ярьдаг. Энэ бүхний цаана газар олгосон албан тушаалтнууд болон барилгын зураг төслийн багийг буруутгах нь илүүтэй. Мэдээжийн хэрэг тэдний буруу байдаг ч барилгын зөвшөөрөл авсан зарим аж ахуйн нэгж, иргэд зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ илүү гаргаж барилгаа барих, олгосон зөвшөөрлийн зориулалтыг дур мэдэн өөрчлөх зэрэг …
-
15 August
Оюутолгой далд уурхайн ажилчидаа халж эхэллээ
Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 12-нд хуралдаж, тус уурхайн далд уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг баталжээ. Энэ шийдвэр нь Оюутолгойн далд уурхайд ажиллаж байгаа ажилчдад хэрхэн нөлөөлж байгаа талаар “Оюу толгой” компанийн Хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ц.Ганзоригоос тодруулсан юм. Тэрээр “Энэхүү шийдвэр нь далд уурхай ажиллаж байсан ажилчдад хамаатай. Шийдвэрийн дагуу шинээр ороод удаагүй байгаа болон …
-
15 August
Бидний айх зүйл уран биш ус юм
Цацрагийн тухай ойлголтыг буруу өгснөөс болоод цацрагаас хордох нь гэсэн айдас бий болжээ. Үнэн хэрэг дээрээ бол бид цацрагаас айх цаг арай болоогүй байна. Уран олборлолтоос цацраг ялгардаг ч гэсэн арай хордох хэмжээнд хүрэхгүй. Уусган баяжуулалтаар олборлож байхад бүр ч хол хэрэг. Гэтэл бидний дунд Ураанаас хордчихно гэх айдас байсаар байгаа нь мэдлэг дутсаных. Бидний айх зүйл бол Уран биш …
-
14 August
Газрын зөвшөөрөлгүй “Дүнжингарав” нэмж худалдааны төв ашиглалтанд оруулахаар барилга барьсаар байна
УИХ-ын гишүүн, “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн “Дүнжингарав” олон улсын худалдааны төвийн нээлт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж, УИХ-ын эрхэм гишүүд нээлтэнд нь оролцож байсан юм. УИХ-ын дарга З.Энхболд, “ангийнхаа” гишүүдээс Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл гээд бүсгүйчүүдээ дагуулан очиж тууз хайчилж байлаа. Гэвч эл худалдааны төвийг Улаанбаатар хотын ундны усны ундарга дээр байгуулсан гэж байгаль орчны чиглэлийн мэргэжилтэн судлаачид шүүмжилдэг. Нийслэлийн …
-
14 August
Залуучуудын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлнэ
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Залуучуудын асуудлаарх Ажлын хэсгийн ахлагч, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурийн төлөөлөгч Мохамед Фолл, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоосон бол Монгол Улсад Монголын залуучуудын өдрийг наймдугаар …
-
14 August
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гашуунсухайт боомтод айлчилан тус боомтын үйл ажиллагааг хагас өдөр тасалдуулжээ
2013 оны 8-р сарын 08-ны өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дагалдагсдын хамт нисдэг тэргээр Гашуун сухайт боомтод “зочилсон” байна. Өглөө 08.30 цагт товлосон “уулзалт”-анд бэлтгэж хил боомтынхон чамгүй хүчин чармайлт гаргасан боловч эрхэм сайд хугацаандаа ирэлгүй 10:00 цаг орчимд ирж Засгийн газрын тогтоолын дагуу тусгай хуваариар /зорчигчдын хувьд өглөө 08:00 цагаас орой 17 цаг хүртэл, нүүрсний тээврийн хэрэгслийн хувьд өглөө …
-
14 August
МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс сайжирч, намын байрандаа очдог болов
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр чөлөөлөгдөж, эмнэлгээс гарснаасаа хойш анх удаа намын байрандаа очлоо. Улсын дээд шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсож, хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган энэ сарын 1-ний өдөр өршөөл үзүүлэн ялаас нь чөлөөлсөн билээ. Тэрбээр биеийн байдал муу гэж байсан ч зарлиг гарсан даруйд эмнэлгээс гарч, гэртээ …
-
13 August
Барилгын “MДТоф” ХХК хууль зөрчин иргэдийг залилжээ
Орон сууц барьж байгаа барилгын компаниуд барилгынхаа м2 –ийн хэмжээн дээр нь “ажиллаж” хэрэглэгчдийг хохироодог тухай яриа жил бүр гардаг ч тэгсгээд намждаг. Тэгвэл барилга угсралтын “MДТоф” ХХК хууль зөрчиж байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. “МДТоф” ХХК иргэдийг залилан, орон сууцны м.кв-ыг өөрийн дураар нэмэгдүүлсэн нь баримтаар нотлогдсон авч, эл компанийн удирдлагууд хэрэглэгчийн тавьсан шаардлагыг хүлээж аваагүйгээр үл барим, “хөлөө …
-
13 August
Осолдсон галт тэрэг болон ачааны авто машиныг зөөвөрлөж байна
Өнөө өглөөний 07.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн XI хороо, “Скай резорт” цанын баазын ойролцоох төмөр замын гармаар галт тэрэг, том оврын ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой хэрэг гарсан. Ингээд хэргийн газар дээр очиж Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагаас хэргийн талаар асууж тодруулсан юм. Уг хэрэг гарсан төмөр замын гарам нь угаасаа байнгын хаалттай ашигладаггүй гарам байжээ. Харин яармагаас …
-
13 August
Ургамлын тоосонцрын харшил, түүнээс сэргийлэх
Сүүлийн үед ургамлын тоосны харшилтай хүмүүсийн тооулам бүр нэмэгдээд байна. Ургамлын тоосонцрын харшлын тархалт Улаанбаатар хотод 1999-2000 оны судалгаагаар хамрын харшил 18,4%, гуурсан хоолойн багтраа өвчин 2,1%, харшлын хэт мэдрэгшил 31% байсан бол 2009-2010 онд хийгдсэн судалгаагаар хамрын харшил 23,5%, гуурсан хоолойн багтраа өвчин 4,7%, гуурсан хоолойн архаг бөглөрөлт өвчин 3,1% болж өсжээ. Ургамлын тоосонцрын харшилд нөлөөлөх гол хүчин зүйлд …