Хүүхдийн тархи хэр ажиллаж байна тэр хэмжээгээрээ их хэмжээний энерги, хоол тэжээлийг шаардагдаж байдаг. Тиймээс хүүхдийнхээ оюун ухааныг сэргэг байлгахыг хүсвэл юуны түрүүнд хоол тэжээлд нь онцгой анхаарах хэрэгтэй. Ингээд хүүхдийн оюун ухаанд хамгийн сайнаар нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Загас Тархины үйл ажиллагааг дэмжих омега-3 гэдэг тослог хүчилтэйгээс гадна олон аминдэмтэй тул хүүхдийн хоол хүнсэнд заавал оруулах хэрэгтэй. Бүх …
Онцолсон
June, 2013
-
15 June
Зураач С.Саранцацралт Леонардо Да Винчигийн “Диамонд” шагналын эзэн боллоо
Монгол Улсын Төрийн шагналт зураач С.Саранцацралтын дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс 2012 оны дэлхийн оюунлаг 2000 хүний нэгээр тодруулсан Тэрбээр 1991 оноос хойш өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 30 гаруй удаа гаргаж, бусадтай хамтарсан 70 орчим үзэсгэлэнд оролцжээ. Мөн Монголын зураач эмэгтэй уран бүтээлчдээс бие даасан үзэсгэлэнгээ гаргах салхийг хагалсан …
-
15 June
Шүдний сойз нойлын өрөөнд байх нь маш хортой
Их Британийн Манчестер их сургуулийн шинжээчид шvдний сойз, суултуур болон угаалтууртай ойр байх нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар шинжилжээ. Шинжилгээний дүнд суултууртай ойр сойзны vсэн дээр элдэв өвчин vvсгэгч аюулт нянгуудын сvрэг “нутаглаж” байдаг нь тогтоогдсон байна. Тодруулбал, гэдэсний савханцрын нян, кандидийн төрлийн мөөгөнцрvvд, coli, стафилококки, стрептококки зэрэг нянгууд илэрчээ. Ер нь шvдний сойзон дээр 100 сая гаруй …
-
14 June
Хүүхэд бүр Их дээд сургуульд элсэх албагүй
Хэдхэн хоногийн өмнө ахлах ангийнханы ЕЭШ болж өндөрлөлөө. тун удахгүй шалгалтын хариу, сурагчдын авсан оноо нь ил болно. Хүүхдээ шалгалтанд оруулчихаад өндөр оноо аваасай гэж “дээлний нь захыг мушгиж” залбиран суугаа олон арван эцэг эхчүүд байсан байх. Тэдэнд хандаж хэдэн зүйл хэлье гэж бодлоо. Хүн төрлөхтний түүхэнд мартагдашгүй гавьяа байгуулсан цөөнгүй хүмүүс их дээд сургууль төгсөөгүй тохиолдлууд цөөнгүй бий. …
-
14 June
Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэнгийн хэргийг АТГ-т шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн үзэж Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн ч прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Энэ тухай АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга, комиссар Э.Амарбат “Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч Уянга гэх хүний “Говь повер” ХХК нь “Эрдэнэс ТТ” компанид гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх тендерт хууль бусаар шалгарсан …
-
14 June
Гол дагуу амралт, зугаалгын бүс байгуулахаар болов
Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдсан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Туул, Сэлбэ, Дунд голын дагуу амралт, зугаалгын бүсүүдийг байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ганзориг танилцууллаа. Туул, Сэлбэ, Дунд голын дагуу 18 байршилд 120 га газарт байгуулагдах амралтын бүсийг Залуучуудын чөлөөт хэсэг, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан тоглоомын талбай, урлагийн задгай …
-
14 June
Цусаар уйлдаг охин
Твинклэ Двиведи хэмээх энэ жаахан охин цусаар уйлдаг. Үнэхээр итгэмээргүй ч энэ бол үнэн юм. Тэр одоогоор дэлхийд мэдэгдээд буй гаж физикийн тогтолцоотой гурван хүний нэг аж. Эмч нар түүний эл байдлыг судлаж, ямар учраас түүний нулимсны оронд цус гоожиж буйг тогтоохоор ажиллаж байна. Твинклэ Двиведи гэж хэн бэ? Твинклэ Двиведи нь 12 настай, Энэтхэгийн Лакнов тосгонд амьдардаг. Тэрээр зөвхөн …
-
14 June
Тэрслүү үг 10 буюу Бодлого үгүйлэгдсэн монголчууд
Аливаа зүйлийг хийж хэрэгжүүлэхийн тулд бодлого хэрэгтэй. Энэ талаар монголчууд эртнээс чухалчилж, “долоо хэмжиж нэг удаа огтол” гэж хэлсэн байдаг. Харин өдгөө “нэг хэмжиж, нэг огтлоод” байх шиг. Долоо хэмжээгүй мужаан материалаа наадахын үлгэр болоод байх шиг. Бодлого бодох нь нэлээд төвөгтэй гэдгийг бид ахлах ангийн математикийн хичээлээсээ төсөөлж болно. “Сууна, судлана, томёолно, үндэслэгээ гаргана, мөрдлөгөөнд хүрнэ, өгөгдөхүүнийг олно, үр …
-
14 June
Мэдэгдэл
Эрүүл мэндийн Сайд асан Н.Хүрэлбаатарын талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа, бидний үзэж байгаагаар, туйлшрал, хэтрүүлэг давамгайлсан олон мэдээлэл бидний сэтгэлийг ихэд зовоож байгаа учир түүнтэй олон жил хамт ажилласан, тэр хүнийг хүнийх нь хувьд ч, ажил үйлийнх нь хувьд ч сайн мэдэх хүмүүсийн хувьд бид санал бодлоо илэрхийлэх нь хүнлэг хандлага, нөхөр ёсны ариун үүрэг гэж үзэж байна. …
-
14 June
Элчин сайд мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж байна
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж 2013 оны зургаадугаар сарын 13-нд “Өдрийн сонин”-ы ¹ 149 дугаарт ярилцлага өгчээ. Ингэхдээ манай сонинд гарч байсан нийтлэлд хариу өгсөн байна. Эл ярилцлагыг тус сонины Берлин дэх тусгай сурвалжлагч авчээ.Ярилцлагад бидний нийтлэлдээ дурдаж байсан “Альяанс” даатгалаас яагаад татгалзах болсон, мөн Монгол Улсаас шилжүүлж байсан 201800 еврогийн асуудлыг дурдсан байна. Товчхондоо …
-
13 June
Г.Дэнзэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 30 минут уулзалтын үеэр “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг өнөөдөр өглөө, сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэдгийг сэтгүүлчдэд мэдэгдлээ. Г.Дэнзэг чухам юуны учир, ямар шалгтаанаар ажлаа өгсөн тухай сэтгүүлчдийн асуултанд ерөнхий сайд дэлгэрэнгүй мэдээллээгүй юм. Магадгүй түүнийг “Тавантолгой”-н тендертэй холбогдох хэргээр шалгагдаж эхэлсэнтэй холбоотой гэх яриатай холбоотой байж болох юм. Г.дэнзэнгийн хувьд Шинэчлэлийн …
-
13 June
Маргааш элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ
2013 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт маргааш орон даяар адил цагт эхэлнэ. Ямар сургуулийн хэдэн тоот өрөөнд, хэддүгээр ширээнд сууж сонгосон хичээлийнхээ шалгалтыг өгөх талаар суудлын хуваарийн мэдээллийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг энэ жилийн төгсөгчдөд сургуулиар нь, харин өмнөх оны төгсөгчдөд Боловсролын үнэлгээний төвийн зөвлөмж мэдээллийн газраар дамжуулан тараасан билээ. Төгсөгчид шар хуудсынхаа дагуу шалгалт өгөх газраа нэг цагийн …
-
13 June
Интернэтээр ажил үйлс бүтээх заслын номоо уншуулах боломжтой боллоо
Хүмүүний сэтгэл гэдэг агуу их эрч энергийн эх үүсвэр байдаг гэдэг. Тэгвэл аливаа хүний сэтгэлд чиглэн, сэтгэлийн энерги хүчийн нэмэгдүүлж чадваас тухайн хүмүүний хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлс бүтэхийн ялдар дор эрүүл мэнд, сэтгэл санаа тогвортой байхын эх үндэс болдог билээ. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа цахим хэрэглэгч Монголчууддаа зориулан Өглөө.мн сайт бурханы шашны дээдийн ном, уншлага гүрэмийг …
-
12 June
“СЕХ иргэдийг санал өгөхөд анхаарч ажиллахгүй байна”
“Монгол хүн л юм бол” хөдөлгөөнөөс өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хөдөлгөөний гишүүд удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд сонгогчид идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриаллаа. Тэдний зүгээс Сонгуулийн ерөнхий хороо сонгогчидын санал өгөх тал дээр анхаарал хандуулахгүй муу ажиллаж байна хэмээн үзэж буй ажээ. СЕХ хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Сонгуульд идэвхтэй оролцоорой” гэснээс өөр хийсэн …
-
12 June
Манай улс махны чиглэлийн тахианы үүлдэртэй боллоо
Голландын Pluriton компанийн Росс тахианы үүлдэр Монголд нутагшлаа. “Ажигана Мах импекс” компани эх орондоо тахианы мах нийлүүлж, чанарын шаардлага нийцсэн бүтээгдэхүүнээр хангахын тулд энэхүү үүлдрийг Монголд нутагшуулжээ. 1958 оноос хойш Монгол Улсад Голландын шинэ үүлдрийг турших гэж оролдсон ч олон шалтгаанаар амжилтад хүрч чадаагүй. Гэсэн ч өнөөдөр Монголын олон чиглэлийн мэргэжилтэн эрдэмтэн, докторуудтай хамтарч энэхүү дэлхийн №1 үүлдрийг Монголд нутагшуулах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл