Гэмт хэрэг

March, 2015

  • 31 March

    Төсөл нэртэй төөрүүлдэг залилан

    Ийм нэгэн залилан гарсан байна. Иргэн та залилуулсан бол Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Ууганбаяртай 88028884 утсаар холбогдоорой. Та бүхэн шэйрлэж тус болно уу? Юу болсон бэ? гэвэл иргэн О-нь Багануур дүүрэгт “Гүн галуутын Оюун*Эрдэнэ” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа 2012 оын 05-р сарын 01 ний өдрөөс эхлэн “Анхны алхам”, 07-р сарын 1 нээс Хамтдаа …

  • 31 March

    Шатахуун түгээх станцыг дээрэмдсэн иргэнийг баривчилжээ

    Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Сод монгол шатахуун түгээх станцад баг зүүсэн эрэгтэй хүн орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгний орлогыг дээрэмдээд зугтаасан гэх мэдээллээр тус хэлтсийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг үйлдсэн 27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

  • 31 March

    “Сод Монгол” ШТС-ыг дээрэмджээ

    Өнөөдөр өглөө 06 цаг 30 минутын үед Сайншанд хот дахь “Сод Монгол” ШТС-ыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Хэрэгтнийг газар дээр нь барьсан байна. Одоо хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэлээ. Бидний авсан мэдээллээр ШТС дээрэмдсэн хүн нь ганц эрэгтэй хүн байсан бөгөөд хашаа даван зугтааж байгаад газар дээрээ баригджээ. Эх сурвалж: 24tsag.mn

  • 30 March

    Улаанбаатар төмөр замын дарга хувьдаа 1,7 тэрбум төгрөг завшсан уу

    Улаанбаатар төмөр зам бол  Орос-Монгол улсын хувь нийлүүлсэн хамтарсан хөрөнгө оруулалттай байгууллага. Тиймээс хөрөнгө мөнгөний зарцуулалтын хяналт харьцангуй нарийн байдаг байх гэж ойлгодог. Гэтэл тийм биш бололтой. Саяхан Улаанбаатар төмөр замынханы хувьд “Нуухиа авах гээд нүдээ сохлов” гэгчийн үлгэртэй ойр нэгэн үйл явдал болжээ. Улаанбаатар  төмөр замын  хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар гэх эрхэм Төрийн өмчийн хороонд хандан  “Зээл авах дэмжлэг хүсэх …

  • 29 March

    “Brix”-ийн 11 хамгаалагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

    Өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө “Brix” цэнгээний газрын  11 хамгаалагч дөрвөн залууг  зодож, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Энэ хэрэг өнөөдөр  Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн  181.2.5 буюу бүлэглэн танхайрсан гэх үндэслэлээр   11 хамгаалагчийг байцааж байгаа ажээ. Хамгаалагчид 3-4 цагийн турш архидан согтуурахдаа дөрвөн залууг өрсөлдөгч байгууллагын “тагнуул” хэмээн зодож байсан бөгөөд залуусын биеийг эрээн алаг болгосон байна. …

  • 29 March

    Хутгалуулсан цагдаагийн алба хаагч 23 оёдол тавиулжээ

    Цагдаагийн алба хаагч Яаралтай түргэн тусламж 103-ийн эмчийг зодсон гэх асуудал олны анхаарлыг татаж байна. Тангараг өргөсөн эмч, цагдаа нар хоорондоо ийнхүү муудалцаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг рүүгээ дайрч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тодруулбал, хутгалуулсан цагдаа дуудлага өгч улмаар түргэнийхэн 40-өөд минутын дараа ирсэн учраас цагдаагийн алба хаагч түргэний эмчийг зодсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа юм. …

  • 26 March

    Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчийг хутгалж гэмтээжээ

    Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийг хутгалж гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодоон болоод байна гэх дуудлага шөнийн 04.00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиход СХД-ийн долдугаар хороонд оршин суугч, 28 настай У гэгч нь цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь мэс хүргэж хүнд гэмтэл учруулсан байна. Улмаар Түргэн тусламж 103-ыг дуудахад дуудлага …

  • 25 March

    35 тэрбум төгрөгийг “Саусгоби сэндс” ХХК-иар төлүүлэх шийдвэр гарлаа

    Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад уучлал үзүүлсэн. Тэрбээр тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн  2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Шүүхээс тэднийг …

  • 24 March

    Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлджээ

          2015 оны 03-р сарын 24-с 25-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1318 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 43 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 5 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 29, танхайрах гэмт хэрэг 11, залилан мэхлэх …

  • 23 March

    “Их засаг” -ийн хоёр оюутан амиа хорложээ

    Өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 19-ний өдөр “Их засаг” Олон улсын их сургуулийн нэг ангийн хоёр оюутан амиа хорлосон хэрэг гарчээ. Тэдгээр оюутнууд сургуулийнхаа хажуу талын зочид буудлын өрөөнд өөрсдийгөө боомилж, амиа хорлосон байдалтай олдсон аж. Хэрэг юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор шалгаж байгаа юм байна. Энэ талаар тус сургуулийн холбогдох албан тушаалтнаас утсаар тодруулахад, “Ямартай …

  • 23 March

    Дээрэм, танхай, хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн 29 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдвэрлэлээ

    Яллагдагч А.Золбаяр, Б.Анхзаяа, Ч.Энхтөр, Б.Мөнх-Эрдэнэ, С.Мөнхбаясгалан, Л.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Д.Алтанцог, Б.Мөнх-Очир, Г.Зоригтбаатар, Н.Баярбат, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Гэндэндэмид, Б.Ангараг, М.Лхагвасүрэн, М.Мөнхбаяр, Б.Тэлмэн, Б.Батзоригт, Д.Борзүрх, Э.Мөрөн, Г.Уранбаяр, Э.Содбаяр, Д.Ариунбаатар, Э.Алтанбагана, Д.Амарсайхан, С.Энхтөр, Г.Батбаяр, Э.Сүхбаатар, Б.Шижирхүү нь бүлэглэн 2011 оны 02 дугаар сараас эхлэн Төв, Дархан-Уул аймаг болон Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт 117 удаагийн давтан үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэх, танхайрах, …

  • 23 March

    Шатахуун түгээх станц дээрэмдсэн этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Улаанбаатар хотын харъяат Ө, М, С нар бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 10-ны орой 22 цаг 50 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан  багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ын Орхон аймаг дахь ШТС-ийн байранд түгээгч Д, Д  нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөнгө эд зүйлийг нь авах зорилгоор  нүүр хэсгээ халхлан довтолж,  бие махбодид нь хөнгөн зэргийн …

  • 22 March

    Талийгаач эмэгтэйн цогцос хоногийн 90 мянган төгрөгөөр Эрээн хотын хувийн моорогт хадгалагдаж байна

    Хилийн цаана бас нэгэн Монгол бүсгүй амиа алдсан хэрэг өдгөөгөөс 5 хоногийн өмнө гарсан юм. Ингэхдээ Монголчуудын хамгийн их зорчдог БХНАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн амиа алдсан байна. Урд хөршид гадны нөлөөтэйгээр амиа алдсан Монгол эмэгтэй хувьд 49 настай нөхөр, гурван хүүхдийн эх хүн байжээ. Талийгаачийн гэр бүл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг байсан аж. Ар гэрийнхээ амжиргаанд нэмэр …

  • 20 March

    Урьд оны үлдэгдэл хэргүүдээ шийдвэрлэж зохих үр дүнд хүрсэн байна

    Булган аймгийн прокурорын газар 2015 оны 3 дугаар сарын 19-ны байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 161 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 54 буюу 33.5 хувь нь урьд оны үлдэгдэл хэргүүд байсан бөгөөд эдгээр хэргүүдийг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар одоо 36 хэрэг буюу 66.6 хувийг нь …