Цахим шуудангийн гэмт хэрэг тасралтгүй гарсаар байна, энэ нь байгууллагын сонор сэрэмжтэй шууд холбоотой байдаг тул сонор сэрэмжтэй байцгаая. “СТТТ” ХХК нь автомашин, сэлбэгийн худалдааг 8 дахь жилдээ хийж байгаа ба хамтрагч байгууллага болох Япон улсын Акане ХХК-тай төлбөр тооцоогоо бэлэн бусаар гүйцэтгэж дансны болон бусад мэдээллээ цахим шуудангаар дамжуулан солилцдог байв. 2015.01.23-ны өдөр Япон улсын Акане ХХК-ний ажилтан гэмт этгээдүүдийн …
Гэмт хэрэг
April, 2015
-
10 April
Гурван настай хүүгийн амийг хөнөөсөн “аав хэн байв”
Сүүлийн жилүүдэд нийгмийг цочроож, олны нүд, чихийг бүлтийлгэсэн хэрэг ихээр гарах боллоо. Юуны учир хорвоо дээр хүн болох гэж ирсэн хайртай үрээ өөрийн гараар хөнөөнө вэ? Энэ асуултанд хариулт эрээд эрээд олсонгүй ээ. “Одоогийн энэ залуус гэж чичлүүлдэг” үйлдлийг бататгаад өгөх шиг. Хамгийн муухай хүн ёсноос гажсан хэргүүдийг сонсох бүрт халаглаад ч барахгүй юм. Төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа …
-
10 April
ТЭДИ төвийн гар утасны засварчид үйлчлүүлэгчээ бүлэглэн зодож танхайрчээ
“Тэди” төвийн засварчид үйлчлүүлэгчээ зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, хоёр давхрын 10 дугаар лангууны гар утасны засварчин үйлчлүүлэгч Г-гийн “Sony” маркийн гар утсыг засна гэж аваад ашиглах боломжгүй болгож эвдсэнээс үүдсэн танхайн хэрэг гарчээ. Хохирогч эвдлүүлсэн гар утсаа засч өгөх хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцсэн төдийгүй тэнд ажилладаг гэх Жадамба гэгч этгээд асуудалд хөндлөнгөөс оролцож, хохирогч Г-г олон нийтийн өмнө …
-
9 April
Нийслэлд золгүй байдлаар 5 хүн нас баржээ
2015 оны 04-р сарын 08-с 09-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1459 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 5 хүн, хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 10, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх …
-
9 April
Таван удаагийн үйлдэлтэй, 8 хүнд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат иргэн У, Э, Г, Т, А, Б, М, А нар нь насанд хүрээгүй байхдаа бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэн довтолж эд зүйлийг нь дээрэмдэн, гурван удаагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдэд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт …
-
8 April
Он гарсаар 7876 гэмт хэрэг бүртгэгджээ
Он гарсаар нийт 7876 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 968 хэргээр буюу 23.6 хувиар өссөн ба хэргийн илрүүлэлт Нийслэлийн хэмжээнд 53.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хэргийн ангиллаар авч үзвэл хөнгөн ангиллын гэмт хэрэг 2.1 хувиар буурч, хүндэвтэр ангилалын гэмт хэрэг 7.2, хүнд ангилалын гэмт хэрэг …
-
7 April
Хоёр охины толгойг тасалсан залууд 25 жилийн хорих ял оноолоо
Өнгөрсөн оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, бидний ярьж заншсанаар Шар хадны эцэст 19-20 насны хоёр охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Дүүргийн эрүүгйин хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өчигдөр хоёр эмэгтэйн амь насыг хохироосон И гэгчид холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүхээс түүнд 25 жилийн хорих ял оноож, 20 жилийг нь …
-
4 April
72 настай эмгэн үр зулбуулах эм зарж байжээ
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид “Нарантуул” худалдааны төв дээр үр зулбуулах эм зардаг байсан иргэдийг илрүүлэн шалгажээ. Улмаар шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүрэгт оршин суух 72 настай эмэгтэй Б, 51 настай З, 30 настай Э нар үр зулбуулах эм зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тодруулбал, тэднээс үйлдвэрлэсэн улс болон нэр нь тодорхойгүй хоёр хайрцаг …
-
2 April
Олон аймаг дамжин үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ
В.Гантөгс, В.Жавхлантөгс, В.Баяржавхлан, Э.Баярцогт, Э.Билэгмаа нар нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан сумдаас 2011 оны оны 4 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сарын хооронд 10 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдын орон байранд нэвтэрч, олон тооны мал, эд зүйлсийг хулгайлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Дорноговь …
-
1 April
Гурван иргэнийг буудаж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх цаазаар авах ял оногдууллаа
2014 оны нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Гунын эх гэх газар иргэн Н, Б, Д нарын гурван иргэн бусдад буудуулж нас барсан онц хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн. Дээрх хэргийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харъяат О.Энхбат гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон бөгөөд бусадтай бүлэглэн иргэн Ж.Үзмээгийн гэрээс буу, сум болон бусад эд …
-
1 April
Зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдлээ
2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 263 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 бүртгэгдэж 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртснөөс сургуулийн насны 3, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1, Согтуугаар …
March, 2015
-
31 March
Төсөл нэртэй төөрүүлдэг залилан
Ийм нэгэн залилан гарсан байна. Иргэн та залилуулсан бол Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Ууганбаяртай 88028884 утсаар холбогдоорой. Та бүхэн шэйрлэж тус болно уу? Юу болсон бэ? гэвэл иргэн О-нь Багануур дүүрэгт “Гүн галуутын Оюун*Эрдэнэ” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа 2012 оын 05-р сарын 01 ний өдрөөс эхлэн “Анхны алхам”, 07-р сарын 1 нээс Хамтдаа …
-
31 March
Шатахуун түгээх станцыг дээрэмдсэн иргэнийг баривчилжээ
Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Сод монгол шатахуун түгээх станцад баг зүүсэн эрэгтэй хүн орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгний орлогыг дээрэмдээд зугтаасан гэх мэдээллээр тус хэлтсийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг үйлдсэн 27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
-
31 March
“Сод Монгол” ШТС-ыг дээрэмджээ
Өнөөдөр өглөө 06 цаг 30 минутын үед Сайншанд хот дахь “Сод Монгол” ШТС-ыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Хэрэгтнийг газар дээр нь барьсан байна. Одоо хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэлээ. Бидний авсан мэдээллээр ШТС дээрэмдсэн хүн нь ганц эрэгтэй хүн байсан бөгөөд хашаа даван зугтааж байгаад газар дээрээ баригджээ. Эх сурвалж: 24tsag.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл