Нийслэл

October, 2015

  • 16 October

    Хурал яагаад чухал вэ?

    Ажил хэрэгч хүмүүс сонголтоо зөв хийх нь маш чухал. Яагаад гэвэл таны бизнесийн санаа, алхам, үйлдэл бүрт сонголтоос шалтгаалсан асуудлууд өрнөж, шийдлүүд гарч ирдэг. Аливаа хурал чуулганд оролцох нь танд яагаад хэрэгтэй талаар чиг өгөх гэж дараах нийтлэлийг бэлтгэлээ.  Цагаа олсон уу? Оролцогчдын эрэлт хэрэгцээ нь аливаа хурлыг зохион байгуулах үндсэн шалтгаан байдаг. Өнөөдөр мэдээлэл технологийн дэвшилтэй холбоо хамааралгүй бүтээгдэхүүн …

  • 16 October

    Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараажээ. Зарлан дуудах хуудсаа авсан …

  • 16 October

    Богдхан уулын тахилгад нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга онгоц хөлөглөөгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 10 дугаар сарын 07-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр Цэцээ гүний оргил дээр болсон. Тус тахилгад нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгыг нисдэг тэрэг хөлөглөж хайрханы оргил дээр гарсан гэх буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах …

  • 16 October

    Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ болно

    Нийслэлийн 376 жилийн ойг угтан маргааш буюу 10 сарын 17-нд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдан оролцох юм. Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон …

  • 16 October

    “Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-д 43 шинэ бүтээн байгуулалтын санал иржээ

    Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, автозамын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 10 дугаар сарын 28-нд шалгаруулдаг уламжлалтай. Энэ онд өөрийн салбартаа манлайлан оролцож, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлоон бүтээж, …

  • 16 October

    “Цэвэрхэн улаанбаатар” сэдвийн хүрээнд нийтийн их цэвэрлэгээ хийлээ

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах Ухаан Сургалт Үйлдвэрлэлийн Тусгай төв нь орц хонгилоор амьдардаг 17-24 насны залуучуудыг нийгэмшүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдаж 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд нийслэлийн ИТХ-ын 2015 оны 117 дугаар тогтоолоор Нийгмийн Хамгааллын Тусгай Төв болон өөрчлөгдөн. Нийслэлд амьдарч буй 21-ээс дээш насны гэр оронгүй тэнэмэл иргэдийг зөв амьдралд эргэн ороход нь дэмжин туслах, нийгмийн …

  • 16 October

    Тайваньд Монголын Соёл амралтын хүрээлэн байгуулна

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Тайванийн “Сан Ши” аялал жуулчлалын компанийн ерөнхийлөгч Чэнь Хонг Фу, Тайванийн Төмөрлөгийн үйлдвэрийн бизнесийн газрын дэд захирал Чэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар, Тайванийн хамтын ажиллагаа хөгжиж байгаад таатай байна. Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд “Тайванийн Үндэсний “Хааны ордон” музей …

  • 15 October

    Тайваньд Монголын Соёл амралтын хүрээлэн байгуулна

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Тайванийн “Сан Ши” аялал жуулчлалын компанийн ерөнхийлөгч Чэнь Хонг Фу, Тайванийн Төмөрлөгийн үйлдвэрийн бизнесийн газрын дэд захирал Чэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар, Тайванийн хамтын ажиллагаа хөгжиж байгаад таатай байна. Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд “Тайванийн Үндэсний “Хааны ордон” музей …

  • 15 October

    Чингэлтэй дүүрэг: Иргэний талархалын өдөрлөг зохион байгуулагдлаа

    Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “1000 Иргэний талархалын өдөр”-ийн арга хэмжээ зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хороодын засаг дарга нар уригдан оролцлоо. Арга хэмжээгээр улс нийгэмдээ удаан жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэдээ шагнан урамшуулж, 39 дүгээр …

  • 15 October

    НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 16-нд болно. Хуралдаанаар нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Сургуулийн орчинд эргүүл ажиллуулах журам батлах тухай, Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай, МУ-ын Гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж, ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг …

  • 15 October

    Хүүхдийн найрал дууны төгсгөлийн шатны шалгаруулалт маргааш болно

    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадам”-ын анхан шатны  шалгаруулалтыг 10 дугаар сарын …

  • 15 October

    Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн нас баржээ

    2015 оны 10-р сарын 14-с 15-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 120, зөрчлийн 435 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 53 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 26, бусдын биед гэмтэл …

  • 15 October

    Махны үнэ буурч хүнсний ногооны үнэ өсчээ

    Махны дундаж үнэ 2015 оны 10-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5755 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 14.0 хувиар буюу 935 төгрөгөөр, үхрийн цул мах 10.2 хувиар буюу 885 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” …

  • 15 October

    Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаа хэрэгжиж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.БатҮүл гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд барилгын компаниудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Гэр хорооллын орон сууцжуулах төслөөс иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 77,260 иргэнийг хамруулсан  2 744 удаагийн  уулзалт, сургалтыг зохион байгуулж, 21,983 иргэнийг хамруулсан 1 099 Иргэдийн бүлэг байгуулж, …

  • 15 October

    Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс өвлийн бүсчлэлд шилжлээ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан.  Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийж байна. Үүний дагуу 10 сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус …