Нийслэл

August, 2015

  • 28 August

    Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа

    Багануурын 700 МВт-ынцахилгаан станцын Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өнөөдөр Диспетчирийн Үндэсний төв ХХК, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК Багануур Пауэр ХХК-уудын хооронд байгуулж, гарын үсэг зурлаа.  Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болох гэсэн чиглэлийг үндэслэн Монгол Улсын эрчим хүчний …

  • 28 August

    Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг танилцуулж байна

    Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжирлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний  сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлж байна. Шинэчилсэн төлөвлөлтөөр өөрчлөгдсөн автобусны чиглэлүүдийг дэлгэрэнгүй танилцуулъя. 1. Ч1 5 шар-Офицеруудын ордон 2. Ч2 Шархад -МУБИС-3,4-р хороолол 3. Ч3 Зүүн салаа-Халдвартын эмнэлэг 4. Ч4 5 шар –3. 4 хороолол- Сансрын тойрог …

  • 28 August

    Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар,  нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 чиглэлээр нэмэлт тодотгол хийх шаардлагатай болжээ.  Үүнд: Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах газрын зориулалт, байршил, хэмжээ; Иргэнд гэр бүлийн …

  • 28 August

    Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг 98 хувьтай хэрэгжүүлж байна

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2015 оны эхний хагас жилийн шалгалтын талаар хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Д.Нацагдорж танилцууллаа. Нийслэлийн дотоод аудитын албанаас нийт 719 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд сар бүр хяналт тавин ажиллаж байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн нэгдсэн үзлэг шалгалтаар нийт 76 тэрбум 58,9 …

  • 28 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 28-ны Баасан гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг: 10.30-17.30 цагт: 1-р хороо 12-р хороолол 26, 27, 28, 57, 58, 61-р байр, 22-р цэцэрлэг, Мон хангай трейд ХХК ба эдгээрийн ойр орчимд, Сүхбаатар дүүрэг 10.30-17.00 цагт: 19-р хороо БХЯ-ны амралт, Голомт хотхон, Баянбулаг, …

  • 27 August

    Иргэдийг нийтийн тээврийн цахим картаа авахыг уриаллаа

    Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах,  нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг арилгах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Шинэчилсэн төлөвлөлтөөр өдөр бүр их багтаамжийн автобусны үндсэн …

  • 27 August

    Концессын гэрээгээр Налайх дүүрэгт ахмадын сувилал барина

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Тэрээр концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харъяа агентлаг, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг үндэслэж, зургаан төслийг нэмэхээр, мөн зургаан төслийг хасахаар санал оруулсан гэдгийг онцлов. Нэмэх төслүүдэд Налайх дүүрэгт …

  • 27 August

    Б.Сэмжидмаа:3000 багшийн хүүхдийг хувийн цэцэрлэгүүд үнэ төлбөргүй элсүүлнэ

    Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа энэ үед  Монголын сургуулийн өмнөх  боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбооноос 3000 багшийн хүүхдийг үнэ төлбөргүй хамруулахаар “ Залуу багшаа дэмжье” сайн үйлсийн аян эхлүүлж байна.БГД- ийн хувийн цэцэрлэгүүдийн холбооны тэргүүн Б.Сэмжидмаатай цэцэрлэгийн хүрэлцээ, стандартын талаар ярилцлаа. -Танай холбооноос 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгт  үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна. Ямар хүүхдүүд хамрагдах боломжтой вэ? -Манай холбооноос санаачлан …

  • 27 August

    Хонины махны үнэ 510 төгрөгөөр буурчээ

    2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5660 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7005 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 5.2 хувиар буюу 450 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин”, “Баянзүрх” хүнсний …

  • 27 August

    Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологий паркийн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

    “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо. Удирдах зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны …

  • 27 August

    Барилгачдын талбайд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Барилгачдын талбай дээр шинэ ургацын хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг гаргаж байна. 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх үзэсгэлэн худалдааны гол зорилго нь иргэдэд үндэсний үйлдвэрлэгчдийн чанартай, хямд өртөгтэй хүнсний ногоог худалдаалах юм. Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн болон нийт 28 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож байна.

  • 27 August

    БНСУ-ын Сөүлийн Сонгбуг дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын Сонгбуг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Лим Тэй Гүн тэргүүтэй Төлөөлөгч, Хурлын ажлын албаны ажилтан 10 хүний бүрэлдэхүүнтэй зочид 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт албан ёсны айлчлал хийж байна. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Сонгбуг …

  • 27 August

    Энэ бямба гарагт тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд …

  • 27 August

    Газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна

    Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлсэн юм. 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлэх боломжтой. Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс …

  • 26 August

    Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ

    Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдааг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна. Дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан. Худалдааны үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын …