Улиастай – Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хаах болсныг мэдэгдье. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаан хоног хаана. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг …
Нийслэл
July, 2015
-
31 July
Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг баталлаа
Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/631 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт даалгав. …
-
31 July
Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолт боллоо
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулахаар болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлаг “Алдрын од” – оор шагнуулсан баярт үйл явдалд зориулж “Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд …
-
31 July
1957-1963 оны үеийн Улаанбаатар хотыг гэрэл зургаар харуулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Чех Улсын Парламентийн Доод танхимын дарга ноён Ян Хамаачек тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга Чех Улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Харин ноён Ян Хамаачек Улаанбаатар хоттой …
-
30 July
Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл-эрдэнэ” хамтлагт гардууллаа
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 29, 30-ны өдрийг бүрэн эрхт байдал, чөлөөт сонгуулийн тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ жилээс эхлэн жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон юм. Хамгийн анхны шагналыг “Соёл – Эрдэнэ” хамтлагт гардуулж, “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн …
-
30 July
Даншиг наадмын хөтөлбөр гарчээ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 7-9-нд болно. Ингээд наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна. “Даншиг наадам-Хүрээ цам”-ын хөтөлбөр Наймдугаар сарын 7-ны өдөр 09.00-15.00 Хүрээ жахар цамын хурал хурна. Дотоод цам харайна Гандантэгчинлэн хийдэд Наймдугаар сарын 8-ны өдөр 06.00-08.00 “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана /Итгэл, Ганданлхавжаа, …
-
30 July
Хүүхдийн амбулаторийн барилгын ханыг үлгэрийн баатруудаар чимж байна
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулаторийн барилга барьж байгаа. Барилгын ажил хурдацтай явагдаж, дотоод засал чимэглэл хийгдэж байна. Хүүхдийн амбулаторийн дотор хана, өрөө, тасалгааны ханануудыг Хүүхэлдэйн кино болон Монгол ардын үлгэрийн баатруудын зургаар чимж буй нь өнгө үзэмжийг улам нэмэгдүүлжээ.
-
30 July
Хан-уул дүүргийн XI хорооны иргэд хэвлэлийн бага хурал хийлээ
Хан-Уул дүүргийн XI хорооны гэр хороололд нийт 706 өрх айл амьдардаг. Гэвч БОНХАЖЯ-наас тэдгээрийн 182-т нь газрын гэрчилгээ олгохоор болсон аж. Тодруулбал, 305 өрх айл давхцалтай гэдэг шалтгаанаар үлдэж, ямар ч шалтгаангүйгээр 219 өрх айл хоосон үлдэх болоод байгаа гэнэ. Мөн БОНХАЖЯам тус хорооны нутаг дэвсгэрт байгаа 130 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг цуцална гэсэн боловч өнөөдрийг хүртэл цуцлаагүй, …
-
30 July
Арслантай гүүр орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанд Арслантай гүүрэнд хийсэн усан байгууламжийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал албан ёсны тайлбар хийлээ. Сүүлийн өдрүүдэд уг усан байгууламжтай холбоотой янз бүрийн сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр гарч байгаа учраас бодит байдал ямар байгааг албан ёсоор мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тэрээр онцлов. Тус усан байгууламж …
-
30 July
Нийслэлийн Засаг дарга Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн олон улсын хүндэтгэлийн хуралд таныг оролцсонд таатай …
-
30 July
“Авто машингүй гудамж” – нуудын хаяг, байршлыг тогтоолоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай А/626 дугаар захирамж гаргалаа. “Гудамж төсөл”-ийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Авто машингүй гудамж” төсөлд хамрагдах гудамжнуудын хаяг, байршлыг баталлаа. “Автомашингүй гудамж” төслийг удирдан зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Гудамж төсөлд даалгав. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 …
-
30 July
Туул голыг залуус цэвэрлэжээ
2015 оны 07-р сарын 25-ны өдөр ХУД-ийн хэмжээнд зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр сайн дурын “Хог challenge” –ын санаачлан зохион байгуулсан Туул голын цэвэрлэгээнд залуус амжилттай оролцож Туул голын ойр орчимын газрыг цэвэрлэж гарсан хог хаягдлыг ХУД-ийн ТҮТ ОНӨААТҮГ ачиж тээвэрлэлээ. Мөн 07-р сарын 26-ны өдөр Монголын Эко Машинуудын Холбооноос зохион байгуулсан Туул голын цэвэрлэгээнд тус холбооны 20 ажилтан, …
-
30 July
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Долоодугаар сарын 30-ны Пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Чингэлтэй дүүрэг 10.30-17.30 цагт: 1, 3-р хороо, 2-р 40 мянгат 1-10, 17, 19, 22, 23, 40-р байр, Итгэлт бизнес ББСБ, Махаяна уламжлалыг хадгалах төв, Мөнгөн аяга /дархан/, Дельта төв хоршоо, Исүс христийн сүм, Чингэлтэй дүүргийн …
-
29 July
Чингэлтэй дүүргийн “нэг цонхны үйлчилгээ”-гээр 7 дугаар сард 36204 иргэн үйлчлүүлжээ
07 дугаар сарын байдлаар 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 36204 иргэн үйлчлүүлж 35882 санал, хүсэлт хүлээн авч, 35861асуудлыг шийдвэрлэсэн байна. Нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 187386 иргэн үйлчлүүлж 183416 асуудлыг шийдвэрлэжээ. . Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан. …
-
29 July
Цахим картаа уншуулан автобусаар зорчиж эхэллээ
Нийслэлчүүд өнөөдрөөс эхлэн нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж ба цахим картаа уншуулан зорчих хэлбэрт шилжиж байна. Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд цахим карт унших төхөөрөмж 1100 автобусанд суурилуулаад байгаа. Иргэдэд цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллаж байгаа юм. Энэ өдрүүдэд кондукторууд мөнгө хураан авч, тасалбар борлуулалгүйгээр иргэдийг цахим картаа ашиглаж сурах хүртэл …