Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу харьяа гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ. Тухайлбал 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд 8 ханатай гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах 34 …
Нийслэл
October, 2016
-
17 October
“Маамуу нааш ир” дууг улс даяар нэг цагт, нэгэн зэрэг дуулна
Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг “Маамуу нааш ир” дуу 60 нас хүрлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу одоогоос 60 жилийн өмнө буюу 1956 онд зохиогдсон байдаг. Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшсон энэхүү дууны 60 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлуудын талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд …
-
17 October
Батлан хамгаалах их сургуулийн 95 жилийн ой боллоо
Монгол Улсын боловсролын ууган байгууллагын нэг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт “Батлан хамгаалах их сургууль” нь анх 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэгээр байгуулж байсан бөгөөд өдгөө түүхт 95 жилийнхээ ойг тэмдэглэж байна. ойн баярын хурал энэ сарын 16-ны өдөр Соёлын төв өргөөнд болж УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын …
-
17 October
ХХААХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрүүдийн борлуулалтын сүлжээг өргөтгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар тэмдэглэлд тусгагдсан үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 14 өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын …
-
17 October
Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдаж байна
Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтаар хорт хий утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах …
-
17 October
Өнөөдрөөс эхлэн Толгойт руу нийтийн тээврийн үйлчилгээ нэмэгдэнэ
Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой уулзалт хийж, Толгойтын 3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна . Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ. Тиймээс НИТХ-ын дарга Ц. Сандуй тус …
-
17 October
10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ …
-
15 October
Богд уулын 3.6 км явган аяллын замыг иж бүрэн тохижуулж дуусжээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Богд хан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замд иж бүрэн тохижилт хийж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр нийслэлийн …
-
15 October
Хоёрдугаар эмнэлгийн урд талбайд 90 гаруй нарс тарилаа
НИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил туссаны нэг нь дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хөтөлбөр юм. Энэ ажлын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарьж эхлээд байна. …
-
15 October
Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс өвлийн бүсчлэлд шилжлээ
Авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор 2012 оноос эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарынх нь сүүлийн тоогоор нь хязгаарлан хөдөлгөөнд оруулж зохицуулалт хийх болсон. Ингэхдээ дугаарын хязгаарлалтыг өвөл, зуны цагийн хуваариас хамааруулж, өөрчилдөг. НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу дугаарын хязгаарлалт өнөөдрөөс эхлэн өвлийн бүсчлэлд шилжиж байна. Ингэснээр өвлийн бүсчлэлийн цагийн хуваарь хоёр цагаар багасч, 08:00-20:00 цаг хүртэл хязгаарлагдах юм.
-
15 October
Толгойтын замын ажил 10 сарын 17-нд дуусч, нийтийн тээврийн үйлчилгээ нэмэгдэнэ
Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой уулзалт хийж, Толгойтын 3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна . Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ. Тиймээс НИТХ-ын дарга Ц. Сандуй тус …
-
15 October
“Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэлгийн уралдааныг зарлаж байна. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан хотын хөгжил дэвшилд оруулах оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршиж байгаа юм. Уралдаанд их, дээд сургуулийн I-IV курсийн оюутнууд оролцох …
-
15 October
Нийтийн тэээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн чиглэл шинээр нээлээ
Нийслэлийн Тээврийн газраас Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны Үйлдвэрийн гудамж Тэлмүүн, Тэнгэр, Ривэр стоун, Хос өргөө хотхон, Баянгол дүүрэг 1,3 дугаар хороодын Алтай хотхон, Нарны хороолол, Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны Хүннүгийн гудамж Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:61 “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол”, Ч:61/б/ “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард …
-
15 October
Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах тэмцээний эхний шатанд 71 сургуулийн 8000 гаруй сурагч оролцжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн анхан шатны шалгаруулал 2016 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд боллоо. Уралдааны анхан шатны шалгаруулалтад Нийслэлийн 8 дүүргийн 71 сургуулийн 8000 гаруй сурагчид 210 …
-
15 October
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 100 хоног арга хэмжээний хүрээнд МХЕГ-аас хоёр хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Үүний нэг нь МХЕГ, НМХГ, БОАЖЯ-ны харъяа Озоны үндэсний алба, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэрийн ашиглалтаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн байдалд хийсэн хяналт шалгалт, хаягдал утааны хийн хэмжилтийн үр дүнд дүгнэлт хийж цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл