Танин мэдэхүй

April, 2016

  • 14 April

    Хэнтэй тэмцэнэ та түүнтэйгээ адилхан болж байдаг

    Эрдэнэ-Зуу хийдийн хамба Х.Баасансүрэн/ Таны нүдэнд хэн нэгэн адгийн хог шаар мэт харагдаад түүнтэй үзэж тарна гэж бодож байвал Таны сэтгэл ч гэсэн хог шаар болоод эхэлчихсэн байдаг. Та өдөржин хоол идэхгүй гэж хүчээр хичээж өдрийг өнгөрөөвөл шөнөжин Та хоол зүүдлэнэ. Юуг хүчтэй эсэргүүцнэ түүнтэйгээ Та адилхан болж байдаг. Сөргийг л анзаараад байвал Та түүнтэйгээ адилхан болж байдаг. Бусад чамд …

  • 14 April

    Олны анхаарлыг татсан Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн барилгын суурин дээр ийм барилга барина

    Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газрыг хувьчлах дуудлага худалдааг дуулайнтайгаар хоёр ч удаа зарлаж, сүүлийн дуудлага худалдаагаар “Таван Богд Трейд” ХХК хувьчилж авсан билээ. “Таван Богд”-ын зүгээс уг газрыг хэрэв хувьчилж авах юм бол “Хас банк болон бусад хөрш байгууллагуудтайгаа хамтран илүү сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй шинэлэг, хүмүүст хэрэгтэй төслийг хэрэгжүүлж, шинэлэг загварын барилга барина гэж байв. Тэгвэл уг ажлын хүрээнд барилгын зураг …

  • 11 April

    Оросын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр тохиолоо

    2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, ОХУ-ын Агаар-сансарын хүчний харьяа “Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг”-ийн мэргэжлийн баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. 1914 оны 12 дугаар сард дэлхийн I дүгээр дайнд оролцож байсан цагаан хааны армид “Герман-Австрийн холбоотны цэрэг”-ийн аэроплан/давхар далавчтай хөнгөн онгоц/-тэй тэмцэх зорилгоор пулемёт, хөнгөн их буугаар зэвсэглэсэн салбаруудыг анх бий болгосон нь орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах …

  • 11 April

    МИГ-31БМ онгоцны шинэ рекорд

    ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 14 дүгээр армийн нисэх хүчний нисгэгчид МиГ-31БМ загварын онгоцоор 8000 гаруй км зайг 7 цаг 4 минутын хугацаанд тасралгүй туулж дэлхийд шинэ рекорд тогтоожээ. Зөвлөлтийн дөрөвдүгээр үеийн дуунаас хурдан, амдан сөнөөгч МиГ-31 онгоцыг бүтээх ажил 1968 оноос А.И.Микояны нэрэмжит зохион бүтээх төвд эхэлсэн ба туршилтын загварын анхны нислэгийг 1975 оны 9 дүгээр сарын 16-нд хийж байжээ. …

  • 6 April

    Солиотой шинжлэх ухаан: Дэлхийг үл үзэгдэгч нөмрөгөөр хучна

    Нью-Йоркийн Колумбын их сургуулийн одон орон судлаач профессор Дэвид Киппинг дэлхийг харийнхнаас хамгаалах ёстойг учирлаад тэдний хараанаас эх гарагаа нуух шинэ санааг дэвшүүлжээ. Түүний үзэж буйгаар лазерийн тэсрэлтийг ашиглан лазерийн гэрлийг задгай сансарт цацаж, дэлхийг тойруулан хучиж, сансрын хаанаас ч дурандсан харагдахааргүй болгох боломжтой гэлээ. Уг халхавч нь нарнаас дэлхий дээр ирж, буцаж ойж байгаа гэрлийг хаах аж. Профессорын үзэж …

  • 6 April

    Мартагдсан маршал Г.И.Кулик

    Аугаа Эх орны дайны эхний хэдэн сар ЗХУ-ын хувьд сүйрэл болсон юм. Зөвлөлтийн тал фашист-германы гэнэтийн довтолгоонд асар их тооны нисэх онгоц, танк, хуягт тээвэрлэгч, автомашин, их буу өртөж сүйрсэнээс гадна амь үрэгдсэн, шархдсан, олзлогдсон цэргийн тоо хэмжээ төсөөлөхийн аргагүй өндөр байв. (Германы зарим эх сурвалжаар бол нийтдээ Улаан армийн 3,6 сая цэрэг олзлогдсоны ихэнх нь дайны эхний хэдхэн сарын …

  • 1 April

    Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

    Хүмүүс нас барахын өмнө нь юунд хамгийн их харамсдаг талаар нэгэн сувилагчийн ярьсан түүхээс: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон ч сонирхолтой түүх  сонссон доо. Тэд  бүгдээрээ л  хайр,  үзэн ядалт,  айдас, догдлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн …

  • 1 April

    Султан хаан ба түүний эхнэрүүдийн түүхээс

    Нэгэн султан дөрвөн эхнэртэй байжээ. Тэрбээр дөрөв дэх буюу хамгийн залуу, үзэсгэлэнтэй эхнэртээ илүү хайртай байв. Султан түүндээ тансаг хувцас, үнэт эдлэл бэлэглэж, үргэлж бөөцийлж эрхлүүлдэг байлаа. Тэр бас гурав дахь эхнэртээ ч хайртай байжээ. Үзэсгэлэн төгөлдөр тэр эхнэрийнхээ гоо сайхныг бүгдэд гайхуулахын тулд гадаадын орнуудаар дагуулан явдаг ч нэг л өдөр түүнийг орхиод өөр нэгэн дээр оччих вий гэж …

  • 1 April

    Хар ус хүнд өгдөггүйн учир

    Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье. Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин: – Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж …

March, 2016

  • 30 March

    Амжилттай яваа компани бүр нууцтай байдаг

    Paypal-ийг үүсгэн байгуулагчдын нэг Питер Тиэлийн бичсэн “Тэгээс нэг рүү” ном өнгөрсөн жил борлуулалт сайтай байж, хамгийн шилдэг бизнесийн номуудын нэгээр шалгарсан билээ. Түүний бизнесүүдэд хандсан зөвлөгөөг үндсэндээ: 1. Монополь бай 2. Зах зээлд гарах цагаа зөв ол 3. Өөр ямар ч компанид байхгүй нууцтай бай 4. Багаа зөв бүрдүүл 5. Хамтын ажиллагаа, бүтээлч байдлыг өрдөх уур амьсгалыг бүрдүүлж, тэгээд …

  • 30 March

    Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавъяат хуульч, Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин,   Дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн  мэндэлсний 110 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Гадаад хэргийн яаманд болов. XX зуунд Монгол улсын хилийг албан ёсоор хөрш хоёр  улстай тогтоож, олон улсын баталгаатай болгох явдал онцгой ач холбогдолтой зүйлийн нэг байв. Улсын хил бүрэлдэн тогтох нь түүхийн урт хугацаанд хөрш орнуудын …

  • 26 March

    Марко Поло монголчуудын тухай

    Марко Поло 1257- 1324 онуудад амьдарч байсан Италийн аялагч байв. Марко Полог идэр залуу үед улс  орнуудын  харилцаа  холбоо  өнөөгийнхтэй харьцуулахын аргагүй байлаа. Цай, торго гэх мэт эд зүйлс худалдан авахын тулд Хятад болон Перс (одоогийн Иран улс) рүү аялах хэрэгтэй болдог тийм үе  байв. Марко Поло арван тав зургаан  нас хүртлээ эцэгтэйгээ уулзаж байгаагүй нэгэн.  Учир нь түүний эцэг …

  • 19 March

    Өнөөдөр “Эх дэлхийн цаг” тохионо

    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-ний 20.30-21.30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг “Эх дэлхийн цаг” тохионо.  “Эх дэлхийн цаг” нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утгыг илэрхийлдэг хөдөлгөөн юм.  Анх 2008 онд Австралид өрнөсөн “Эх дэлхийн цаг” аянд зургаан тивийн 36 сая …

  • 1 March

    Өмнөговь аймагт 60 орчим цоохор ирвэс нутагшиж байна

    Дэлхийн хэмжээнд 4300 орчим тоо толгой байгаа цоохор ирвэсийн 60 нь Өмнөговь аймагт байгааг дүрс бичлэгийн тооллогын тусламжтай тогтоосон байна. Тухайлбал, Гурвантэс сумын Тостын нуруунд 26 бие гүйцсэн ирвэс, зургаан зулзага буюу гүем нийт 32-34 ирвэс, Сэврэй сумын Сэврэй ууланд нас бие гүйцсэн 17 ирвэс байгаагаас нэг эм ирвэс, хоёр зулзагатай, Ноён сумын Хүрэн ханын хэцэд зургаан бие гүйцсэн ирвэс, дөрвөн зулзага байгаа нь тогтоогджээ. Ирвэсэнд камер зүүх …

February, 2016

  • 29 February

    Хүүхдийн нэрийг бүтэн заяатай яваг гэж бүтнээр нь дууд

    Ахмадууд бидэнд хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө нэрийг ч бүтэн дуудаж бай хэмээн сануулдаг. Ийн сануулах, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй муу ёроос цээрлэж буй чин санааны хэрэг. Бидний эцэг эхчүүд хүүхдээ өхөөрдөн нэрийн …