Утга зохиол

July, 2016

  • 20 July

    Монголынхоо нэрийг гаргах оюуны бүтээлд саналаа өгч нэгдээрэй!

    Амазоны “Kindle Scout” номын агентлаг “Очир эрхшээгч” номыг маань зөвшөөрч бүтэн сарын хугацаатай ном хэвлүүлэх эрхийн төлөөх санал асуулганд оролцуулах болсон юм. Эл ном хэвлүүлэх санал асуулганд “Очир эрхшээгч” роман маань 18 хоног явж байна. -Би энд хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна. Миний ном бол Амазоны номын ертөнцөд огт танил биш ном. Учир нь : Би Ази, Ази азидаа Монгол …

  • 11 July

    Чадлаа /Хошин өгүүллэг/

    Газрын дарга царайгаа барайлган, -Үгүй, би зөвшөөрч чадахгүй, надад тийм эрх хаана байна! хэмээн хашгирлаа. Яаж ч гуйж гувшаад зорьсон хэрэг нь бүтээгүйд урам нь хугарсан гурван ажилтан өрөөнөөс гарлаа. Тэгтэл эдгээр хүмүүстэй зөрж нарийн бичгийн дарга бүcгүй орж ирээд даргадаа дугтуйтай бичиг өгөв. Дарга түүнийг нь алгуур нээн үзсэнээ суудал дээрээ өндөсхийгээд баяртайгаар урт амьcгал авч, -Тфу! Энэ өдрийг …

  • 11 July

    Б.Лхагвасүрэн: “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам” шүлэг

    Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Цэцэг нар хоёртоо бахардсан наадам Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам Наадамчдьiн зулай дээр Нар голлон халуун байсан ч Элбэг дээл шиг Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн Дан эмжээртэй Даалимбан дээлнээс минь Даавууньi шинэхэн үнэр Сэнгэнэх нь даанч сайхан. Над шиг гоё хүнгүй Тэр жилийн наадам Нар хур тэнцсэн Тэр жилийн наадам. …

  • 2 July

    Х.Тэргэл: Эцэг

    /богино өгүүллэг/ Хашааны завсраар шагайхад байшингийн яндангаас цэнхэр утаа олгойдож, сайхан хоолны үнэр хамар цоргино. Тэр сайхан үнэр бол эцгийн толгой шийр хуйхалж, бас төмс гурил хамтад нь жигнэж, дөнгөж гарангуут нь ногоон сонгино, өөрийн гараар түүсэн халиарыг цацаад дахин хэсэг тагласны эцэст ээж, дүү бидэнд хувь хүртээн огтолж өгч, инээд алдан иддэг манай гэрийн хагас сайн өдөр бүрийн дүр …

June, 2016

  • 27 June

    Зүрх /Сургамжит өгүүллэг/

     Нэгэн нарлаг өдөр залуухан сайхан эр хотын төв талбай дээр зогсоод хавь ойрд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хэмээн бардамнаж байлаа. Түүнийг тойрон зогссон хүмүүс түүний зүрхийг үнэн голоосоо гайхан биширнэ. Үнэхээр ч зүрхэнд нь ямар ч нугалаа, шарх зураас байхгүй гайхалтай төгс зүрх байв. Тиймдээ ч цугласан олон бүгд л хэзээ нэгтээ харж байсан зүрхнүүдээс хамгийн сайхан нь залуугийнх гэж …

  • 20 June

    Эхийн сэтгэлээр хүүдээ захих захиас

      Хүүтэй хүн бүрт зориулжээ… Эрээн бараантай хорвоогийн замд бүдчиж явахдаа Эрдэнэс олсон би азтай хүн Энгэрт минь зүүгдэх нэг насны гоёлоо Энэ орчлонгоос хүртсэн би жаргалтай хүн Хэвлийдээ тээсэн арван сарын минь хугацааг Хир удаан амьдрахаар биш хэн болсноороо нөхөж төлөөрэй миний хүү Хэлж жишээлж зүйрлэмгүй төрөлтийн их өвдөлтийг Хэнгэргийг минь цоортол дуулгах сайн мэдээгээр шагнаарай миний хүү Даргын …

  • 18 June

    Эцэг эхийн захиас (Сургамжит өгүүллэг)

    Улаанбаатар хотын захын хороололд дутах зүйлгүй элэг бүтэн аав ээжийн хайранд бүүвэйлэгдсэн Нямаа хэмээх гэнэн эрх хүү амьдардаг юмсанж. Түүний амьдралын эхлэл буюу бага балчир нас нь бусдын л нэг адил, аав ээж нь түүнийг айлын хүүхдүүдээс дутуугүй өсгөж торниулсан хэдий ч хүү нь үргэлж дураараа аашлах, аав ээжээсээ үг сонсох дургүй нэгэн атлаа зөөлөн гэнэн зориг муутай л нэг …

  • 6 June

    “Трэнд” болох брэнд

    Залуус өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо “өмсч” болох нь. Та гайхаж байна уу. Тэгвэл уншигч танд цоо шинэ “Трэнд” брэндийг танилцуулж байна. Дизайнер Цэрэндолгорын санаачилгаар зургаан залуус нэгдэж, “Трэнд” хэмээх Монгол брэнд урлажээ. Гар, ганзага нийлсэн Монгол залуусын анхны бүтээгдэхүүн олон удаагийн угаалт, эдэлгээ даах чадвартай даавуун футволк байх ажээ. Энэ брэнд жирийнхээс тэс өөр хэмээн өөрсдийгөө тодорхойлж буй. Учир …

May, 2016

  • 25 May

    Шувууны үүр хөндөөд хараалд идэгдэж, өрөө хүртэл “шувуу” болжээ

    Говь нутгийн жижиг суманд итгэхийн аргагүй ч ийм нэгэн явдал болжээ. Жигтэй сонин явдлыг нүдээр үзэж, өөрийн биеэр айдас хүйдсийг нь тээж явсан амьд гэрч нь байна. Тэднийх сумын төвийн ойролцоох “Тэжээлийн фонд” нэртэй баахан юм хураасан том хашааг манадаг байжээ. Яг хаяа дэрлэсэн хөрш айл байгаагүй ч холхон саахалтын зайд хэд хэдэн айл байж. Гурван охин нь хичээлдээ явж, …

  • 20 May

    Та үүнийг уншаад уйлахгүй байж чадах нуу

    Гэргий минь биднээс хагацан одоод дөрвөн жил өнгөрчээ. Одоо хэр нь түүний минь хоосон орон зай асар ихээр үгүйлэгдэнэ. Нэг өдөр томилолтоор өөр хот руу явах болоод хүүдээ өглөөний цай ч бэлдэж өгч чадалгүй яваад орой нь ядарсан амьтан гэртээ орж, пиджакаа тайлж шидээд орон дээр хэвтлээ. Гэтэл нэг юм асгарах шиг болоод хартал гоймонгийн улаан шөл гоймонтойгоо холилдон хөнжил …

  • 14 May

    Яруу найргийн цаг: Дарви нутаг минь

    Сутай хайрхны цасыг ханзарлаа гэж сонсохгүй ээ Сүүн голын усыг татарлаа гэж дуулахгүй Суутай түмэн ард нь улс орондоо хүндлэгдсэн Уугуул нутгийнхаа сайхныг дуулж би бахдана аа Аавын гэрийн бууцыг арцаар би анхилууллаа Ээжийнхээ төрсөн бууцыг сүүгээр би мялаалаа Эх болсон Дарвиа сэтгэлээрээ би ерөөлөө Ийм л сайхан нутагдаа гэж түмэнд би сайрхлаа. Хайрхан уулынх нь оргилд тэнгэрийн тэнгэрийн шувууд …

  • 5 May

    Э.Үржинханд: Атаархал

    …Бачимдсан салхи галзууран уурлаж, эцэс төгсгөлгүй шуурав. Нүүр нүдийг ороолгон балбаж улам чангаар: “-Би үүнээс өндөр, томоос том цэцэг тарина.” гэж исгэрэн шүгэлдэнэ. Хамаг навч цэцэгсийг гөвж, өвс шороо, ер нь хийсгэж болох юуг ч болов хуйлруулан хамж улам дээшилсээр. Тэгэвч тэнгэрийн хязгаарт хүрч чадахгүйдээ бухимдан цамнаж, буцаагаад түүнийгээ дэлхийгээр нэг тарааж хаяв. Чингээд ядарсандаа нам гүм болж хааяа нэг …

April, 2016

  • 27 April

    Хятадуудын дургүйг хүргэдэг Монголын нэгэн түүх

    Монголын түүхэнд гайхамшигт олон үйл явдал тохиолдож байсан билээ. Түүн дотроос миний санаанаас гардаггүй бахархалт үйл явдал бол Монголд их хэмжээний цэргийн хүчээр халдан довтлоод салам цохиулж үндэсний гутамшигт түүхтэй үлдсэн Мин улсын үеийн хоёр үйл явдал санаанаас огт салахгүй байдаг юм. Энэ хоёр түүх миний хувь Монгол цэргийн байлдааны чадварыг ихэд харуулсан гайхамшигт үйл явдал яах аргагүй мөн. Энэ …

  • 20 April

    10 настай 200 ном уншсан охин

    “Номтой хүүгийн мөрөөдөл” аяныг эхлүүлж, ном уншингаа боргол шимж, амттан зооглон номонд шимтэн, дурлагсдад зориулан, яг л гэртээ ном уншиж буй мэт орчинг бүрдүүлэхээр “The Book Cafе Mongolia” төслийг эхлүүлэн, ажил хэрэг болгон яваа Б.Базарсүрэнгийн цахим нийтлэлийг энэ удаа онцоллоо. “10 хүрэхгүй насандаа 200 гаруй ном уншчихаад буй 24 дүгээр сургуулийн 2а ангийн сурагч Д.Саран-Ирээдүйд Нацагдоржийн тэмдэг, үнэмлэх гардуулж, мөн …

  • 19 April

    Миний үл таних хатагтай ”Дон” Жуана

    Би ханхай хоосон өрөөнийн мухарт дороос жиндэх нимгэн гудсан дээр тааз өөд гөлрөн хэвтэхдээ тэр бүсгүйг цагдаагийн газарт мэдэгдэх үү, байх уу? хэмээн бодож байлаа. Гэвч нүдээ анихаар нөгөө бүсгүйн нүцгэн мөр, тонтгор өгзөг нь харагдаж, чихэнд тачаангуй инээд, урин хонгор дуу нь сонсогдоно. Түүнтэй энэ дөрвөн хананы дунд сар гаруй амьдарсан богинохон хугацаа надад жаргалын амтыг мэдрүүлэх мэт дотор …