Өнөөдөр та бүхэндээ МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч П.Батнайрамдалын “Бөөгийн толь” өгүүллэгийг хүргэж байна. Энэ явдал тун санамсарүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа. Амралтын өдөр биш ч захын хашаа хонины хашаанаас ч илүүтэйгээр хүнээр завсар зайгүй чигжээстэй. Хоёр гартаа тор дүүрэн …
Утга зохиол
October, 2013
-
1 October
Тавхан хором \өгүүллэг\
Өнөөдөр та бүхэндээ Э.Үржинхандийн “Тавхан хором” өгүүллэгийг хүргэж байна. Энэ өгүүллэгт үрээ алдсан эхийн шанлал болоод сэтгэлд үлдсэн харуусал насан туршид даган явдаг гэдгийг нэгэн гунигт явдлаар харуулжээ. Тавхан хором -Ердөө хэдхэн хоромд…, алхсан мөрийг нь хүртэл ор сураггүй алдчихсан юм шүү дээ гээд Далай гараа зангидсанаа нүүрээ даран хоолой нь зангирахад Очироо архи хундагалангаа: -Харин тийм, ёстой хачин юм …
September, 2013
-
30 September
Өөдрөг үзлийн дууль \өгүүллэг\
Өнөөдөр та бүхэндээ “Утгын чимэг-2008” богино өгүүллэгийн наадмын шилдэг бүтээл С.Пүрэвийн “Өөдрөг үзлийн дууль” өгүүллэгийг хүргэж байна. Энэхүү өгүүллэгт ээждээ шоронгоос захиа бичиж суугаа хүүгийн ухаарал, хүсэл мөөрдлийн тухай өгүүлнэ. Өөдрөг үзлийн дууль Сайн байна уу ээж ээ. Хүү чинь өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Тэгэхдээ энийг надаас өөр энд хэн ч тэмдэглэхгүй бас хэн ч мэдэхгүй. Харин цагаан …
-
29 September
Яруу найраг: Нутгаа санаад…
Борхон зүрх минь хааяа хааяахан Бодлын хээтэй нутгийнхаа зүгт Булиглан догдлон яараад л байх чинь ээ Буурал бууралхан хэдэн толгод минь Бойтгон хонхтой муу хүүгээ дуудаа юм байлгүй дээ Аргагүй дээ би тэднийхээ Ар өврийнх нь шороог мөлхөн, хөлхөж Амталж өссөн болохоороо Хүй дарсан хэдэн чулуугаа Хормой бэлээр нь өрж өссөн болохоороо Төөрөг тавилангийн эрхээр Хүмүүн заяаг эцэслэхийн цагт Таныхаа …
-
28 September
Совин \өгүүллэг\
Өнөөдөр та бүхэндээ “Утгын чимэг 2009” наадмийн тусгай байранд орсон Энхцэцэгийн “Совин” өгүүллэгийг хүргэе Совин Дуучин залуугийн чамин машиныг буйдхан хотынхон шохоорхоно. Одмааг тэр этгээд дүр төрхтэй, гангамсуу дуучин залуутай гэрээс гарч ирээд хээвнэг хөтлөлцөн алхахад: -Орцны үүдэнд хов ярин суудаг хүүхнүүд хачирхсан байдалтай харцгаалаа. Шуугианы эзэн дуучин залуу Одмаатай их л дотно алхаж явснаа гэв гэнэтхэн хар хурдаараа гүйн машиндаа …
-
1 September
Сургамжит өгүүллэг: Ухаарал
Нэг залуу томоохон компаний менежерийн ажилд орохоор ярилцлагад оржээ. Компаний захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа инн асуужээ. -Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу? -Үгүй. -Аав чинь төлбөр төлдөг байсан уу? -Үгүй. аав минь намайг нэг настай байхад өөд болсон. ээж л төлдөг байсан. -Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ? -Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө …
July, 2013
-
26 July
Г.Баярсайхан нарын төлөөлөгчид Тайваньд Монголын нууц товчооны эх хувилбартай танилцжээ
Чуулганы хуралдаан завсарласан ч зарим УИХ-ын гишүүд дотоод, гадаадад албаны ажлаа амжуулсаар яваа ажээ. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн А.Ганбат, С.Бямбацогт нарын хамт Тайвань улсад ажлын айлчлал хийгээд ирсэн байна. Айлчлалын хүрээнд Тайванийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн технологиор боловсруулах тоног төхөөрөмжтэй танилцжээ. Мөн гишүүд айлчлалынхаа хугацаанд Тайванийн …
-
9 July
Б.Галаарид Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор шагнууллаа
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль хүртээв. Тэдний дотор Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Монголын урчуудын эвлэлийн …
-
6 July
Уул хайрханы тайлга, тахилгын тухай нэн ховор бүтээл хэвлэгджээ
Яруу найрагч,сэтгүүлч Г.Төрмөнх, Ховд их сургуулийн багш буддын гүн ухаан судлаач, доктор А.Батсуурь нарын Өндөр Хөхий уулын төрийн тахилгатай холбогдуулан туурвисан “Дээр тэнгэрийн ахуй – Дэргэд агчийн сэтгэл” ном уншигчдын гар дээр очлоо. Энэ бүтээл нь уул хайрхад болон газар лусыг тахиж тайхын учир холбогдол, үүсэл язгуур, өдгөө цагт үүнийг хэрхэн уламжилж авч явж байгаа байдал, түүнчлэн энэхүү ёс үйлдэлтэй холбоотой өнөө …
June, 2013
-
23 June
Алимны мод /сургамжит өгүүллэг/
Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж : – Өвгөн гуай, та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув. Өвгөн хариуд …
-
9 June
Мөрөөдлийн хайр /өгүүллэг/
Халиунаа шахалдаж чихэлдэн байж арай ядан автобусанд ороод цүнхээ онгойлготол түрийвч нь байхгүй байлаа. 500 төгрөгтэй байсан түрийвчээр яах гэсэн юм болдоо. Ядарсан оюутны түрийвчэнд юу л байв гэждээ гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн бодож зогстол кондуктор – Алив билетээ үзүүл эсвэл мөнгөө гэж шаардан хэлэв. Халиунаа нулимсаа барьж ядан – Эгчээ би түрийвчээ алдчихлаа – Та нарын худлаа үгэнд хэн итгэдэг юм. Битгий …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл