Утга зохиол

April, 2014

  • 9 April

    Галидасын Үүлэн Зардас

    Хайр сэтгэл болоод санасан сэтгэл, агуу хайрын зуучын тухай алдарт Галидасын Үүлэн Зардас зохиолын тухай сонсоогүй хүн ховор бизээ. Энэхүү зохиолын талаар багахан тайлбар оруулая. Таалан соёрхоно уу. Санскрит хэлээр Мегхадүүта (Мегха нь үүл, Дүүта нь элч зардас, эсвэл хайрын зууч) хэмээх энэ найраглал нь Энэтхэгтээ ховор, бүрэн гүйцэд судлагдаагүй санскрит утга зохиолын дурсгалтай холбоотой зохиол юм. Зохиолын эх нь …

  • 4 April

    Чемоданд юу байгаа вэ?

    Чемодан Залуу өөрийгөө нас барсан гэдгийг мэдээд бурхан түүн рүү ойртон ирж явахыг харлаа. Бурхан гартаа нэгэн чемодан барьсан байв. Бурхан: За хүү минь явах цаг боллоо. Гайхаж балмагдсан залуу: Одоо юу? ийм хурдан уу? надад хийж дуусгах, төлөвлөсөн зүйл зөндөө байна … гэж хариу хэлэхэд Бурхан: Уучлаарай хүү минь явах цаг болсон байна гэв. Гэтэл залуу таны гарт байгаа …

March, 2014

  • 27 March

    ЮНЕСКО-гийн шагналыг монгол эмэгтэй гардлаа

    Булган аймгийн Могод сумын иргэн Ц.Уранцэцэг “Эрүүл, аз жаргалтай байхын нууц” өгүүллээрээ ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, Токиогийн Технологийн Институтээс зарласан Ази Номхон далайн кино, өгүүллийн уралдаанд шалгарч тус институтээс олгож буй “Электрон ном уншигч”-ийн эзэн болж, ЮНЕСКО-Бангкокийн нэрэмжит шагнал хүртлээ. Тэрбээр улсад 34 жил ажилласан бөгөөд 14 жил бага ангийн багш, түүнээс хойш 20 жил Боловсролын газрын Бага боловсролын …

  • 26 March

    С.Ганбаатар гишүүн шинэ номын нээлтээ хийнэ

    УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт ирэх баасан гаригт “Интер” номын дэлгүүрт болох нь ээ. “Интерном”-ын дэлгүүрт 11.00 цагт болох уг нээлтэнд  хүрэлцэн ирсэн эхний 100 хүнд зохиогч маань гарын үсэг бүхий номоо үнэгүй өгч гэнэтийн бэлэг барих гэнэ. Нээлтийн үйл ажиллагаанд улстөрчдөөс гадна иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирэх гэнэ. Түүний энэхүү ном …

  • 18 March

    Б.Лхагвасүрэн: “Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна”

    Лхагвасүрэн: Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ. …Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж …

  • 16 March

    Хээрээс толь олвол авдаггүй гэдэг /баримтат өгүүллэг/

    Эрт дээр үеэс уламжлагдаж, залгамжлагчаа эрж явдаг зайран удганы сахиус байдаг л юм гэлцдэг. Үе тасарч залгамжлагчгүй удсан бөөгийн хэрэглэж явсан эд зүйлс нь хаягдаж гээгдэн зарим сүжиггүй хүний гараар орж устаж үгүй болдог ч байж мэдэх юм. Тийм бөөгийн хэрэгслээс олж өөртөө далд увидастай болсон тохиолдол цөөнгүй аж. Баруун аймаг руу явдаг төв замын дагуу Тариатын жижигхэн суурин байгаад …

  • 8 March

    Ээжийн тухай тэмдэглэл /өгүүллэг/

    Хавар ирчихсэн, ай яасан хонгорхон байна вэ. Нойрссон цагаан цас гэнэт дуу шуу орон, ар араасаа хөгжилдөн хөөцөлдөх хүүхдүүд мэт гудамжаар урсан хоржигнож, залуухан наран авхай хаврын ягаан мишээл тодруулан гялбана. Цэнхэрлэг огторгуй гэгээ татуулан алсрах нь үлэмжийн үзэсгэлэнтэй бөгөөд сэтгэлийн билэгдэл мэт аяандаа түүн лүгээ татагдана. Ирж яваа цагийн урь өгөөмөр хийгээд байгалийн энгүүн, өршөөлт тул амьтан бүр аясаар …

January, 2014

  • 18 January

    Шүлэг, яруу найраг: Эр хүн та уйлах эрхтэй…

    Дусал цус нь нулимс болсон аниргүйн хорвоод Дурлалдаа шатан явсан эр хүн та уйлах эрхтэй Дурлаад хаягдах амьдралын харгуйг сөрөхдөө Дутуу тавиландаа шаналан эр хүн та уйлах эрхтэй… Хатуу амьдралын даваанд бүдчих аавын хүү Хорвоод үрээ харж амьлаагүй эр хүн та уйлах эрхтэй Хан хорвоод бүүвэй аялах дутуу заяагаа зүхэж Хориод яахавдээ сэтгэлээ онгойлго эр хүн та уйлах эрхтэй… Тэмтчээд …

December, 2013

  • 4 December

    Ш.Чоймаа багш дууны шүлэг бичжээ

    Ш.Чоймаа багшийн зохиосон удахгүй дуу болон мэндлэх гэж  байгаа  “Хан тэнгэр эцэг минь ниргээч” шүлгийг хүргэж байна. Нутаг ус, эх болсон газар шороог маань ухан сэндийчиж байгааг  хараад Их номын хүмүүн хүртэл сэтгэлээ чилээн  арга ядахдаа    шүлэглэн сууна.   “Хан тэнгэр эцэг минь ниргээч…” Мөнх тэнгэрийн онгон сахиустай Мөргөж шүтдэг хайрхан уулсыг минь Мөнгө зүүдэлсэн мөлхөө дээрэмчид Мөрлөн малтсаар, мөхөөн хөнөөх …

  • 3 December

    Шинэ хүргэнийг сорьсон нь… /сургамжит өгүүллэг/ +18

    -Би их азтай хүн шүү… Нэг охинтой бүтэн жил үерхэж байгаад саяхан бид гэрлэхээр шийдсэн юм. Хоёр талын аав ээж, ах дүү нар бидний саналыг дэмжиж бүх юм сайхан байв. Найз охин маань хөөрхөн зантай, ажилсаг, өөлөх муу юм байхгүй л дээ. Ганцхан сэтгэл өвтгөсөн юм бол түүний, өөрөөр хэлбэл миний сүйт бүсгүйгийн охин дүү байв. Тэрээр үргэлж богино банзал …

  • 2 December

    Дэлхийн агуу сэтгэгчид /цуврал/: ПИФАГОР /Pythagoras, НТӨ 570-490/

    Намтар:  Энэ нэрийг та бүхэн  дунд сургуульд суралцаж байхдаа нэг бус удаа геометрийн хичээл дээрээс Пифагорын теорем гэдгээр сонсож байсан биз ээ. Грекийн Самос арал дээр худалдаачны гэр бүлд төрсөн. Бага наснаасаа эхлэн хөгжим, уран зураг, биеийн тамир сонирхож байсан бөгөөд үүнд нь тухайн үеийн шилдэг багш нар хичээл зааж байжээ. Идэр залуу насандаа геомерт, математик, одон орон зэргийг сонирхон …

November, 2013

  • 2 November

    Ядуу тарчиг амьдарлаасаа ичээгүй ч архичин ааваасаа дэндүү их ичдэг байсан

     Энэ архи гэдэг өнгөгүй ус шиг шингэн зүйл яг юу юм бэ?. Буян заяаны гомдол дунд бурхны бэлэглэсэн рашаан уу?  Эсвэл зовсон нэгэнд жаргал бэлэглэж. Жаргасан нэгний жаргалыг дэврээгээд буцан одохдоо булай бүхний ирмэгт аваачиж хаядаг хорлогч уу. Эсвэл бурханы шилэнд хорисон чөтгөр шулам уу. Яагаад энэ зүйл ийм их хүч чадалтай байдаг юм бол. Архи гэгч энэ эд  шилнээсээ …

  • 1 November

    Хорсол \өгүүллэг\

    Гэрт хав харанхуй. Дэнхийсэн том таван өрөө орон сууцанд Ариунаагаас өөр хэн ч байсангүй. Хотын амьдрал ч энэ шөнө хөл хөдөлгөөн багатай эл хульхан нэг л ёозгүй. Зэргэлдээ орон сууцнуудын цонхнуудын гэрэл ч гэсэн тэр аяараа унтраалттай байх аж. Мэр сэр ганц нэгхэн цонх гэрэлтэй харагдах нь энгүй их далайд хаа нэг тааралдах арал мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ариунаагийн нойр бүр …

October, 2013

  • 30 October

    Хонзон \ өгүүллэг\

    Өнөөдөр та бүхэндээ Д.Норовын Хонзон өгүүлэгийг хүргэж байна. Явган ширээн доор хэвтээд халз өмнөөс ширтэн байгаа хар нохойн, том хүрэн нүдийг Чулуун сая л анзаарлаа. Yл цавчрах тэр нүд, нохойн нүд огт биш байлаа. Тэр нохой Чулууныг гар, хөлөө хөдөлгөх төдийд хяламхийвч Дэмчигийг ширтээстэй, ер үл хөдлөх аж. Дэмчиг, буйданд зэрэгцэн суусан гангар шаазан шиг хэврэг цагаан бүсгүйн санчигны үсийг …

  • 29 October

    Заяаны хань \өгүүллэг\

     Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм. Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг …