Утга зохиол

December, 2016

  • 12 December

    Архичны эхнэрийн хүүрнэл

    10 дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах… Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдохоо ч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн …

November, 2016

  • 12 November

    Улаан лиш цэцэг /өгүүллэг/

    Зуны халуун өдрүүд өнгөрөх тусам сэтгэлийн гүн дэх хөөрөл улам ихсэж байлаа. Цэрэгт явах өдөр улам ойртож байлаа. Харин өнөөдөр юу ч хийх сонирхол төрөхгүй нэг л уйтгартай байлаа. Тиймээс сэтгэлээ сэргээж тайвшрахын тулд суух дуртай номын сан руугаа явлаа. Номын санд ороход өөдөөс угтдаг нам гүмд миний сэтгэл тайтгарлыг олдог юм. Урьдых шигээ тавиуруудын дундуур явж энэхүү түүхийн эхлэлийг …

  • 11 November

    Уучлах гэдэг ямар сайхан гээч.. /сургамжит өгүүллэг/

    Амьдралдаа зөвхөн ганцхан удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш.Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа.Тар үед одоо нэрийг нь сайн санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа.Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй ойлгуулсан юм. Нэгэн бямба гарагт би хэдэн найзуудтайгаа …

  • 5 November

    Солонго сэтгүүл, сонин Монгол Улсын Үндэсний номын санд тавигдлаа

    Солонго сэтгүүл, сонин Монгол Улсын Үндэсний номын санд тавигдлаа. Арван нэгдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан хоёр дахь удаагийн “Солонго өдөрлөг”-ийн арга хэмжээний чухал агуулга болох Монгол Улсын Үндэсний номын санд хандив өргөх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр Солонго мэдээллийн төвийн эрхлэгч Л.Наранхүүгээр ахлуулсан хамт олныг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал …

  • 5 November

    Амлалт /өгүүллэг/

    Нэгэн бүсгүй найз залуугын хамтаар кино театрын хүлээлгийн өрөөнд кино эхлэх цагыг хүлээн элдэвийг ярин сууна. Бусад үзвэрүүд эхэлчихсэн олон хүн холхилдоод байсангүй гэхдээ шинэ киноны нээлт юм гэсэндээ басчгүй хүмүүүс цуглачихаж. Сүүлийн үед кино гээч зүйлээс хөндийрчихсөн байсан бүсгүй маань эхлэх цагийг тэсч ядан хүлээсээр. Гэтэл нэгэн зүс таних хүн харагдах шиг боллоо, олоон жилийн өмнө харж байсан хүн. …

  • 4 November

    Эгшигт хайрцаг /өгүүллэг/

    Ягаан өнгийн туузаар чимэглэсэн нандин бололтой хайрцгийг эвтэйхэн нээхэд бүсгүйн гар дээр хоёр жижигхэн хос хүүхэлдэй эргэлдэн бүжиж эхлэв. Жин жин жин…эгшигт хайрцагнаас ид шидийн үлгэрийг санагдуулам хөгжим хөвөрнө. Ялангуяа эл бүсгүй энэ хайрцгийг нээх болгондоо нэг л гүнжээр өөрийгөө төсөөлдөг. Хунт нуурын Одетта. Зүүсэн үсний даруулганаасаа ялгагдах юмгүй цагаан царайтай, дүрлэгэр нүдтэй энэ жижигхэн бүсгүй театрын тайзны ирмэг дээр …

  • 1 November

    Жинхэнэ хайрын эзэн /өгүүллэг/

    Салъя, хоёулаа ер нь л бүтэхгүй юм байна, дахиж битгий залгаарай гэж түүний шийдэмгий хэлсэн үг чихэнд дүнгэнэн холдож ойртох нь тэртээ тэргүй хэцүү байхад улам ч дордуулан зүрхийг нь зүүгээр шивэх мэт өвтгөнө. Юу буруу хийснээ бодоод бодоод олсонгүй, өөртөө байгаа бүх л зүйлээ дуслын чинээ хармын сэтгэлгүйгээр ганцхан түүнд л зүриулж байсансан. Түүнийг би хайраар дутаал уу? үгүй …

October, 2016

  • 29 October

    Хясааны нулимс /сургамжит өгүүллэг/

    Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ. Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг л өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав. Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг ороод хамаг …

  • 28 October

    Би биш чи л жинхэнэ ядуу хүн /сургамжит өгүүллэг/

    2 залуу зэргэлдээ амьдардаг байжээ. Тэдний амьдрал тэмээ ямаа шиг ялгаатай юмсанж. Нэг залуу нь эд хөрөнгө, мөнгө төгрөг, эрх мэдэл албан тушаал гээд цөм байхад нөгөөх залуу нь ядуу тарчигдуу амьдралтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдардаг байж. Баян залуу дутагдах гачигдах зүйлгүй хангалуун амьдардаг хэдий ч түүнд гэр бүл үр хүүхэд гэх зүйлгүй, харин ядуу залууд хайрлах хань, асрах …

  • 22 October

    Шүүдрийн дусал /өгүүллэг/

    Саяхан л битүү бүрхэж байсан хар үүл хаашаа ч юм замхран арилж, улбар туяа татсан уудам хөх тэнгэрт ганц нэг одод гялтганана. Оройн наран баруунаа хэлбийн өдөржин барайж байсан тэнгэр ойнгойход ойрын хэдэн өдрийн бороог “зогсоосой билээ” хэмээн хүсэн хүлээж байсан Очир хүүгийн сэтгэл давхар цэлмэх шиг болов. Уулын оройгоод шингэх нарыг нүд алдан харж зогссон Очир ээжийнхээ дуудах чимээнээр …

  • 7 October

    Оросын уран зохиол орчуулагчдын 4-р их хуралд оролцсон минь

    “Огонёк” лугаа золгосон минь Москва хотноо Оросын уран зохиол орчуулагчдын 4-р их хуралд оролцохоор болж, Чингис хаан нисэх буудалд Аэрофлотын SU 331 онгоцонд суухаар хоолойгоор явж байтал ширээн дээр тавиастай орос хэвлэлийн дотор туйлын танил “Огонёк” байж харагдахад яаран авав. “Огонёк”…Миний анх сургуульд орж ахуйд аав маань энэ сэтгүүлийг захиж авдаг байсан юм. Өнгөрсөн зууны 50-иад оны эхээр хөдөөгийн сургуулийн …

September, 2016

  • 25 September

    Утга зохиол: Хожуу ухаарал /өгүүллэг/

    Манайх Долгор эгчийнхтэй хамт олон жил айл саахалт явсаар бараг ах дүүсээс илүү дотно болсон юм. Толгодын дунд хоёр бор гэр утаа суунаглуулж, нүүсэн ч, суусан ч хамт дөрвөн улирлын нүүр үзнэ. Долгор эгчийн ганц хүү Дорж гадаадад дээд сургуульд яваад гурван жил болж байлаа. Сургуульд явсан анхны жил захиа их бичдэг байв. Захиа ирэх бүр Долгор эгч надаар дуудуулна. …

August, 2016

  • 29 August

    Найрсаг соёлын ажиллагаа-Нөхөрлөлийн нандин холбоо

    Хятад улсыг танин мэдэх Монгол Улс дахь аян–IV, Улаанбаатар – Өвөр Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ Монгол Улсын Улаанбаатар, Хэнтий аймагт 8 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Улс орнуудын соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Монгол Улс, Орос, Франц, Америк зэрэг улс оронд соёлын цуврал арга хэмжээг удаа дараалан зохион байгуулсаар ирсэн билээ. …

  • 27 August

    Найтаахад яагаад бурхан өршөөг гэдэг вэ

    Урьд нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ. Ингээд тэр айл руу хамт явангаа нөгөө 2 маань ярилцаж:    Хувилгаан, чи юунаас айдаг вэ? Би аагтай цай, тарган хонины махнаас айдаг. Харин чи? Би алтан харганаас үнхэлцэгээ хагартал айдаг юм. Хувилгаан, чамайг тэр айлд очсон хойно хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл “Чөтгөр өршөө!” л гэдэг …