Утга зохиол

November, 2017

  • 5 November

    “Тэр оронд би хачин их хайртай”

    Саяхан “Азийн тэргүүн найрагч” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн Д.Урианхайн шүлгээс хүргэе. Мөнхийн шалтгаан Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна! Тэр шувуунд би хачин их хайртай! Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна! Тэр эгшгэнд би хачин их хайртай, Хайраар би амьдардаг аа! Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна! …

  • 4 November

    Хүн болж төрөөгүй бяцхан ургийн ээждээ бичсэн захидал

    Найзууд маань тийшээ явчихаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан… Ээж ээ? Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой “Миний хүү…” хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан …

  • 1 November

    Чикаго хотод Америкийн зохиолчдын музей нээгджээ

    Чикаго хотын төвд Америкийн алдарт зохиолчдын “American Writers Museum” нэртэй музей нээгдсэн байна. Ирландад байдаг “Dublin Writers Museum”-ээс санаа авч Малголом О’Хаган гэгч уг музейг нээсэн юм. Музейн үзэгчид алдарт зохиолчдын зохиолынхоо санааг олсон түүх, бичиж байсан үйл явцыг нь эндээс мэдэж болох аж. Музейн загвар хийц болон гэрэлтүүлгийг яг л сансар огторгуйд гарсан мэт мэдрэмж авахаар шийдэлтэй хийсэн байна. …

October, 2017

  • 28 October

    Набокав “Бовари хатагтай”-н тухайд

    Эмма Бовари хэмээх эмэгтэй хүн ерөөсөө байгаагүй, харин “Бовари хатагтай” хэмээх ном үүрд үлдэнэ. Ном хүүхнүүдээс урт насалдаг билээ.                 “Бовари хатагтай”-н ихэнх дүрүүд бол bourgeois – буржуа юм. Энэ франц үг хэдийгээр “хотын хүн” л гэсэн утгатай боловч, Флоберын зохиолд биежихдээ ахуй амьдралын хувьд хангалуун чинээлэг, гагцхүү бодтойгоор хэмжигдэх үнэт зүйлсэд л итгэдэг хүнийг илэрхийлж байна. Гагц бодтой зүйлсийг …

  • 27 October

    Эрнест Хемингуэйн утга төгөлдөр хамгийн богино өгүүллэгүүд

    «Та дугаар андуурчээ» гэх танил хоолой дуулдав. -Шүхэр зарна. Огт нээгдэж байгаагүй. Жаахан толботой. -Бидний алтан хурим. Ганц хүний ширээ. -Сансрын нисгэгч хичнээн дуудсан ч Дэлхий хариулсангүй. -Сарнай бариад гэртээ иртэл түлхүүр таардаггүй. -Хагарсан салхины шилэн дээр «Хурим» гэсэн бичиг. -Би үсэрлээ. Харин дараа нь харамсав. -Уучлаарай, цэрэг эр минь, гутлыг хосоор нь л өгнө. -Тэр эхнэрийнхээ алуурчинг угжаар хооллож …

  • 27 October

    Богд Живзундамба хутагтын төр ба Дамбийжанцан

    Богдын Засгийн газар Дамбийжанцанд ингэж хэд хэдэн удаа шан харамж хүртээж, Монгол улсын баруун хязгаарын олон монголчуудыг Богд хаант улсад нэгтгэх, хилийн хавийн нутгаар орших тэнүүлчдийг устгах, улсын хилийн халдашгүй байдлыг сахиулах, Баруун зүгээс ирэх гаднын хүчийг таслан зогсоох зэрэгт түүнийг ашиглаж байсан ба харин Дамбийжанцангийн хувьд бол Богд хаан болон түүний засгийн газарт өөрийн хүчээ өгч Богд хаан, Монгол …

  • 21 October

    Энэтхэгийн утга зохиолын их хүн Равиндранат Таагур

    Энэтхэгийн үндэсний баатар нарыг нэрлэ гэвэл яах аргагүй Махатма Ганди болон Равиндранат Таагур нарыг хэлнэ. 1861-1941 оны хооронд амьдарсан Таагур 50 гаруй шүлгийн цоморлиг, 12 роман, тууж, 100 гаруй өгүүллэг, 30 гаруй жүжиг, хэдэн зуун өгүүлэл, нийтлэл, мянга гаруй дуу бичсэн. Мөн улс төр, соёл, шашны асуудлаар хэдэн арван өгүүлэл олон тооны дурдитгал, намратчилсан найруулал бичиж ард түмнийхээ соён гэгээрэлд үнэтэй хувь нэмрийг …

  • 17 October

    Ошо гэгээнтэний уншихыг санал болгосон судар номнуудаас

    Энэтхэгийн “Madhya Pradesh”-т 1931 онд Чандра Мохан Жайн нэрээр төрсөн гэгээнтэн Ошо амьдарсан хугацаандаа хүн төрөлхтөний оюун санаанд шинэ хувьсгалыг хийж чадсан билээ. Тэрээр ном бичээгүй ч хэлж, ярьсан зүйлсийг нь нэгтгэсэн олон ном гарсан. Тэднээс цөөнгүй нь монгол хэлээр хэвлэгдсэн байдаг билээ. 1960-аад оноос эхэлж өөрийн эх орон Энэтхэгийг хөндлөн гулд тойрон явсан байдаг. Залуу байхаасаа дэлхийд гарсан оюун санааны …

  • 14 October

    “Мөрөөдөл” дэлхийн шилдэг богино өгүүллэг

    “Нэгэн сохор хөгжимчин хөгжмийн 1000 утас тасалвал хөгжим дотроосоо хараа оруулдаг шидэт тарнитай цаас олно гэж итгэдэг байж. Тэр бас нэг сохор шавьтай. Тэд хоёулаа 1000 утас тасартал хөгжимдөөд нарны гэрлийг харах тухай мөрөөднө. Багш нь нас дээр гарсан хойноо 1000 дахь утсаа тасалж амжжээ. Тэгээд хөгжим доторх цаасаа гаргаж ирээд хүн гуйгаад уншуулах гэтэл цаас хов хоосон. Сэтгэлийн хүнд …

  • 14 October

    Түмээ ах минь

     Түмээ ах нас бараад дөрвөн жил болжээ. Сен мөрний тухай Аполлинерын гоё шүлгийг л уншиж байснаас биш, тэр алдарт голд бас хүн амиа алдаж болно гэж төсөөлж ч явсангүй.                                 Тигр, Евфрат мөрөн гэж бий,                                 Тийм сайхан нэртэй газар ч гэж юу билээ? гэсэн шүлэг мань хүнд байдаг сан. “Гоё гоё газрууд л үзэж амьдрах хэрэгтэй” гэж анх танилцсан …

  • 11 October

    Чарли Чаплингийн охиндоо бичсэн захидал

    Чарли Чаплин 12 хүүхэдтэй байсан бөгөөд 1965 онд 76 настай байхдаа Парист бүжигчнээр ажиллаж байсан 21 настай охин Жеральдинадаа энэхүү захидлыг бичжээ. Би бол чиний эцэг, би бол Чарли Чаплин. Балчирхаан байхад чинь олон олон шөнө орны чинь дэргэд сууж үлгэр ярин унтуулахдаа нойроо үлдэн хөөж байлаа. Би чинийхээ ирээдүйг, чинийхээ мөрөөдлийг харж байсан. Чамайгаа бүжиглэж байгаагаар төсөөлдөг байлаа. Үзэгчид “Энэ чинь хөгшин алиалагч Чарлигийн охин шүү …

  • 10 October

    “Өргөн Сэлэнгийн давалгаа” ном уншигчдын хүртээл болж эхэллээ

    Энэ оны наймдугаар сард Монгол улсад зохиогдсон Дэлхийн яруу найргийн 37 дах их хурал, олон улсын Данзанравжаа яруу найргийн наадамд хамгийн залуу төлөөлөгчөөр оролцсон Сэлэнгэ аймгийн тавдугаар сургуулийн 9А ангийн сурагч Т.Баасаннямаагийн анхны уран бүтээл “Өргөн Сэлэнгийн давалгаа” номын анхны нээлтийг хамтатган зохиосон нь мөрөөдлөөр жигүүрлэсэн сурагч насны мартагдашгүй дурсамжийн нэг болон хоногшин үлдлээ. Эл номыг Сэлэнгэ аймгийн удирдлагууд Ш.Оргил, …

  • 7 October

    Хайрын тухай алдартнуудын хэлсэн ишлэл

    Энэ үгийг мэдэхгүй хүн байхгүй. Гагцхүү үүнийг тайлбарлан өгүүлэх хүмүүсийн бодол харилцан адилгүй. Хайрын тухай алдартнуудын хэлсэн ишлэлийг хүргэж байна. -“Бие бие рүүгээ инээмсэглэж бай, инээмсэглэл бол хайрын эхлэл юм” Тереза Эх “Хайр бол өөрийн аз жаргалаас илүү өөр нэгний аз жаргалыг чухалчлах сэтгэл юм” Америкийн зохиолч Жексон Браун -“Хүн амьдралдаа алдалгүй авч явах хамгийн чухал зүйл хайр юм” Одри Хепберн …

September, 2017

  • 28 September

    “Охин үрээ хайрла” шүлгийг бичсэн түүх

    Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Энхтуяагийн Охин үрээ хайрла шүлэг хэрхэн бүтсэн талаарх түүхийг өгүүлж байна. Эл шүлэг эрх танхил охин үртэй хүмүүний зүрхэнд хадгалагдсан шүлгийн нэг билээ. “-Манай бага охин тэр үед 9-р ангид сурч байлаа…”, “…Нэг орой кино үзье гэхээр нь тасалбарын мөнгө өгөнгөө ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирээрэй гээд явуулав аа. Төд удалгүй аав нь ороод ирлээ. Идэрмөрөн хаачсан гэж байна. …

August, 2017

  • 22 August

    Фёдор Михайлович Достоевскийн түүх

    Фёдор Михайлович Достоевский нь Москвад 1821 оны 11 сарын 11 нд  ядуу эмчийн гэрт төржээ.  Тэрээр Санкт Петербургийн цэргийн инженерийн сургуульд суралцаж байсан боловч 1844 онд цэргийн албаасаа гарч уран зохиолд амьдралаа зориулахаар болсон. Тэр үед “Мария Стюарт”, “Борис Годунов” гэдэг жүжиг бичсэн боловч төдий л сайн зохиол болсонгүй. Гэхдээ түүний баян хоосны ялгаа, барлаг ядуусын уйтгарт амьдралыг харуулсан “Ядуу …