Нийгэмд хийж бүтээсэн бодит зүйлтэй, өөрийн гэсэн орон зай дуу хоолойтой, тийм ч учраас хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн амьдралд баримталдаг зарчим, үзэл санаа, дотоод ертөнцийг нээсэн ярилцлага ямар ч цаг үед үнэ цэнээ алдахгүйгээр барахгүй тухайн цаг үеийнхээ түүх болон үлддэг. Эндээс залуу хойч үе, нийгэм олон нийт шинэ санаа, гэгээн өөдрөг үзэл, амьдралд итгэх итгэл олж авдаг нь ийм төрлийн …
Утга зохиол
December, 2017
-
2 December
Габриел Гарсиа Маркес – Цэнхэр нохойн нүд /өгүүллэг/
Тэгээд бүсгүй намайг ширтэв. Яг л анх удаагаа харж байгаа юм шиг. Гэвч ард минь, чийдэнгийн цаагуур эргэж буй энэ бүсгүйн гилтэгнэсэн төрхийг мэдрэхдээ, би түүнийг анх удаа харж буйгаа ойлгосон юм. Би тамхи асаалаа. Сандлын нэг хөл дээр тэнцвэрээ олон тухалж авахаасаа өмнө тамхиа шуналтайгаар, удаан гэгч соров. Үдэш бүр чийдэнгийн хажуунаас намайг ийнхүү аждаг мэт тэр зогсоно. Чимээгүйхэн …
November, 2017
-
24 November
“Чонон сүлд”-ийн төгсгөлийн бүлгийг яагаад орчуулаагүй вэ?
Нэг хүн доорхи асуултыг тавьжээ. “Таныг чонон сүлд романы төгсгөлийн бүлгийг орчуулаагүй гэх юм. Яагаад?” гэсэн байна. Орчуулахаар барах уу? Хятадуудын сэтгэл зүйд ихээхэн эмзэг тусдаг байж мэдэх “Оюунлаг эрэлхийлэл ба чонон сүлдийн тухай хүүрнэл” бүлэг нь манай “Гэгээ паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан дэлгэрэнгүй хувилбар дээр бүрэн эхээрээ нийтлэгдсэн байгаа. 2014 онд Хятадын Үндэсний хэвлэлийн хорооноос миний орчуулгыг үндэслэн …
-
12 November
Монголын их амар амгалан
Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ Монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан. Эдгээр гайхамшигтай бүтээлээрээ дорнын ард …
-
9 November
Мэрилин Монрогийн сүүлчийн ярилцлага “Ганцаардмал бүсгүйн сүүлчийн яриа”
“Life” сэтгүүлийн сурвалжлагч Ричард Мэримэн уг ярилцлагыг авснаас хэдхэн хоногийн дараа буюу 1962 оны наймдугаар сарын 5-нд Мэрилин Монро нас барсан тухай харамсалтай мэдээ олонд түгж, Ричард уг ярилцлагаа сэтгүүлийн 1962 оны наймдугаар сарын 17-ны дугаарт “Ганцаардмал бүсгүйн сүүлчийн яриа” нэртэйгээр хэвлүүлсэн аж. Энэхүү ховор бөгөөд сонирхолтой ярилцлагын эхийг 2007 онд “Guardian” сэтгүүлээс хэвлэн гаргасан “ХХ зууны алдартай ярилцлагууд” номоос …
-
5 November
“Тэр оронд би хачин их хайртай”
Саяхан “Азийн тэргүүн найрагч” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн Д.Урианхайн шүлгээс хүргэе. Мөнхийн шалтгаан Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна! Тэр шувуунд би хачин их хайртай! Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна! Тэр эгшгэнд би хачин их хайртай, Хайраар би амьдардаг аа! Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна! …
-
4 November
Хүн болж төрөөгүй бяцхан ургийн ээждээ бичсэн захидал
Найзууд маань тийшээ явчихаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан… Ээж ээ? Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой “Миний хүү…” хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан …
-
1 November
Чикаго хотод Америкийн зохиолчдын музей нээгджээ
Чикаго хотын төвд Америкийн алдарт зохиолчдын “American Writers Museum” нэртэй музей нээгдсэн байна. Ирландад байдаг “Dublin Writers Museum”-ээс санаа авч Малголом О’Хаган гэгч уг музейг нээсэн юм. Музейн үзэгчид алдарт зохиолчдын зохиолынхоо санааг олсон түүх, бичиж байсан үйл явцыг нь эндээс мэдэж болох аж. Музейн загвар хийц болон гэрэлтүүлгийг яг л сансар огторгуйд гарсан мэт мэдрэмж авахаар шийдэлтэй хийсэн байна. …
October, 2017
-
28 October
Набокав “Бовари хатагтай”-н тухайд
Эмма Бовари хэмээх эмэгтэй хүн ерөөсөө байгаагүй, харин “Бовари хатагтай” хэмээх ном үүрд үлдэнэ. Ном хүүхнүүдээс урт насалдаг билээ. “Бовари хатагтай”-н ихэнх дүрүүд бол bourgeois – буржуа юм. Энэ франц үг хэдийгээр “хотын хүн” л гэсэн утгатай боловч, Флоберын зохиолд биежихдээ ахуй амьдралын хувьд хангалуун чинээлэг, гагцхүү бодтойгоор хэмжигдэх үнэт зүйлсэд л итгэдэг хүнийг илэрхийлж байна. Гагц бодтой зүйлсийг …
-
27 October
Эрнест Хемингуэйн утга төгөлдөр хамгийн богино өгүүллэгүүд
«Та дугаар андуурчээ» гэх танил хоолой дуулдав. -Шүхэр зарна. Огт нээгдэж байгаагүй. Жаахан толботой. -Бидний алтан хурим. Ганц хүний ширээ. -Сансрын нисгэгч хичнээн дуудсан ч Дэлхий хариулсангүй. -Сарнай бариад гэртээ иртэл түлхүүр таардаггүй. -Хагарсан салхины шилэн дээр «Хурим» гэсэн бичиг. -Би үсэрлээ. Харин дараа нь харамсав. -Уучлаарай, цэрэг эр минь, гутлыг хосоор нь л өгнө. -Тэр эхнэрийнхээ алуурчинг угжаар хооллож …
-
27 October
Богд Живзундамба хутагтын төр ба Дамбийжанцан
Богдын Засгийн газар Дамбийжанцанд ингэж хэд хэдэн удаа шан харамж хүртээж, Монгол улсын баруун хязгаарын олон монголчуудыг Богд хаант улсад нэгтгэх, хилийн хавийн нутгаар орших тэнүүлчдийг устгах, улсын хилийн халдашгүй байдлыг сахиулах, Баруун зүгээс ирэх гаднын хүчийг таслан зогсоох зэрэгт түүнийг ашиглаж байсан ба харин Дамбийжанцангийн хувьд бол Богд хаан болон түүний засгийн газарт өөрийн хүчээ өгч Богд хаан, Монгол …
-
21 October
Энэтхэгийн утга зохиолын их хүн Равиндранат Таагур
Энэтхэгийн үндэсний баатар нарыг нэрлэ гэвэл яах аргагүй Махатма Ганди болон Равиндранат Таагур нарыг хэлнэ. 1861-1941 оны хооронд амьдарсан Таагур 50 гаруй шүлгийн цоморлиг, 12 роман, тууж, 100 гаруй өгүүллэг, 30 гаруй жүжиг, хэдэн зуун өгүүлэл, нийтлэл, мянга гаруй дуу бичсэн. Мөн улс төр, соёл, шашны асуудлаар хэдэн арван өгүүлэл олон тооны дурдитгал, намратчилсан найруулал бичиж ард түмнийхээ соён гэгээрэлд үнэтэй хувь нэмрийг …
-
17 October
Ошо гэгээнтэний уншихыг санал болгосон судар номнуудаас
Энэтхэгийн “Madhya Pradesh”-т 1931 онд Чандра Мохан Жайн нэрээр төрсөн гэгээнтэн Ошо амьдарсан хугацаандаа хүн төрөлхтөний оюун санаанд шинэ хувьсгалыг хийж чадсан билээ. Тэрээр ном бичээгүй ч хэлж, ярьсан зүйлсийг нь нэгтгэсэн олон ном гарсан. Тэднээс цөөнгүй нь монгол хэлээр хэвлэгдсэн байдаг билээ. 1960-аад оноос эхэлж өөрийн эх орон Энэтхэгийг хөндлөн гулд тойрон явсан байдаг. Залуу байхаасаа дэлхийд гарсан оюун санааны …
-
14 October
“Мөрөөдөл” дэлхийн шилдэг богино өгүүллэг
“Нэгэн сохор хөгжимчин хөгжмийн 1000 утас тасалвал хөгжим дотроосоо хараа оруулдаг шидэт тарнитай цаас олно гэж итгэдэг байж. Тэр бас нэг сохор шавьтай. Тэд хоёулаа 1000 утас тасартал хөгжимдөөд нарны гэрлийг харах тухай мөрөөднө. Багш нь нас дээр гарсан хойноо 1000 дахь утсаа тасалж амжжээ. Тэгээд хөгжим доторх цаасаа гаргаж ирээд хүн гуйгаад уншуулах гэтэл цаас хов хоосон. Сэтгэлийн хүнд …
-
14 October
Түмээ ах минь
Түмээ ах нас бараад дөрвөн жил болжээ. Сен мөрний тухай Аполлинерын гоё шүлгийг л уншиж байснаас биш, тэр алдарт голд бас хүн амиа алдаж болно гэж төсөөлж ч явсангүй. Тигр, Евфрат мөрөн гэж бий, Тийм сайхан нэртэй газар ч гэж юу билээ? гэсэн шүлэг мань хүнд байдаг сан. “Гоё гоё газрууд л үзэж амьдрах хэрэгтэй” гэж анх танилцсан …