Маргааш буюу 2015 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 12 цагаас Монголын бүх их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам СУИС-ийн хичээлийн 2-р байранд болно. Тус наадмыг МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн театр урлагийн сургуулийн тайзнаас ярих урлагийн тэнхим хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ жил тус …
Утга зохиол
May, 2015
-
6 May
“Монгол гэр” тайлбар толь номын нээлт болно
Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлж ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн хэрэгжүүлсэн “Монгол гэр” төслийн үр дүн “МОНГОЛ ГЭР” ТАЙЛБАР ТОЛЬ номын нээлт болно. Номын э ээлт 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 14 цагт Интерном номын их дэлгүүрт болно.
-
5 May
“Алс газар сурахаар одогсод”
Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Гэтэл эл харилцаанаас даруй хагас зуун жилийн өмнө хоёр орны хооронд ардын дипломат харилцааны эхлэлийг тавьсан анхдагчид нь 1926-1930 онд Франц улсад суралцсан дөрвөн хөвгүүн байсан билээ. Тэд хожмоо шинэ цагийн Монголын шинжлэх ухаан, боловсрол, соёл урлагийн тэргүүлэх сэхээтнүүд болж, алдар нэрээ мөнхлөсөн түүхтэй. Франц …
April, 2015
-
27 April
“Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” олны хүртээл боллоо
Хууль зүйн шинжлэх ухаанд нэгэн даацтай бүтээл олны хүртээл болсон нь “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл юм. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачлагаар УИХ-ын Тамгын газар, Монголын залуучуудын холбоо, Монголын хуульчдын холбооноос “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулсан. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын хэрэгжилтийг хангах, улам боловсронгуй болгох, өнгөрснөө эргэн харж …
-
8 April
Нар зөвийн эх орон утга уянгын цэнгүүн маргааш болно
Арлааны Эрдэнэ-Очирын нар зөвийн эх орон утга уянгын цэнгүүн болох гэж байна.Тоглолт 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар паласын их танхимд 19:00 цагаас болох ажээ. Тоглолтонд: МУАЖ: А.Долгор, А.Дашпэлжээ, МУГЖ Л.Нарантуяа, Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, Л.Чулуунчимэг, Н.Төмөрхуяг, Ч.Бат-Эрдэнэ МУСТА: Д.Ариунбаатар, Ч.Батцэнгэл, Т.Дэлгэрмөрөн, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, Л.Банзрагч, П.Идэржавхлан, Ч.Алтантүлхүүр, Дуучин Д.Баатархүү, Д.Даваадорж, Б.Энхжаргал, Д.Дүйнхоржав, “Увертура” хамтлаг, Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид ерөнхий найруулагч …
-
3 April
А.Эрдэнэ-Очир найрагч дуучин болно
Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир энэ сарын 9-нд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийн утга уянгын цэнгүүн хийхээр зэхсэн юм. Утга, уран зохиолын ерээд оны нэрт төлөөлөгч А.Эрдэнэ-Очирын тоглолтод Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, Пунцагийн Бадарчаас эхлээд үе үеийн утга зохиолын нэрт төлөөлөгчид оролцоно. Мөн эрхэм найрагчтай нэгэн …
-
1 April
А.Эрдэнэ-Очир найрагчийн “Нар зөвийн эх орон”-оор аялаарай
90-ээд онд Монголын утга зохиолын ертөнцөд цахиур хагалан шижигнэсэн залуус орж ирсний нэг нь говь нутгийн хүү Арлааны Эрдэнэ-Очир юм. …Дэндүү хар нүднээс ямар нулимс гардаг юм бэ Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр бодогдоно… хэмээн “задгай” шүлэглэж, .Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас …
March, 2015
-
28 March
Эхийн хайр “сургамжит өгүүллэг”
“Би хүүхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан, цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа. Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхүй гэж оношилжээ. Түүнээс хойш он жил …
-
24 March
Б.Лхагвасүрэн “Хүн байхын утга учир” сэдвээр лекц уншина
Олон нэхээстэй дээл шиг Он жилүүдийг өнгөрүүллээ хэмээн шүлэглэдэг Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн оюутан, залууст “Хүн байхын утга учир” сэдвээр лекц унших юм. Энэхүү лекцийг ШУТИС-ийн захиргаа, “Миний ном”, “Ширээний ном” клубээс зохион байгуулж байгаа бөгөөд 3 сарын 25-нд тус сургуулийн урлагийн зааланд болох юм. Л.Цэрэндолгор
-
23 March
Гурамсан номын нээлт боллоо
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатарын зохиол бүтээлийн дээж болсон “Тархины фитнесс”, “Чөдөр гурвалжин”, “Гандирсан” зэрэг гурамсан номын нээлт өнөөдөр уран зургийн галерейд боллоо. Ном тус бүрдээ 108 хайку шүлэг оруулсан бөгөөд 4 хэл дээр орчуулгатай юм байна. Энэхүү үйл явдалтай зэрэгцэн Монголын хайку шүлгийн холбооны нээлт давхар тохиолоо. СГЗ, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар нь дэлхийн хайку …
-
23 March
”Secret”-ийг 20 өгүүлбэрт багтаажээ
“Та “Таталцлын хууль”-д итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай танд үргэлж үйлчилсээр байдаг” хэмээн дэлхийн олон оронд бестселлер болсон “The Secret” номонд өгүүлжээ. Уншигчиддаа “Нууц” номын хамгийн чухал санаануудыг 20 өгүүлбэрт багтаан хүргэж байна. -Өдөр бүр нүдэндээ амилуулан харж бай. Гэхдээ үүнийг үүрэгт ажил, даалгавар болгох хэрэггүй. Нууцад хамгийн чухал зүйл бол өөдрөг сэтгэл. Тийм болохоор та урам зоригтой, баяр …
-
19 March
Хайкугийн гурамсан номын нээлт болно
Монголын яруу найргийн нэрт төлөөлөгч, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, Үржингийн Хүрэлбаатар монголын анхны хайкугийн гурамсан номуудын нээлтийг хийхээр болжээ. “Чөдөр гурвалжин”, “Тархины фитнесс”, “Гандирсан” хайку шүлгийн гурамсан номын хурим 03-р сарын 24-нд Соёлын төв өргөөний зүүн жигүүрт байрлах Монголын уран зургийн галерейн их танхимд болох ба Дэлхийн хайкугийн холбооны захирал, Токиогийн Мэижи Их сургуулийн профессор Банья Нацуиши, Япон …
-
9 March
Б.Батрэгзэдмаа: Үхмээр гунигтай доромжлолыг амслаа
Жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чоно сүлд” кино Монголын үзэгчдэд хүрч эхлээд байгаа ч олон хүмүүсийн дургүйцлийг хүргээд байна. Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа тус киног үзсэн сэтгэгдлээ фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр “Чонон сүлд” киног өчигдөр орой үзээд зүрх базлаад шөнө унтаж чадсангүй ээ. Үхмээр гунигтай доромжлолыг амслаа. Өргөө гэрийн адаг – навсархай оромжтой “монгол” Өөрийн мэдлээ барсан – заяаны адаг “монгол хүн” …
-
4 March
Яруу найраг, үргэлжилсэн үгийн хос ном нээлтээ хийлээ
Шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр 2 шинэ номын нээлт боллоо. “Шинэ Монгол” утга зохиолын нэгдлийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Э.Үржинхандийн шүлгийн түүвэр болох “Алсын гэрлийн хэлтэрхий”, гурвалсан туужийн “Хэзээ ч оройтохгүй” номуудын нээлтийн баяр өнөөдөр “Интэр” номын дэлгүүрт боллоо. Шинэ номын нээлтэнд үе үеийн яруу найрагч, зохиолч, уран бүтээлчид хүрэлцэн иржээ. Тэрбээр яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг …
-
4 March
Зохиолч Б.Эрхэмбаяр “СЭРЖ АМЖААГҮЙ ХАЙР” өгүүллэгийн видео зохиомж
Post by Балтсүхийн Эрхэмбаяр.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл