Алтан хальс холбооны гишүүн Батзориг хэмээх залуугийн хүсэлтээр, 10 кино нэрлэсэн юм. (Энэ 10 гэдэг үнэхээр эвгүй тоо шүү!) Намайг төлөвшихөд нөлөөлсөн гэдэг утгаар нь харвал, мэдээж, 10-аас олон кино нэрлэгдэх болно. Тухайн үедээ мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн, онцгой сайхан дурсамж үлдээсэн гэвэл бас л 10-аар тогтохгүй. Багадаа үзсэн кинонуудаа урлаг, утга зохиолын үнэ цэн гэдэг талаас нь огт харж байгаагүй …
Утга зохиол
March, 2019
-
21 March
“Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна
Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан билээ. Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-гоос зарлан тунхагласан уг өдрөөр яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Монголын Үндэсний номын сантай хамтран “Зохиолч уншигчдын уулзалт”-ыг өнөөдөр Монголын Үндэсний номын санд 11:00 …
-
20 March
“Дэлхийн яруу найргийн өдөр”:Зохиолч уншигчдын уулзалт болно
“Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Монголын Үндэсний номын сантай хамтран “Зохиолч уншигчдын уулзалт” энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна. Тус уулзалт маргааш Монголын Үндэсний номын санд 11:00 цагт болно. “Зохиолч уншигчдын уулзалт”-ын хүрээнд Дорнын их яруу найрагч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан их найрагчийн уран бүтээлийн өвийг ард түмэнд …
-
19 March
“Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан “Нэг ертөнц” үзэсгэлэн нээгдэнэ
“Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нэг ертөнц” яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 21-нд ХУБТ-ийн “Орд арт” галерейд 14:00 цагт нээлтээ хийнэ. Энэ жил 90 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, нэрт яруу найрагч Б.Явуухулан, Ц.Гайтав, зохиолч С.Эрдэнэ тэргүүт олон арван нэр алдарт яруу …
-
16 March
Г.Аюурзаны “Сүнсний томьёо” номоос онцлох 10 эшлэл
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны хамгийн сүүлд гаргасан “СҮНСНИЙ ТОМЪЁО” номоос онцлох 10 ЭШЛЭЛИЙГ хүргэж байна. 1.Санаандгүй явдлууд тохиолдоод эхлэхээр л амьдрал жинхэнээсээ амьдрал болдог. Бүх тохиолдол санаандгүй учраас юу ч тохиолдож мэдэх магадлал өсч буй хэрэг. 2.Дурсамж хэзээ ч дуусахгүй. Гунигтай нь элж бүдгэрээд, гэрэл гэгээтэй нь сэтгэлд илүү тод үлдсэн байна. 3.Цаг хугацаа гэдэг эрхи хэлхсэн мэт юм. Хойш буцаад …
February, 2019
-
23 February
Эмгэнэлт зохиол гэгдэх “Лолита” романы талаарх сонирхолтой баримтууд
АНУ-ын зохиолч Александр Набоковын “Лолита” зохиолыг уран зохиол судлаачид 21-р зууны хамгийн эмгэнэлт зохиол гэж дүгнэж байна. Уг романыг зохиолч Америкт амралтаар явж байхдаа Англи хэл дээр бичжээ. Зохиолд өгүүлснээр дунд эргэм насны Гумберт Гумберт аялж явахдаа Долорес Гейз гэх эмэгтэйн байшинд өрөө хөлслөн суудаг. Гумберт анхны хайраа золгүй байдлаар алдсанаас болж өсвөр насны залуу охидыг нууцхан хайрлах эмгэгтэй болсон …
-
14 February
Д.Урианхайн нэрийг Нобелийн хороонд хүргүүлжээ
2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Азийн тэргүүн найрагч, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл Нобелийн шагналд зохиолч нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлж, академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгдсэн байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын …
-
1 February
Ардын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэ
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Шагнал гардуулах ёслол Сар шинийн баярын өмнөх өдөр буюу битүүний өдөр /2019.02.04/ Төрийн ордонд болно. П.Бадарч нь Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны наймдугаа сарын 17-нд төржээ. 1960 оноос уран бvтээлээ эхэлж Морьд, Есөн эрдэнийн орон, Алтан тоос, Зургаан мөнгөн мичид, Ширхэг …
January, 2019
-
15 January
“Утгын чимэг-22” наадмын 3-байрын өгүүллэг: “Булангийн зогсоол”
МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам энэ сарын 8-ны өдөр Хүүхдийн ордонд боллоо. МЗЭ-ийн 90 жилийн ойтой давхацсан, 22 дахь удаагийн энэхүү наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ тэргүүлэв. МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ “Олон болоорой” өгүүллэгээрээ дэд байрт, зохиолч Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол” өгүүллэгээрээ гутгаар байрт шалгарлаа. Гутгаар байрт шалгарсан зохиолч Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол” өгүүллэгийг …
-
12 January
“Утгын чимэг-22” наадмын дэд байрын өгүүлэг:Олон болоорой
Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг 22 дахь жилдээ энэ сарын 9-ны өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Энэ жилийн “Утгын чимэг-22” наадмын оны шилдэг бүтээлээр зохиолч С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс” богино өгүүллэг шалгарч, зохиолч Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой” бүтээл хоёрдугаар байрыг хүртэж, зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” богино өгүүллэг гутгаар байрт шалгарсан “Утгын чимэг-22”наадамд дэд байр эзэлсэн МЗЭ-ийн шагналт …
-
11 January
“Утгын чимэг” наадмын тэргүүн өгүүллэг: ”Гурван хэмжээст”
Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг 22 дахь жилдээ энэ сарын 9-ны өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Энэ жилийн “Утгын чимэг-22” наадмын оны шилдэг бүтээлээр зохиолч С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс” богино өгүүллэг шалгарч, зохиолч Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой” бүтээл хоёрдугаар байрыг хүртэж, зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” богино өгүүллэг гутгаар байрт шалгарлаа. Яруу найрагч Сольтогтохын Дамдиндоржийн “Гурван хэмжээс” …
-
7 January
“Болор цом”-ын эзнээр Б.Баттулга тодорлоо
Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлан зохион байгуулдаг яруу найргийн дээд наадам “Болор цом-36” өнгөрсөн Бямба гаригт Говьсүмбэр аймагт боллоо. Энэ жилийн “Болор цом”-ын эзнээр “Талархлын шүлэг” бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тодорлоо. Тэрээр Болор цом наадамд өмнө нь найман удаа тусгай байрын шагнал хүртжээ. “Болор цом-36” наадмын эхний таван байрын хоёрдугаарт яруу найрагч И.Баярсайхан, гуравдугаар байранд яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр …
-
5 January
Говьсүмбэр аймагт “Болор цом 36” наадам эхэллээ
Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд “Болор цом-36” наадам өнөөдөр Говьсүмбэр аймгийн Чойр хотын “Боржигон” чуулгад эхэллээ. Наадмын эхний шалгаруулалтаас 27 найрагчийн нэрийг тодруулсан бөгөөд дараах найрагчид багтжээ. Үүнд, Х.Алгаа, М.Амархүү, Н.Батжаргал, П.Батнайрамдал, Б.Баттулга, Т.Баянсан, Би.Баярсайхан, Д.Ган-Очир, Д.Гансүрэн, Э.Гантулга, Б.Ганхүрэл, Х.Дугарсүрэн, Н.Дэвээжаргал, Б.Жамбалдорж, А.Лхагва, Г.Лхагвадорж, Н.Мөнхбаяр, С.Начин, Д.Одгэрэл, На.Пүрэв, А.Сүглэгмаа, Ч.Ууганбаяр, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Б.Чулуунцэцэг, О.Элбэгтөгс, Д.Энхболдбаатар нарын найрагчид шүлгээ уншихаар …
-
2 January
“Утгын чимэг” наадам энэ сарын 7-нд болно
Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам энэ сарын 7-ны өдөр болно. Тиймээс тус наадамд ирсэн бүтээлүүдээс 10 уран бүтээлчийн богино өгүүллэгийг дараагийн шатанд сонгон шалгаруулжээ. Энэ удаагийн шилдэг 10 уран бүтээлчид Д.Нацагдоржийн шагналт зохиолч, “Утгын чимэг” наадмын тэргүүн шагналт М.Эрдэнэбат, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ нарын тэргүүтэй 10 зохиолч шалгарсан байна. “Утгын чимэг” наадамд шалгарсан …
December, 2018
-
29 December
Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээсэн “Мандухай сэцэн хатан”
Одоогоос 30 жилийн өмнө, 1988 онд Монголын нийгэм, оюун санааны амьдралд тэсрэлт болсон үзэгдлийн нэг бол яахын аргагүй “Мандухай Сэцэн хатан” кино байлаа. Нэг намын үзэл суртлын хатуу хяналт дор олон жилийн турш Монголынхоо өнө эртний түүх судраа сөхөж хөндөхөөсөө болгоомжилж эмээдэг байсан цагийг халж ард түмний үндэсний ухамсар, үндэсний бахархлыг сэргээх үйлсэд уг бүтээл том эргэлт хийсэн юм. Үнэндээ үндэс угсаагаа ярьсан олон хүнийг “үндсэрхэг үзэлтэн” хэмээн …