мэдээ мэдээлэл

March, 2020

  • 29 March

    НИТХ-ын дарга Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, цагдаагийн хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор НГХУСАЗЗ-өөс “Хархорин” худалдааны төв болон Саппорогийн автобусны буудалд цагдаагийн хяналтын цэг байршуулсан юм. Тухайн цэгүүдийг байршуулсанаар нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс худалдаа эрхлэх зөрчил арилж, …

  • 28 March

    Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хийхээр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна. Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг буюу …

  • 28 March

    30 гаруй орны Эрүүл мэндийн сайд нар цахимаар хуралдаж, туршлага солилцлоо

    Дэлхийн 30 гаруй орны Эрүүл мэндийн сайд нар дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар хуралдаж, COVID-19 вирусийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцлоо. Уг хуралд манай улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сeргeй Диордица болон газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл оролцсон юм. Манай улсын төлөөлөгчид улс орныхоо талаар мэдээлэл …

  • 27 March

    БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

    БНСУ руу зорчиж буй гадаад улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай журмын дагуу улсын хилээр нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд эрүүл мэндийн асуумж, мэргэжлийн хяналтыг тусгай маягтыг зайлшгүй үнэн зөв бөглөж, эрүүл мэндийн үзлэг буюу халуунаа шалгуулах шаардлагатай байна. Харин онгоцонд суухын өмнө Солонгос Улсаас гаргасан эрүүл мэндийг хянах буюу “Self-diagnosis” апликейшний сүүлийн хувилбарыг гар утсандаа татан авч суулгасан байх (Google …

  • 27 March

    Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн ачааг 21 хоног тусгаарлахаар боллоо

    Улсын онцгой комисс өчигдөр 14 дэх хуралдаанаа хийсэн. Хурлаар тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан юм. Үүнтэй холбоотойгоор эдгээр иргэний ачааг мөн 21 хоног тусгаарлах болсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдэгдлээ.  Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс …

  • 26 March

    Монгол, Тайваний эдийн засгийн хамтарсан уулзалтыг ирэх есдүгээр сарын 9-нд зохиохоор товложээ

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Улаанбаатар дахь Тайваний худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын дарга Грэйс Ло, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Чен Чин Яан нартай уулзжээ. Уулзалтаар тус төлөөлөгчийн газраас Тайваний Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, МҮХАҮТ-тай хамтран Монгол, Тайваний эдийн засгийн хамтарсан уулзалтыг ирэх есдүгээр сарын 9-нд зохиохоор товложээ. Танхимын зүгээс Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Тайваниас хөрөнгө оруулалт болон …

  • 25 March

    Өнөө шөнө говь талын нутгаар салхи шуургатай

    Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа. -Гуравдугаар сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв- Энэ сарын 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 27-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 28-нд Алтайн уулархаг нутгаар, …

  • 24 March

    ЭХЯ: Компаниудын захирлын томилолтын зардал болох 10 гаруй сая төгрөгийг хэмнэлээ

    Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг анх удаа цахим хэлбэрээр явуулсан байна. Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 33 байгууллага оролцсоноос 28 нь цахимаар 5 нь биечлэн оролцжээ. Үйлдвэр, компани тус бүр 2019-2020 оны өвөлжилтийг давсан талаар товч тайланг танилцуулж шаардлагатай бол цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцсон байна. Өвөлжилтийн …

  • 24 March

    Магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болжээ

    Он гарснаар эхний гурван сарын байдлаар 11907  удаагийн газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болсон байна. Өнгөрсөн баасан гарагт гэхэд Говь-Алтай аймагт дөрвөн удаа газар хөдөлсөн юм. Мэргэжлийн байгууллагын хэлснээр сүүлийн жилүүдэд Монголд газар хөдлөлтийн тохиолдол нэмэгдэж байгаа аж. http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html

  • 24 March

    ЭСЯ: Британид оршин суугаа Монгол Улсын иргэн та өнөөдрөөс тогтоосон журмыг чанд мөрдөхийг уриалж байна

    Британийн Ерөнхий сайд Б.Жонсон 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:30 цагт мэдэгдэл хийж, ИБУИНХУ-д коронавируст халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа явдлыг сааруулах үүднээс улс даяар хөл хорио тогтоосноо зарлав. Хөл хорио гурван долоо үргэлжлэх бөгөөд иргэдийг дараах дөрвөн тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглолоо. Хүнсний дэлгүүр, эмийн сан орохӨдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарахЭмнэлэгийн тусламж эрэх, бусдыг асрахаар …

  • 24 March

    Ой хээрийн түймрээс урдчилан сэргийлэхийг анхаарууллаа

     Он гарсаар Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн  зургаан суманд  зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймэрт  22 га ой, 14810 га хээрийн талбай шатжээ. Тухайлбал, Энэ сарын 16-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Ширээ нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой …

  • 20 March

    “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний маягт, заавар”-ыг батлууллаа

    Монгол Улсын Шадар сайдын 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалаар “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний маягт, заавар”-ыг  батлууллаа. Энэхүү маягт, заавар нь геологийн гаралтай, биологийн гаралтай, ус, цаг уурын гаралтай, гал түймэр, хүний үйл ажиллагаатай холбоотой осол гэсэн таван төрөлтэй.  Ингэснээр Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг …

  • 19 March

    Цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагуудын жагсаалт

    Covid19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчиллөө. Иргэд шинэ коронавирус /КОВИД-19/-ийн халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой юм. Иргэд …

  • 16 March

    ҮАБЗ өнөөдөр хуралдана

    Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд 167,366 хүрч, амь насаа алдсан хүний тоо 6,503 хүрээд байна. Үүний 80,860 нь Хятадын эх газарт, 148 нь Хонг Конгт, 10 нь Макаод илэрчээ. Мөн Европын орнуудад голомтлон тархаад байгаа. Энэ байдал дэлхийн олон улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж буй бөгөөд манай улсын эдийн засагт ч нөлөөлөх нөхцөл үүсээд байгааг эдийн …

  • 15 March

    БНСУ-аас ирэх иргэд 16:05 цагт Улаанбаатарт буух аж

    Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор татах шийдвэрийг энэ сарын 11-ний өдөр гаргасан. Шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн иргэдийг Монголд авчрахаар МИАТ ТӨХК-ийн Боинг-767 онгоц Улаанбаатараас 08:25 цагийн орчимд хөөрсөн байна. Тусгай үүргийн онгоц 12 цагийн орчимд Инчеонд газардаж, зорчигчдоо авснаар эргэн хөөрч 16:05 цагийн орчимд Улаанбаатарт буух аж. ОБЕГ-ын …