Нийгэм

August, 2017

  • 2 August

    Үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгож байна

    Сонгинохайрхан дүүргийн 30-р хороонд ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгыг хүүхдийн цэцэрлэг болгон өөрчлөх засварын ажил явагдаж байна.  Энэ  хороонд цэцэрлэгийн насны 655 хүүхэдтэй, 60 гаруй хувь нь харьяа 125 дугаар цэцэрлэг болон ойр орчмын хороодын цэцэрлэгт хамрагдаж байжээ. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 4 ангид нийт 120 хүүхэд хамрагдах боломж бүрдэж байгаа аж. Барилгын зориулалтыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэх ажил …

  • 2 August

    “Монгол сарлаг” фестиваль болно

    “Монгол сарлаг” фестиваль Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг “Тайхарын тал”-д энэ сарын 9,10-ны өдрүүдэд болно. Уг фестивалийн гол зорилго нь Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх. Мөн аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгон жил бүр тэмдэглэдэг юм байна. Энэхүү хэмжээний үеэр “Сүрлэг хангай” сарлагийн парад, “Хөхдэй” уралдаант тэмцээн, Сайхан сарлаг, Ганган сарлаг, …

  • 2 August

    Төмөр замчин Норов өвөө

    …Хоёр сарын өмнө Сэлэнгийн Зүүнхараа хотын вагон депод 40 жилийн амьдралаа зориулсан нэгэн буурайтай учран золгох хувь зохиол тохиосон юм. Зургадугаар сарын эхээр тэнгэр хур бороогоо харамласан, хуурай шороо боссон үе байлаа. Энэ үед монгол инженерүүд өөрсдийн гараар вагон угсарч, нээлтээ хийсэн баярт үйл явдал тохиосон билээ. Энэ арга хэмжээг сурвалжлахаар хэдэн сэтгүүлчид зам тээврийн салбарынхныг дагаж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа …

  • 2 August

    НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурж эхэлжээ

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах болсон шалтгаан “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН түүхэндээ байгаагүй хамгийн бага саналыг нийслэлээс авсан. Энэ үзүүлэлт нь Ц.Сандуйгийн зохион байгуулсан “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой. Иймд Ц.Сандуй хариуцлагаа хүлээж НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрох шаардлагатай” гэсэн …

  • 2 August

    Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 02-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд, СҮХБААТАР ДҮҮРЭГ 09:30-15:00 цагт: 16-р хороо Майхан толгойн зуслан орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан …

  • 2 August

    “Пума Империал” зочид буудлын цахилгаан шат унажээ

    Өчигдөр 15:40 цагийн орчимд “Пума Империал” зочид буудлын 17 давхраас цахилгаан шат унажээ. Уг цахилгаан шатаар найман иргэн сууж явсан байна. Тухайн найман иргэн  цахилгаан шатанд суухад даац хэтэрсэн гэх ямар нэгэн дохиолол дуугараагүй учраас доош буусан байна. Гэтэл цахилгаан шат 5-6 давхар орчмоос унаж эхэлжээ. “Пума Империал” зочид буудал “Dresdon Elevator” брэндийн есөн хүн суух боломжтой  630 кг ачааны …

  • 2 August

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. …

  • 2 August

    Залуучуудын ДАШТ-аас Н.Насанбуян хүрэл медаль хүртжээ

    Финландын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр манай хоёр бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ний мөнгө, залуучуудын Азийн АШТ-ний алт, хүрэл медальт Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр Монголын тамирчдын залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40 дэх медаль, 25 дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна.  Түүнчлэн тэрбээр өсвөр үе, …

  • 2 August

    Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор хайх ажиллагааг зогсоожээ

    Төмөр замын хэргээр Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоос эрэн сурвалжлахаа зогсоожээ. Энэ нэр бүхий хоёр этгээдийг Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан, Интерполоор эрэн сурвалжлаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн юм.Түүнчлэн өнгөрсөн оны тавдугаар сарын 9-ний өдөр хуулийнхан хэргийг удаашралтай байна хэмээн үзэж тэднийг албадан авч …

  • 2 August

    Үс засуулбал эрч хүч ихэснэ

    Өнөөдөр наймдугаар сарын 02-ны лхагва гариг, билгийн тооллын 10. Зуны адаг улаагчин хонь сарын дөрвөн мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.Аргын тооллын: 2017.8.2, Лхагва гараг. Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг …

  • 1 August

    БНСУ-д хоёр монгол эмэгтэй хулгайн хэргээр баригджээ

    Сүүлийн үед Монгол улсын иргэд гадаадад хулгайн хэргээр баригдах  тохиолдол ихэсчээ. Саяхан БНСУ-ын Бусан хотод нэгэн дэлгүүрээс хувцас хулгай хийж байгаад хоёр Монгол эмэгтэй баригдсан байна. Тэд хамгаалалтын дохиоллыг “тойрч гарах” тусгай зориулалттай цүнх ашиглан хулгай хийж байсныг илрүүлсэн гэж Бусан хотын Цагдаагийн газраас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ. Найзууд болох энэ хоёр эмэгтэй нь 2017 оны гуравдугаар сараас хойш …

  • 1 August

    БНСУ-ын төслөөр Налайх дүүрэгт дулааны станц шинээр байгуулна

    S&E Global MGL болон “Солонгосын Дулааны Сүлжээ Инженеринг” компани, Ким Чанг Гил ахлагчтай БНСУ-ын төслийн баг өнөөдөр Налайхын Дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж, Налайх дүүрэгт дулааны цахилгаан станц барих тухай санамж бичиг байгуулсантай холбогдуулан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтанд Налайх дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх Дулааны станцийн дарга Ц.Минжинхүү, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, БНСУ-ын …

  • 1 August

    Сэлэнгэ аймагт зургаан түймэр асч байна

    Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан өнөөдрийн мэдээгээр улсын хэмжээнд таван аймаг түймэртэй байна. Нийт 10 гаруй суманд түймэр асаж байгаагийн ихэнх нь Сэлэнгэ аймагт юм байна . Тус аймгийн хувьд зургаан ч газар түймэр асаж байна. Энэ тухай мэдээллийг дэлгэрүүлэн хүргэе. Архангай аймгийн Тариат сумын Алтай багийн Сөрчин давааны Хар цохионы шил гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 130 км-т/ ойн …

  • 1 August

    Зүүн хүрээ Дашчойлин хийдэд цам харайх ёслол болж байна

    Зүүн хүрээ Дашчойлон хийдэд “Хүрээ цам” ёслол болж байна. Энэхүү ёслол 15 дахь жилдээ зохиогдож байгаа аж. “Хүрээ цам”-ын ёс жаягийн зан үйл дөрөв хоногийн өмнөөс эхэлж лам хуврагууд ном хурдаг байна. Энэхүү жахар цам нь нууц тарнийн бясалгал дияаны зан үйл бөгөөд тус хийдийн лам хуврагууд 10 гаруй жилийн өмнөөс “Хүрээ цам”-ын хэлбэрт оруулан өөрийн хөрснөө буулгажээ. Тэд цам …

  • 1 August

    Эхний долоон сарын байдлаар 733 хүний амь насыг авран хамгаалжээ

    Монгол Улсын хэмжээнд 2017 он гарсаар долдугаар сарын байдлаар нийт 2944 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн гэмтэж бэртэн 530,9 мянган толгой мал хорогдож, 11,8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.  Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад: Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон …