Нийгэм

June, 2017

  • 29 June

    Ил задгайгаар худалдаалагдаж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    БНХАУ-д хадгалалтын горим алдагдсан тарвас жимснээс хордлого гарч байгаа тул та бүхэн халуун нөхцөлд, хадгалалтын горим сахиагүй ил задгайгаар худалдаалагдаж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

  • 29 June

    Онгоцоор зорчиж явсан иргэний бие муудаж, эмч нар тусламж үзүүлэн амыг нь аварчээ

    МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан нэгэн иргэний бие гэнэт мууджээ. Азаар тус онгоцонд зорчиж явсан эмч нар өвчтөнд цаг алдалгүй  яаралтай тусламж үзүүлж амийг нь аварсан юм. Тухайн иргэнд нисэх онгоцны үйлчлэгч нар анхан шатны тусламж үзүүлсэн ч биеийн байдал нь сайжрахгүй байсан гэнэ. Онгоц Улаанбаатар амжилттай газардаж, өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн байна. Бээжин- …

  • 29 June

    Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго оноо 70 болж өндөрслөө

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2017.06.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар баталсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул танилцуулсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн гурван жилийн хугацаанд явагдсан шүүгчийн сонгон шалгаруулалтад дүн шинжилгээ хийж, сонгон шалгаруулах …

  • 29 June

    Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ

    Жил бүр шилдэг залуу эмч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргал тодорлоо. Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад анх удаа өвчтөний хавдрын генийн илрэлд тохирсон эмчилгээ болон хорт хавдрын бай эмчилгээг …

  • 29 June

    БНХАУ-д зорчих иргэдэд өгөх зөвлөмж

    БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна. БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 80 дугаар зүйлд “Хууль …

  • 29 June

    Монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулахад хатуу хяналт тавихыг анхаарууллаа

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцов.Хуралдаанаар баяр наадмын бэлтгэл ажлын  явцын талаар салбар хороодын дарга нарын танилцуулгыг сонсов. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх наадам зохион байгуулах салбар хорооны …

  • 29 June

    Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум тог цахилгаангүй байна

    Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна. Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа тул жолооч нар онцын шаардлагаггүй …

  • 29 June

    Жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ аян эхэлнэ

    Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 6 сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлж байна. Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандараар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын …

  • 29 June

    “Говь” компани Онцгойгийнхонд талархлаа илэрхийлж 16 сая төгрөг хандивлав

    “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагыг хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн байна. Энэ үеэр “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгой байдлын албаны албан хаагчид маань гал түймрийг цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсгийг галд автуулалгүй, галын аюулыг хохирол багатай даван гарахад ихээхэн хувь нэмрээ оруулсан. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гал түймрийн голомтод …

  • 29 June

    Хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогод 2016 онд 30 хүн өвчилсөн байна

    Хүнс, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг МХЕГ-аас энэ сарын 28-30-ны хооронд зохион байгуулж байна. Сургалтыг нийгмийн амин чухал асуудал болоод байгаа хоолны хордлогот халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү санаачлан зохион байгуулж байгаа юм. Хүн амыг эрүүл хүнсээр хангах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогын үзэл баримтлалын үндсэн зорилго …

  • 29 June

    Монгол Улс Хятадын хоёр дахь том нүүрс экспортлогч орон боллоо

    Албаныхны мэдээллээр энэ оны эхний таван сард Монгол Улсын нүүрсний экспортын ашиг бараг тав дахин нэмэгджээ. Ингэж нэмэгдэхэд Хойд Солонгост тавьсан хориг арга хэмжээ нөлөөлсөн байна. Олон улс, тэр дундаа Хятад Улс Хойд Солонгосоос авах нүүрсний импортоо зогсоосноос үүдэлтэйгээр Монгол Улсын нүүрсний экспортын орлого ингэж шууд бөгөөд огцом нэмэгдсэн байна. Хойд Солонгос нь Хятадын нүүрсний импортын томоохон нийлүүлэгч орон байсан …

  • 29 June

    Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна

    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Эрчим хүчний төсөл 2”-ын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Чойжилсүрэнд олголоо. Дэлхийн банкнаас авах 42 сая ам.долларын зээлээр “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн түгээх шугам, сүлжээ, дэд станцуудыг өргөтгөн шинэчилж, эрчим хүчний төлөвлөлтийн программ хангамжийг сайжруулах …

  • 29 June

    Өвлийн бэлтгэлийг есдүгээр сарын 1-ний дотор дуусгахыг үүрэг болгов

    “Багануур”, “Шивээ Овоо” компанийн эрчим хүчний зориулалтаар олборлон борлуулж байгаа нүүрсний үнийг бодит өртөгт ойртуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейнханд зөвлөв. Мөн Япон Улсаас зээлсэн зээлийн өр төлбөрөөс дээрх хоёр компанийг чөлөөлөх тухай судлаж танилцуулахыг сайд, холбогдох албан тушаалтанд даалгалаа. Төв, суурин газрын өвлийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч, есдүгээр сарын 1-ний …

  • 29 June

    Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал : –  Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд, –  Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай  байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд, –  Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган …

  • 29 June

    128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дэлхийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар боллоо. Үр дүнд нь ажил хайгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 15-34 насны залуучууд ажилтай болж, сургалтад хамрагдан, зээлд хамрагдах боломж бүрдэх юм. Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд 128 800 иргэн /үүнээс 60 мянган эмэгтэй/-ийг тогтвортой ажлын байранд зуучлах бөгөөд тус бүр 10 мянган хүнийг сургалт, зээлд …