Нийгэм

June, 2017

  • 2 June

    Гэрлэх ёслолын ордны дэргэд хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

    Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан иргэн бүрт эрүүл, боловсролтой, амар тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэрлэх ёслолын ордон дотоод нөөц бололцоогоо ашиглаад олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан 25-30 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Хүүхдийн цэцэрлэг”-ийг өнөөдөр шинээр нээлээ. Тус цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн 2 дахь салбар болж байгаа бөгөөд нэг бүлэг,  хоёр багштайгаар үйл …

  • 2 June

    “Өргөө” амаржих газарт өдрийн дурангийн мэс засал хийх боломж бүрдлээ

    НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан эх үрсийн баярыг тохиолдуулан  “Өргөө” амаржих газарт зочиллоо. Тэд Австрали улсын буцалтгүй тусламжаар олгосон тоног төхөөрөмжийн замын зардлыг шийдвэрлэж өгч буйгаа тус хамт олонд дуулгаад олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр мэндэлсэн бяцхан үрс, ээжүүдэд …

  • 2 June

    А.Цогцэцэг:Цусны хоёр төрлийн өвчнийг Монголдоо бүрэн төгс эмчилдэг болсон

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ. Сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Цусны хоёр төрлийн өвчнийг Монголдоо бүрэн төгс эмчилдэг болсон. Цаашид дэлхий нийтэд гарч буй шинэ технологиудыг өөрийн орондоо нэвтрүүлэхийн төлөө ажиллана. ЭХЭМҮТ-д 7,5 сая еврогийн төсөл хэрэгжихээр Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр …

  • 2 June

    Хүүхдийн баяраар 282 хүүхэд төөрчээ

    Цагдаагийн алба хаагчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн хэмжээнд 282 төөрсөн хүүхдийг бүртгэлд авч эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажиллаа. Эцэг, эхчүүд та бүхэн баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

  • 2 June

    Ц.Элбэгдорж: Ээжүүдийн ажил үйлс, хөдөлмөрөөс Монголын ирээдүй ихээхэн хамаарна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнав. Тэдний төлөөлөл болох 108 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулсан юм. “Алдарт эх” нэгдүгээр одонгоор Увс аймгийн Наранбулаг сумын иргэн О.Алгаа, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Д.Бахтгүль, …

  • 2 June

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    2017 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгороор 16-21 хэм, Эхийн гол Баянбүрд орчмоор 26-31 хэм, Их нууруудын …

May, 2017

  • 31 May

    Хөрсний бохирдлыг бууруулах төслийг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлнэ

    Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн нээлт өнөөдөр боллоо. Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг туршиж нэвтрүүлснээр нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдлыг бууруулах нь төслийн гол зорилго юм. 3 жил үргэлжилж, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдэх төслийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд, Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн төлөвлөлтийг боловсронгуй …

  • 31 May

    Налайх дүүрэг хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

    “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Налайх дүүрэг өнөөдөр Соёл урлагийн ордны өмнөх талбайд “Жаргалтай үрс” уриан дор зохион байгууллаа. Баярын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичиг бөгөөд ажлын албаны дарга А.Булбул, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бие төлөөлөгч И.Даваадорж, Засаг даргын орлогч Ц.Нарандалай, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож, хүүхэд багачуудад баяр хүргэлээ. Энэ …

  • 31 May

    Зөвшөөрөлгүйгээр төлбөр авдаг авто зогсоолуудын үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов

    Нийслэлийн засаг даргын захирамжын дагуу явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлын үйл явц 50 хувьтай байна. Тухайлбал явган хүний зам гарц, нийтийн эзэмшлийн талбайг хаасан нийт 129 байршлаас одоогийн байдлаар 54-г нь чөлөөлжээ. Түүнчлэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа барьсан нийт 451 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа аж. Энэ асуудлаар болон автозамын салбарын бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын …

  • 31 May

    Зайсангийн танктай хөшөөний талбайд хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулагдана

    Эх үрсийн баярыг тохиолдуулан Соёл Амралтын Зайсан Хилл Цогцолбороос хүүхэд залуусын дунд “Zaisan Hill Festival” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Хаана: Zaisan Hill цогцолборын гадна талбайд (Хуучнаар танктай хөшөөн талбай) Хэзээ: 2017.06.01 Цаг: 10:00-20:00 ZAISAN HILL FESTIVAL 2017-д #1 Энэ зуны хамгийн том “ZAISAN ALLSTYLE” бүжгийн тэмцээн, (Allstyle street dance competition) Mc: Macho Dj: Tuk (Popping, …

  • 31 May

    Их аварга Асашёорү Д.Дагвадорж амлалтдаа хүрчээ

    Их аварга Асашёорү Д.Дагвадорж Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн зээнцэр охин болох н.Лхамжав гуайд  өөрийн зүгээс дархан хотод хоёр өрөө байр бэлэглэхээр болсон тухай бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл Их аварга Асашёорү Д.Дагвадорж амлалтдаа хүрч  н.Лхамжав гуайд хоёр өрөө бэлэглэлээ. Тэрээр энэ тухайгаа цахим хуудсандаа “За эмээгээ шинэ байранд нь оруулж өглөө.Ээж минь сайхан дээл хийж. Сайхан ч таарлаа.Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны хамт олонд баярлалаа.Эмээ маань …

  • 31 May

    Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ

    “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төсөл”-ийн нээлт өнөөдөр боллоо. Төслийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, байгаль орчны салбарын байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч …

  • 31 May

    “Тамхины ишгүй-Улаанбаатар” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насалдаг болохыг тогтоожээ. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна. Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна. Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 …

  • 31 May

    Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр

    Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд  ухуулан таниулах ажлыг зохион байгуулсаар ирсэн.  Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг ажээ. Мөн өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж …

  • 31 May

    Маргааш Сүхбаатарын талбайн хоёр талын замыг хаана

    Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил 2017 оны зургаадугаар сарын 01-ний өдөр “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Энэ өдөр Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ болно. Тэгвэл энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн аюулгүй байдлыг хангах, баяраа тэмдэглэх нөхцөл бололцоогоор …