Нийгэм

June, 2017

  • 19 June

    1, 2 дугаар бүсийнхэн ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломжтой

    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдсэнийг хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.  Тодруулбал, Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. Эдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид …

  • 19 June

    “Сарнай” хүүхдийн төв барих газрыг хотын дарга шийдэж өглөө

    М.Сарнай хэмээх 37 настай бүсгүй өдгөө 36 хүүхдийн ээж. Тэрбээр өнөөдөр 5 ханатай гэртээ өөрийн 5 хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байна. Өөрийнх нь бага нас хогийн цэг дээр өнгөрч, амьдрал нь тийм дардан байгаагүй учраас хүүхэд бүрийг сургуульд сурч, дулаахан гэрт айдас хүйдэсгүй амьдраасай гэж хүсэхдээ аав ээж нь архины хамааралтай, амьдрал нь …

  • 19 June

    Хотын дэмжлэгтэйгээр төрөлжсөн үйлдвэрүүд бий болж байна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр 20 мянган иргэнийг нээлттэй ажлын байранд бүртгэхээс гадна аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэг дор хүргэж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ч сурталчилж байгаа юм. Тухайлбал, улс даяар явагдаж буй “Уран үйлчин 2017” улсын анхдугаар уралдаанд шалгарсан шилдэг уран үйлчдийн гар урлалын бүтээлүүдийг “Эксклюзив” компани дэлгэн тавьсан байна. “Уран …

  • 19 June

    Бие биенээ үздэггүй байсан Женко, Ц.Оюунгэрэл хоёр юуны учир сүжрэх болов

    2012-2016 оны засагт нэг тогоонд хамт чанагдаж явсан “Женко” Х.Баттулга, Ц.Оюунгэрэл хоёр бие биенийхээ талаар дэндүү сайн мэдэх хүмүүс. Тиймдээ ч нэг нэгнээ үздэггүй байсан хоёр гэв гэнэт иргэн Г.Доржзодовын асуудал дээр нэгдсэн нь хүмүүсийн гайхшралыг ихэд төрүүлээд байна. Чухамхүү “Женко” Х.Баттулга шиг муу хүн байхгүй хэмээн ил цагаан мэдэгдэж, түүний тэргүүлдэг МоАХ фракцаас гарч байсан Ц.Оюунгэрэл өдгөө Женкогийн Ерөнхийлөгчийн …

  • 19 June

    Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Оргил” салбарт зохион байгуулна. Өдөрлөг тус өдрийн 09.00-17.00 цагийн хооронд болох тул иргэд та бүхэн ирж …

  • 19 June

    Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх автозамыг хаана

    Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд  төлөвлөгөөт ажлын хуваариар тус авто замын урд талын эгнээ буюу баруунаас зүүн тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын  21-ны 23.00 цагаас эхлэн 25-ны 23.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэхүү хугацаанд тээврийн хэрэгсэл …

  • 19 June

    Г.Ганбаатар: Шинэ хууль бүх иргэний эрхийг хамгаалсан

    -Сэжигтэн этгээдийг шалгаад хангалттай нотлох баримт бүрдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна-  “Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим болон онолын талаар шүүгчид хэлэлцэж, нэгдсэн ойлголттой болох зорилготой уг хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх …

  • 19 June

    АНУ-ын жуулчин “Оюутан цагдаа” нарт талархал илэрхийлэв

    “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” хөтөлбөр эхэлж, “Оюутан цагдаа” нар үүрэг гүйцэтгэж эхлээд долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Тэгвэл ШУТИС-ийн оюутан Ж.Анужин, О.Бат-Эрдэнэ нар АНУ-ын жуулчинд тусалжээ. Жуулчин Карл хоолны газраар үйлчлүүлэхдээ өөрийн төлөх ёстойгоос илүү мөнгө төлснөө буюу олон улсын картаас нь их хэмжээний мөнгө хасагдсан байхыг тус газраар үйлчлүүлснээсээ хэсэг хугацааны дараа мэдэж, оюутан цагдаа нараас тусламж хүсчээ. Тэрбээр …

  • 19 June

    Эзнээ хүлээж буй 20’000 ажлын байранд иргэдийг бүртгэнэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар 19-20-ны өдрүүдэд  болох гэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь Монгол Улсын 865 мянган өрх, 3 сая гаруй иргэнд хүрч үйлчилдэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг томоохон салбар юм. Энэ утгаараа өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль …

  • 19 June

    Эрдэнэтийн 49 хувийн хувь заяаг дэнслэх сонгууль

    Сонгогчидтой уулзалт хийхээр өнгөрөгч бямба гаригт Эрдэнэт хотод очсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг орон нутгийн иргэд жагсаал цуглаанаар угтан авсан мэдээ зураг хөрөг, бичлэгийн хамт интернэт сүлжээгээр тархаж байна. Тэд “Эх оронч хүн эх орноосоо хулгай хийдэггүй”, “УИХ-ын шийдвэрт хандсан шүүхийн хуйвалдаанаа зогсоо”, “Төр бизнесийн үхлийн гурвалжин Женко, Сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж” гэх мэт эсэргүүцлийн уриатай Х.Баттулгыг угтжээ. …

  • 19 June

    Нийт сонгогчдын 32 хувь хэнд санал өгөхөө шийдээгүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчдийн болон намын рейтенг тодорхойлох зорилгоор Стратеги академаас иргэдийн дунд анкетийн аргаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнг тус академийн дэд захирал Ц.Заяхүү, менежер М.Оргил нар өчигдөр танилцууллаа. Судалгааг энэ сарын 5-наас 12-ны хооронд зохион байгуулахдаа нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 96 сумын 12750 хүнийг хамруулсан байна. Улс төрийн аль намыг дэмжиж байна вэ гэсэн асуултад …

  • 19 June

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсэг, өдөртөө нутгийн зарим газраар түр …

  • 17 June

    Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих сан байгууллаа

    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ. Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг …

  • 17 June

    Увс аймагт 1000 тонн мах бэлтгэх үйлдвэр барина

    Увс аймгийн Тариалан суманд махны  үйлдвэр байгуулна. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Увс аймагт ажиллах үеэрээ “Хүмэн нэгдэл” ХХК-ийн санаачилгаар Австри улсын “BERTSCH LASKA” компанийн тоног төхөөрөмж суурилуулан Европын Холбооны стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн шавь тавих ёслолд оролцлоо. Мах боловсруулах үйлдвэрийг 11 сарын хугацаанд барьж,  ашиглалтад орсноор нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж, жилдээ 1000 тн малын мах, …

  • 16 June

    Д.Ширэндэв: Хэн ч өөрийн дур зоргоор бусдыг тагнаж, чагнаж болохгүй

    Улсын Их хурлын 2016 оны сонгуулийн өмнө Монгол Ардын намын удирдлагууд 60 тэрбум төгрөг босгож төрийн албыг хэрхэн хуваарилаж байгаа талаарх ярианы бичлэгийг хийсэн гэх иргэн Г.Доржзодовыг хууль хяналтын байгууллагаас баривчлах гэж байна, түүний оршин сууж байгаа гэр, орон сууцыг цагдаагийн алба хаагчид бүсэлсэн байдалтай байна гэх мэдээлэл олон нийт, сошиал орчинд нэлээд шуугиан болж олны анхаарлыг татаж байна. Тиймээс …